Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярыг Элчин сайдын албаас чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газар дэмжжээ

Б.Ану
2017 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Элчин сайд С.Баярын өргөдлийг хэлэлцжээ. Түүний Элчин сайдын албаас чөлөөлөгдөх хүсэлтийг Засгийн газар дэмжжээ.

С.Баяр нь Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд өнгөрсөн долоодугаар сард гаргаад байсан билээ.

Харин түүнийг энэхүү өргөдлөө өгөхөөс өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас Элчин сайдаас нь эгүүлэн татах асуудлыг УИХ-д оруулаад байсан юм.