Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны сугалаа өнөөдөр 19:00 цагаас Швейцарын Ньон хотноо явагдах гэж байна. Энэ шатанд хэсэг тус бүрийг тэргүүлсэн найман баг дэд байраар шалгарсан найман багтай энэ шатанд учраа тааран тоглох ба нэг улсын багууд болон нэг хэсгийн багууд хоорондоо учраа таарахгүй журамтай юм.