Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн түүхийн музейд түүхч, доктор Д.Өлзийбаатар лекц уншина

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол төрийн түүхийн музей нь Төрийн ордонд байрладаг. Дипломат ёслол хүндэтгэлийн үйлчилгээний нэгэн хэсэг болж дотоод, гадаадын албаны хүмүүс төдийгүй иргэд олон нийтэд монгол төрийн үүсэл хөгжил, залгамж чанарыг үнэ төлбөргүй сурталчилан таниулсаар ирсэн билээ.

Тус музейгээс бүхэн, монгол үндэстний суу алдарт төрийн зүтгэлтнүүд, цэргийн жанжид, мэргэн түшээдийн баатарлаг замнал, гавьяа зүтгэл, монгол төрийн эрхэмсэг ёсон, их өв соёл, төрийн дээд байгууллагуудын түүхэн замнал, монгол заншилын ариун нандин эрх, монголчуудын биеэ засаж, өрхөө тэгшилж, төрөө мандуулж ирсэн мянга мянган жилийн түүхэн үнэнг нэхэн тольдох болно.

 
2018 оны “Музейн нээлттэй өдрүүд” аяны хүрээнд музейгээс хүүхэд, залуучуудад монголын түүх, соёл, зан заншил, үндэсний бахархалт үнэт зүйлсийг сурталчилан таниулах, эх оронч үзлийг төлөвшүүлэх үүднээс Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатарын хамтаар “Тусгаар тогтнол” сэдэвт лекц, ярилцлагыг 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цагт нээлттэй зохион байгуулах тул хүн бүхэн ирж оролцох боломжтойг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.

 

 

Эх сурвалж: Монгол төрийн түүхийн музей