Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Венесуэлийн үндэсний крипто валютын эсрэг хориг тавилаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн засгийн газраас зах зээлд гаргасан крипто валют болох “петро”-гийн эсрэг тавьсан хоригийг баталжээ.

Одоо хэрэгжиж байгаа эдийн засгийн хоригийг алгасах Венесуэлийн эрх баригчдын оролдлогын эсрэг нэмэлт арга хэмжээ авах гэж байгааг Баасан гарагт Цагаан ордны албаны эх сурвалж мэдээлж байсан юм.

Шинэ хоригт тусгаснаар АНУ-ын иргэд, аж ахуйн нэгжүүд петро валютаар ямар ч гүйлгээ хийх эрхгүй болж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Венесуэл улс “petro” нэртэй крипто валют зах зээлд гаргасан нь олон улсын хоригоос зайлсхийх гэсэн оролдлого байв.

Газрын тосны үнийн уналтаас хамааралтай эдийн засгийн гүн хямралд ороод байгаа тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро крипто валютын урьдчилсан борлуулалтаас $5 тэрбумыг олсноо мэдээлж байсан. Гэхдээ үүнийг нь батлах баримт олдохгүй байгаа юм.

 

Эх сурвалж: CoinDesk