2018/02/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,397.63₮
B34
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-21°
23:00
S32
-24°
00:00
S32
-23°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-27°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-26°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°
09:00
S32
-26°
10:00
S32
-23°

ХОЁРДУГААР САРЫН 15: "Нийгмийн аврал"

ikon.mn
2018 оны 2 сарын 15
iKon.MN
 

-Нийгмийн авралд итгэл итгэх барагдахад хувь хүний хариуцлага уруу буцан ирж болох юм-

Марксист итгэл үнэмшил нуран унахад хүмүүсийн "нийгмийн аврал"-д итгэх итгэл барагдсаныг тодорхойлсон билээ. Дараа нь юу гарч ирэхийг мэдэхгүй учраас зөвхөн итгэж найдан залбирах л үлдсэн. Магадгүй өөрийн эрхгүй сэтгэл дундуур болох болов уу?

Эсвэл мэдлэгийн нийгэмд хувь хүний хүсэл хэрэгцээний дагуу уламжлалт шашин дахин сэргэх үү? Протестант, Католик зэрэг миний хэлдгээр номлогчийн сүмүүд Америкт хурдтайгаар олшрох болсон нь үүний цондон байх. 

Гэвч лалын тулгуур үзэлтнүүд дахин гарч ирж байгаа нь ч бас нэг дохио байж болох юм. Арабын ертөнцийн залуус лалын тулгуур үзлийг дэмжин өөгшүүлж байгаа нь дөчөөд жилийн өмнө марксизмыг дэмжих байсан залуусаас ялгаагүй билээ. Эсвэл шинэ шашин гарч ирэх үү?

Юу ч уламжлалт хандлагаар бол аврал, өөрийгөө шинэчлэх, оюун санааны хөгжил, нинжин сэтгэл болон ариун журам зэрэг "Шинэ хүн" гэж дуудагддаг зүйлс нь нийгмийн зорилго, улс төрийн жор гэхээс илүүтэйгээр бодитойгоор оршин байгаагаар харагдах магадлалтай.

"Нийгмийн аврал"-д итгэх итгэлийн төгсгөлд хүмүүс дотогш чиглэнэ. Энэ нь хувь хүнд тавих анхаарал нэмэгдэх боломжийг нээнэ. Тэр ч байтугай хувь хүний хариуцлага уруу хөтөлнө гэж найдаж болно.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Таны төлөө хүний нөөцийн хэлтэс биш, та л өөрөө хариуцлага хүлээх ёстой. Өөрийнхөө юунд сайныг мэдэж, ажил тань хүссэн үр дүнтэй таарч байгаа эсэхийг шалгаж, өөрийгөө удирд. Өөрөөсөө байнга "МИНИЙ оруулж буй хувь нэмэр юу байх ёстой вэ?" гэж асуугаарай.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ. 

x