2018/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,429.73₮
B32
УЛААНБААТАР
-15°
|
-25°
B32
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B32
УЛААНБААТАР
-17°
|
-24°
21:00
S32
-24°
22:00
S32
-24°
23:00
S32
-25°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-27°
08:00
S32
-27°

2017 оны Нийслэлийн шилдэг АВЬЯАСЛАГ хүүхэд тодорлоо

www.ulaanbaatar.mn
2017 оны 12 сарын 19
ulaanbaatar.mn

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 2017 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ажлыг жил бүр ёслол төгөлдөр зохион байгуулдаг уламжлалтай билээ. 

Нийслэлийн шилдэг хүүхдийг Манлайлайлагч, Оюунлаг, Бүтээлч, Тамирчин, Авьяаслаг гэсэн 5 номинациар шалгаруулжээ.

Энэ жилийн шалгаруулалтад 9 дүүргээс сургууль, дүүргийнхээ шилдэг 398 хүүхэд өрсөлдсөнөөс 44 хүүхэд нийслэлийн хэмжээнд шалгарч Нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшлээ. Үүнээс Шилдэгийн шилдэгээр 5 хүүхэд шалгарна.

Шилдэгээр шалгарсан хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж тэдний гаргасан амжилт бүхнийг өөрийн хүрээллийн найз нөхөд, багш, сургуулийн удирдлагуудтай хуваалцаж сургууль дээр нь гардуулав.

2017 оны НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ АВЬЯАСЛАГ ХҮҮХЭД-ээр

  • Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль 12 дугаар ангийн сурагч Мижидсүрэнгийн Дашсүрэн шалгарсан юм.

Түүний амжилтуудаас дурдвал:

  • “Алтан гадас” 2016 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр дэд байр, гоцлол бүжгийн төрлөөр дэд байр 
  • “Алтан гадас” 2017 ОУ-ын хүүхдийн бүжгийн их наадам хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр
  • 2016,2017 оны Бий биелээчдийн хүүхдийн улсын уралдаан хамтлаг биелэгээний төрлөөр хошой хүрэл, хамтлаг бүжгийн төрлөөр тэргүүн байр
  • 2015,2016,2017 “Бидний бахархал” Чингэлтэй дүүргийн хүүхдийн урлагийн их наадамд хамтлаг бүжгийн төрлөөр 3 удаагийн алтан медальт, гоцлол бүжгийн төрлөөр тэргүүн байр.
  • БНХАУ-ын Манжуур хотын тоглолт 
  • Нийслэлийн хүүхдийн баярын үйл ажиллагаа
  • “Бид сайн сайхныг дагуулна”
  • БНТУ-ын хүүхдийн баярын хүндэтгэлийн тоглолт
  • “Хавсаган” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа
  • “Нийслэлийн шилдэг хүүхэд-2016” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа
 

Нийслэлийн шилдэг хүүхдээр шалгарсан хүүхдүүдэд төр захиргааны байгууллагуудын удирдлагууд болон салбартаа амжилт гарган ажиллаж яваа олны танил хүмүүс амжилт хүсэн талархал дурсгалын зүйлийг гардуулсан юм гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

x