Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хьюстен Рокетс тоглолтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж гомдол гаргалаа

SPS телевиз
2017 оны 12 сарын 26
SPS
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Хьюстен Рокетс болон Лос Анжелес Клипперс багууд улирлын ээлжит тоглолтоо хийж Клипперс баг 128:118-аар хожсон. Тоглолт өндөрлөхөд 3 минут орчим хугацаа үлдээд байхад Лос Анжелес Клипперс багийн хамгаалагч Луй Уиллиамст алдаа үлээсэн.

Гэвч тэрхүү алдааг Луй Уиллиамс биш Жавун Эванс гаргасан болох нь удаашруулсан бичлэгнээс тодхон харагдаж байсан билээ. Хэрвээ Жавун Эванст алдаа үлээсэн бол тэрбээр зургаа дахь алдаагаа авч тоглолтыг орхих байсан юм.

Алдаа гарах үед Хьюстен Рокетс баг 3 оноогоор хожигдож явсан хэдий ч тоглолтын төгсгөлд 10 онооны зөрүүгээр хожигдсон юм. Улмаар Хьюстен Рокетс багийн удирдлага тэрхүү хожигдлыг хүлээн зөвшөөрөлгүй НБЭ-д албан ёсоор гомдол гаргахаар шийджээ.

Өнгөрсөн Бямба гарагт НБЭ-ийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө шүүгчдийн алдаа байсныг хүлээн зөвшөөрсөн. Харин өмнө нь ийм гомдол олон удаа ирж байсан ч гомдлын дагуу тоглолтын үр дүнг өөрчилсөн тохиолдол байдаггүй гэжээ.

Хэрвээ гомдлыг хүлээн авч тоглолтын сүүлийн гурван минутыг дахин тоглууллаа гэхэд яг тухайн өдрийн бүрэлдэхүүнээрээ тоглох шаардлагатай болно. Тиймээс Хьюстен Рокетс багийн хувьд тус тоглолтонд хожих магадлал тийм ч их биш юм.

Зураг