2018/02/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,398.26₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-19°
12:00
S44
-15°
13:00
S44
-13°
14:00
S28
-12°
15:00
S28
-11°
16:00
S28
-11°
17:00
S28
-12°
18:00
S28
-14°
19:00
S28
-16°
20:00
S44
-18°
21:00
S44
-19°
22:00
S44
-22°
23:00
S32
-23°

Хойд Солонгос өндөр албан тушаалын төлөөлөгчдийг Пёнчанд илгээх санал тавьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN

Өнөөдөр өглөө эхэлсэн хоёр Солонгосын уулзалт гурван цаг орчим үргэлжлээд завсарласан байна.

Өглөөний уулзалтаар талууд харилцан тавих саналуудаа сонсож, хэлэлцжээ. Хоёр жил орчим завсарласан Өмнөд ба Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт хилийн Панмунжом тосгонд эхэлсэн юм.

Уулзалтын үеэр Өмнөд Солонгосын тал ирэх сард болох Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын нээлт ба хаалтын ажиллагаанд хоёр орны тамирчид хамт жагсах хүсэлт тавьжээ. Хоёр Солонгосын тамирчид 2000 онд Сиднейн зуны, 2004 онд Афины зуны, 2006 онд Турины өвлийн олимпийн наадмуудад хамтдаа жагсаж байсан юм.

Бас Улаан загалмайн нийгэмлэгийн уулзалтыг зохион байгуулж, Солонгосын дайнаар салж хагацсан ах дүүс, төрөл төрөгсдийг Сар шинийн баярын үеэр уулзуулах санал тавьсан байна.

Хил орчимд талуудын цэргүүд санамсаргүй мөргөлдөөн гаргахаас сэргийлэх уулзалтыг армийнхны хооронд зохион байгуулах санал яригджээ. 

Эдгээр саналын хариуд Хойд Солонгосын зүгээс мөн хэд хэдэн санал тавьсан байна.

Пёнчаны Өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосоос дээд албан тушаалын хүмүүсийг илгээх, тамирчид, хөгжөөн дэмжигчид, урлагийн баг, таэквондогийн үзүүлэх тоглолтын баг, сэтгүүлчдийг оролцуулах санал тавьжээ.

Мөн Солонгос хоорондын харилцааг сайжруулах цаашдын яриа хэлэлцээрийг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.

НҮБ болон олон улсын зүгээс эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан хүнд нөхцөлд болж байгаа тул Хойд Солонгосын тамирчдыг Пёнчанд ирүүлэх, дараагийн уулзалтын товыг тохиролцох нь энэ удаагийн уулзалтын гол амжилт байх болно гэж ажиглагчид үзэж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

x