Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сарын 1-н хүртэл БҮХ аймаг сумдад хурдан морины уралдаан хийхийг ХОРИГЛОЛОО

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшиний өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр (2018.03.27) баталлаа. 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 6-р сарын 1-ний өдрийг хүртэл бүх аймаг, сумдад хурдан морины уралдаан зохион байгуулахыг уг тогтоолоор хориглов.

Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг тогтоолд заасан байна.

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнийг тараасан, хорио цээрийн дэглэм зөрчсөн, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй иргэн, аж ахуйн нэгж, албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага тооцохыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.