Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Уул уурхайн салбарт ажиллагсад хамгийн их, урлагийнхан хамгийн бага цалинтай"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний 11 сарын байдлыг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээллээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 3 дугаар улирлын байдлаар 955.9 мянган төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 71.6 мянган төгрөгөөр өссөн байна. 

Энэ оны III улирлын дундаж цалингийн мэдээллийг ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын статистикч Ю.Батзориг танилцуулсан юм. 

Тэрбээр "Нийт ажиллагчдын 36 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 3 дугаар улиралд нийт 38 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 606.3 мянган ажиллагчид хамрагджээ.

Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.2 мянгаар буурч, ажиллагчид буюу даатгуулагчид 11.3 мянгаар нэмэгдсэн.

Эдгээр ажиллагчдын 48.4 мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 34.9 мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 107.7 мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.6 мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 100.3 мянга нь 900.0-1,300.0 мянган төгрөгийн цалинтай, 25.4 мянга нь 1,300.0-1,500.0 мянган төгрөгийн цалинтай, 70.8 мянга нь 1,500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна. 

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 240 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2.0 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.0 мянгаар,1,300.0-1,500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.6 мянгаар, 1,500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.8 мянгаар нэмэгдсэн байна.

Харин 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 0.2 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 1100.0-1,300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар буурсан байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.2 сая төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 605.6 мянган төгрөг байна.

Мөн ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 12 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 521.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна" гэлээ.