Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Dreamers Day: Эх! (Mother!)

ikon.mn
2018 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Уг киног “Requiem For a Dream”, “Black Swan” зэрэг кино бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан найруулагч Даррен Аронофски найруулсан юм. 

2017 онд гарсан даацтай бүтээлүүдийн нэг болох Эх! кино нь шүүмжлэгч болон үзэгчдийн зүгээс СУУТ БҮТЭЭЛ болон БАЙЖ БОЛОМГҮЙ гэсэн хоёр үнэлгээг ижил хүртсэн байдаг. Венецийн үзвэр дээр кино дууссаны дараа үзэгчдийн тал нь босч алгаа ташин, нөгөө тал нь “BOO!” гэж орилсон байдаг.

Ямар ч байсан Жэннифер Лоуренс, Хавьер Бардем, Эд Харрис, Мишель Пфайффер зэрэг жүжигчдийн сонголт нүдээ олсон байв. Уг кинонд нэг ч дүрийн нэр дурдагдахгүй ба кинонд зориулсан хөгжмийн зохиол гэх зүйл үгүй. Найруулагч Даррен Аронофски бусад киноныхоо санаа, зохиолыг маш удаан бодож олж, бичдэг бол уг киноныхоо санааг эхний байдлаар 5 хоногт бичиж дуусгасан байдаг.

Алдаж боломгүй уг киног энэ Бямба гарагт буюу нэгдүгээр сарын 6-нд УИД-ийн таван давхарт байрлах iCinema кино театрт Dreamers’ Day өдөрлөгт хүрэлцэн ирж Монгол хадмал орчуулгатайгаар үзэн сонирхож, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой. Дэлгэрэнгүйг Dreamers’ Day -ээс авах боломжтой.