Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

“МОНКОН КОНСТРАКШН” барилгын салбарын 2017 оны онцлох компаниар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “ENTREPRENEUR-2017” ёслолын ажиллагаа 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж “МОНКОН КОНСТРАКШН” 2017 оны барилгын салбарын шилдгээр шалгарлаа.
 
“Монкон констракшн” ХХК нь 2010 oнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын барилгажилт, түүний үзэмжийг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулахын зэрэгцээ нийслэлийн олон мянган иргэдийн тав тухтай аж төрөх, ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хэрэгжүүлж буй Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн нэг хэсэг болох Дэнжийн Мянга орчмын 15.2 га газарт төслийн хэрэгжүүлэгч компаниар шалгарч барилгажилтын ажлыг эхлүүлээд байна.

Мөн манай компани нь дотоодын хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд Комфорт хотхоны эхний ээлжийн 184 айлын орон сууцыг 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтанд оруулж, Монгол улсын их бүтээн байгуулалтын нэг болох Ухаа худаг Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын төсөлд дэд бүтцийн балласт нийлүүлэх ажилд уулын ажил болон газар шороо ухаж тээвэрлэх ажлыг гүйцэтгэсэн.

БСШУСЯ-ны захиалгаар Дундговь аймагт 960 хүүхдийн сургууль, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Цагдаа хотхон” 145 айлын орон сууц, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Спортын төрөлжсөн сургалттай 320 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн дотуур байрны цогцолбор, Худалдаа хөгжлийн банкны Өргөө салбарын барилга, АНУ-ын Элчин сайдын яамны захиалгаар Монгол улсад хэрэгжих төслүүдэд үндсэн гэрээлэгчээр оролцох эрхтэй 3 компанийн нэгээр сонгогдон 2016 онд АНУ-ын Армийн инженер хангамжийн корпусын хяналтан дор Тавантолгойн цэргийн ангид соёлын төв, засварын газар, халуун ус, уурын зуух гэх мэт объёктуудыг гадна шугам сүлжээний барилга угсралтын ажлын хамтаар, АНУ-ын буцалтгүй тусламжаар АНУ-ын Армийн инженер хангамжийн корпусын хяналтан дор Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 50 хүүхдийн эко цэцэрлэгийн барилга, Үндэсний хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай 960 хүүхдийн суудалтай 73 дугаар сургуулийн барилгыг тус тус ашиглалтад хүлээлгэн өгөөд байна. 

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 630 айлын “Мандала хотхон” орон сууцны хороолол, 105 айлын “Комфорт 2” орон сууц, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Оюутолгой төсөлд “Уурхайн хатаалгын барилга” зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлж  байгаа юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.