2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Мэссэж явуулан моторыг асаахгүй халаадаг төхөөрөмж

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 7
Сурталчилгаа

Автомашины хөдөлгүүрийн хэвийн ажиллах хамгийн тааламжтай хэм нь +110С -с +120С байдаг. Хөдөлгүүрийн эд ангиуд маш бага буюу микрометрийн нарийвчлалтай хийгддэг ба асар их даралт болон үрэлтийг нарийн тооцоо, тохиргоо, тослогооны ачаар дааж гардаг.

Гэвч гадаа -10С болон түүнээс илүү хүйтэн болсон үед хөдөлгүүрийн эд ангиуд өөр өрөөр агшина. Моторын блок гэх хэсгийг ихэвчлэн ширэм юм уу хөнгөн цагааны хайлшаар хийсэн байх нь хүйтэнд нэг янзаар агшиж, харин поршин гэх эд ангийг хатуу ган төмрөөр хийдэг ба хүйтний агшилт нь өөр. Бусад эд ангиудын орц, зузаан нимгэн нь мөн адил өөр өөр. Эд ангиуд ингэж өөр өрөөр хүйтэнд агших нь нөгөө үйлдвэрийн нарийн тохиргоог үгүй хийж огцом элэгдэх гол шалтгаан нь болдог.

Энэ үед нь түлхүүр дарахад хэдийгээр асах боловч дуу чимээ нь нэг л өөр, өндөр “хаазтай” мөн чичиргээтэй байдгийг бид мэднэ. Хүйтэнд асаасан мотор бүрэн халах буюу 25-30 минут болсны дараа л энэ элэгдэл зогсож хөдөлгүүр хэвийн тааламжтай горимдоо орно.

Монголын өвөл нь их урт, нөгөө элэгдэл эхлэх -10С нь 10-р сарын шөнөөс эхэлж дараа оны 3-р сарыг дуустал буюу 5-6 сар үргэлжилнэ. Энэ хугацааны хүйтэн асаасны элэгдлийг тооцвол 40,000км -60,000км явсантай дүйх тоо гардаг, гэтэл дундаж автомашин эзэмшигч нэг жилд 15,000км-20,000км л явдаг шүү дээ. Зөвхөн хүйтэнд асааснаас болж бодит хэрэглээнээсээ 2-3 дахин илүү элэгдэл хорогдол давхар явагддаг нь хайран.

Жишээ нь:

  • -10С хэмд нэг л асаахад ~80км явсантай тэнцүү элэгдэн, 60 орчим өдөр өдөрт 2 удаа асаавал ~ 10,000км дүйцэх элэгдэл.
  • -20С хэмд нэг л асаахад ~150км явсантай тэнцүү элэгдэн, 90 орчим өдөр өдөрт 2 удаа асаавал ~ 27,000км дүйцэх элэгдэл.
  • -30С хэмд асаахад ~250км явсантай тэнцүү элэгдэн, 30 орчим өдөр өдөрт 2 удаа асаавал ~ 15,000км дүйцэх элэгдэл.
  • Нийт нэг өвлийн турш гэрийн болон ажлын гадаа хүйтэнд хүчээр асаасны элэгдэл нь 52,000км явсантай дүйж байна.

Бидний ихэнх нь автомашинаа 2-3 жил хэрэглээд сольдог. Уулаасаа 2-3 өвлийн дараа хөдөлгүүр суларч түлшний зарцуулалт эрс ихэснэ мөн тос “идэж” эхэлдэг. Бараг эхний машиныхаа зээлийг төлж дуусаагүй байтал зарж дараагийн зээл хөөцөлдөх болдог санхүүгийн хувьд хэцүү. Мөн суларсан хөдөлгүүрээс хэдэн арав дахин их хорт хий ялгарах ба бид түүгээр амьсгалж өвчилсөөр байдаг.

Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед энэ бүх бэрхшээлийг шийдэх “халуун тогоо” хэмээх технологийн мотор халаагч байдаг. Та бидний машины түлшний саванд буй бензинээс 200гр авч үзэхэд тэнд 8800кДж энерги байдаг ба энэ нь зөв чиглүүлбэл ямар ч машины моторыг бүрэн халааж хүрээд илүү гарах энерги юм. Зарим жолооч нар жишээ нь паялник эсвэл примуск ашиглаж энэ энергиэр машинаа халаадаг боловч энэ нь цаг их авсан мөн гар ажиллагаа ихтэй арга юм.

“Халуун тогоо” мотор халаагч нь паялниктай төстэй зарчмаар ажилладаг, чип-эн удирдлагатай, олон янзын мэдрэгчтэй, өөрөө асаж унтардаг орчин үеийн аюулгүй бүтээгдэхүүн юм.

 
 

Энэ халаагч яаж ажилладаг вэ?

“Халуун Тогоо” технологийн мотор халаагч нь таны машины банканд буй бензин/дизелийг тусгай түлшний насос болон нарийн хоолойгоор татаж 2 давхар төмөр битүү хананы дотор жижиг дөл асааж дулааныг моторын хөргөгч шигэн рүү дамжуулан богино эргэлт үүсгэж моторыг асаахгүй халаана.

Шингэн дулааныг мотор луу тасралгүй дамжуулснаар 20-30 минутад мотор бүхэлдээ +60С-70С хүртэл халж дөнгөж саяхан унтраасан мэт амархан асна. Халаагч компьютер удирдлагатай ба температур мэдрэгчтэй тул халсан даруйд өөрөө унтарна.

 
 

Автомашины хаана нь угсардаг вэ?

Автомашин болгон хөдөлгүүрээс халсан шингэнийг салоны паар луу оруулан мөн эргээд мотор луу буцаах хоёр резинэн шаланк байдаг. Энэ халаагчийг машины капотны хэсгийн аль зайтай газар угсарч дээрх 2 резинэн шаланкны нэгнийх нь зам дээр суухаар холбодог. Холбох хэрэглэл нь дагалдаж ирэх ба бид нэмэлт хэрэглэл багаж зэргийг бэлэн байлгадаг. Машины хийцэд өөрчлөлт хийдэггүй мөн цахилгаан хэлхээнд нь оролцдоггүй.

Угсралт нь нарийн чимхлүүр ажиллагаа ихтэй ба нэг машинд 8-10 цаг зарцуулдаг.

Түлш зарцуулалт нь хэр их вэ?

Моторыг нэг удаа халаахад 200-250гр түлш зарцуулна. Машинаа асаахаас 30 минутын өмнө л халаагчаа нэг удаа ажлуулна. Та машинаа хэд хоног асаахгүй орхисон ч бай яг асаахаасаа өмнө халаагчаа нэг удаа ажлуулахад таны мотор +60С-70С болж маш амархан асах ба салон руу бүлээн агаар үлээнэ.

Аккумулятор суулгадаг уу?

Ном журмын дагуу ашиглаж буй үед аккумулятор суухгүй. Халаагчийг нэг удаа ажлуулахад аккумулятор маш бага энерги зарцуулна. Халаагчийг 20-30мин ажлуулсны дараа та мотороо асааж дунджаар 20мин хөдөлгөөнд оролцон аккумуляторын цэнэгээ нөхөх ёстой, ингэж цэнэг нөхөлгүй бага мин явах/асаах, мотороо асаалгүй хөргөж халаагчаа олон удаа дараалуулан ажлуулсан үед л аккумулятор суух магадлалтай.

Ашиглалтын хугацаа нь хэр удаан бэ?

Энэ мотор халаагч нь заасан ашиглалтын хугацаа гэж байхгүй ба зөв ашиглаж байгаа үед ажиллаж л байдаг. Бензинээр ажилладаг энгийн паялникийг ихэд боловсронгуй, аюулгүй, компьютер удирдлагатай, олон тооны мэдрэгчтэй систем болгосон орчин үеийн төхөөрөмж юм. Бидний 7 жилийн өмнө оруулж ирсэн халаагч одоо ч хэвийн ажиллаж байдаг.

Машинаа зарах бол яах вэ?

Халаагчийг машинд угсрахдаа ямар нэгэн хийцийн өөрчлөлт хийгддэггүй мөн цахилгаан хэлхээнд оролцдоггүй тул та халаагчаа салгуулаад шинэ машиндаа угсруулж болно.

Эвдэрвэл яах вэ?

Бид зарж буй халаагчдаа 1 жилийн чанарын баталгаа өгдөг мөн оношилгооны программ, төхөөрөмж, сэлбэгийн нөөцтэй тул хэзээ ч оношилж засвар хийх боломжтой.

Ал улсад үйлдвэрлэсэн бэ?

Бид Шанхай хотод үйлдвэрлэсэн халаагч борлуулж буй ба уг үйлдвэр нь СЕ, ISO 9001 чанарын шаардлага хангасан Европ, Канад, Швед, Норвеги зэрэг 20 гаруй улсууд руу экспортолдог гол үйлдвэрлэгч нь.

Халаагч ямар үнэтэй вэ?

Манай зарж буй халаагч 1,680,000 төгрөг байгаа нь ижил төрлийн бусад халаагчаас /2,7-3,5сая төг байдаг/ хоёр дахин хямдхан үнэ юм. Энэ төрлийн халаагч нь өөр дээрээ компютертэй, олон тооны хөнгөн цагаан хайлшаар хийсэн эд ангитай мөн дөлний, дулааны, хэт халалтын мэдрэгчүүд, ноцоолтын сэвчээ, шингэн шахах өндөр чанар бүхий насос, түлшийг нарийн хэмжээ даралтаар шахах насос гэх мэт олон нарийн эд ангиудаас бүрдэх тул үйлдвэрлэх өртөг нь өндөр байдаг. Манайд 5кв дулаан гаргах хүчин чадалтай халаагч буй ба жижиг тэрэг, жийп автомашин бага оврын ачааны машинд нарт угсарч болноо.

Гар утаснаасаа яаж асааж унтраадаг вэ?

Энэ халаагч нь өөр дээрээ GSM системийн сим карт орох удирдлагын багцтай хамт ирж байга. Өөр гар утасны дугаарыг (сим карт) тэр үүрэнд хийж тэр дугаар луугаа кодтой мэссэж явуулснаар халаагчаа асааж мөн унтраана.

Энэ халаагчийг жилийн хэдэн сар ашигладаг вэ?

Манай ихэнх хэрэглэгчид гадаа -10С болсон үес буюу 10-р сараас дараа жилийн 3-р сарыг дуустал мотор халаагчаа ажлуулдаг энэ нь 5-6 сарын хугацаа юм. Монголд өвөл нь хүйтэн бөгөөд урт, өвлийн ихэнх шөнө -20С түүнээс хүйтэн хонодог.

Газаар ажилладаг машинд угсруулж болох уу?

Халаагч нь газаар ажилладаггүй харин нэмэлт жижиг банк угсарч түүндээ бензин хийн халаагчатай холбох аргаар угсарч болноо.

Энэ халаагч ямар давуу талуудтай вэ?

Таны машинд нэг удаа угсраад л болоо, та ямарч ч хүйтэнд гэрийнхээ гадаа, ажлынхаа гадаа мөн агаар салхинд гарах үедээ машинаа амархаан асаана.

  • Дулаан гарааж өндөр үнээр худалдаж авах хэрэггүй,
  • Хоногийн гараажанд өвөл бүр 1,5-2,0 сая төгрөг өгөхгүй,
  • Шороо тоос болсон бүтээлэгтэй өдөр бүр ноцолдохгүй. Бүтээлэг нь хүйтний хэмийг 5-6С буулгадаг боловч хүйтэн асалтын элэгдэл явагдсаар байдаг.
  • Машиныг цагаар асаагч, зайнаас асаагч зэрэг нь хөдөлгүүрийг хэт ойр ойрхон эсвэл хүйтэнд хүчээр асааснаар улам их элэгдэл явагдахаас гадна түлшний зарцуулалтыг эрс өсгөдөг.
  • Таны машины мотор хүйтэн асалтаас болж жил бүр элэгдэх явдал бүрэн зогсоно. Машиныг нэг жил унахад дунджаар 15,000 - 20,000км явдаг боловч Монголын эрс хүйтэн нэг өвөлийн турш өдөр бүр хүчээр асаахад 40,000 – 60,000км явсантай адил элэгддэг. Монголын 2-3 өвлийг давсан машинуудын мотор эрс суларч түлш зарцуулалт нь ихэсдэг нь үүнтэй бас холбоотой.

Энэ халаагчийг гар утаснаасаа мэссэж явуулан асааж унтрааж болдог нь нэн таатай. Та өглөө гэрээсээ гарах эсвэл орой ажлаасаа гарахаас 20-30мин өмнө харагчинд асах командыг гар утаснаасаа мэссэж явуулан өгөөд цайгаа уугаад эсвэл ажлаа дуусгаад гарч ирэхэд машины мотор тань +60С-70С халсан тул нэг даралтаар асаж салон руу бүлээн агаар үлээж эхэлнэ.

Оч Моторс ХХК (өмнө нь NME ХХК) нь энэ төрлийн хөдөлгүүр халаагчийг 7 дахь өвлөө борлуулж, угсарч мөн сервис үйлчилгээг нь хийж байна.

Хаяг: УБ хот, Баянзүрх дүүрэг, Их Засаг дээд сургуулийн зүүн-урд талд – AUTO CARE гараш. Утас: 95520025

Та доорхи вэб сайтнаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

www.xalaagch.mn

www.facebook.com/мотор-халаагч

Видео танилцуулга

Угсралтын зарим фото зураг

 
 
 
 
 
 

 

x