Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Зарим шүүгчийн хууль бусаар хөрөнгөжсөн байж болзошгүй баримт нотолгоог шалгуулна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг телевизийн ярилцлагад орохдоо зарим шүүгчийг хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэж байгаа, мөн үйлдлийг нотлох баримт байгаа гэж ойлгогдохоор мэдээллийг олон нийтэд түгээсэн. Иймд нотлох баримтаа прокурорт өгч шалгуулах, хэрэв нотолж чадахгүй бол уучлалт гуйхыг шаардсан албан бичгийг Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс түүнд хүргүүлсэн юм.

Харин үүний хариуг Х.Нямбаатар гишүүн өнөөдөр өгсөн тухайгаа цахим хуудастаа мэдээлжээ.

Тэрбээр "Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулна.

Телевизийн нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна" гэдгийг албан бичигтээ дурджээ.

АЛБАН БИЧИГ: /Эх хувиараа/