2017/12/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,436.29₮
B28
УЛААНБААТАР
-17°
|
-24°
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B34
УЛААНБААТАР
-10°
|
-20°
23:00
S44
-23°
00:00
S44
-23°
01:00
S28
-23°
02:00
S28
-24°
03:00
S44
-24°
04:00
S44
-25°
05:00
S44
-26°
06:00
S44
-26°
07:00
S44
-26°
08:00
S44
-26°
09:00
S44
-26°
10:00
S44
-24°

Л.Оюун-Эрдэнэ: Авлига байгаа цагт улсаас тарааж байгаа төсөв эзнээ олж очихгүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 12 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Жил бүрийн 12 дугаар сарын 09-нд бол авлигын эсрэг олон улсын өдөр тохиодог. Бидний хувьд энэ өдрийг угтаж улс төрийн намуудын авлигын эсрэг "Шилэн нам" арга хэмжээг хийхээр төлөвлөж байгаа. Уг арга хэмжээг 12 дугаар 08-нд буюу маргааш зохион байгуулна. Яагаад гэхээр энэ өдөр зүгээр нэг хурлын юм уу тэмдэглэлт өдөр битгий байгаасай гэж бодож байна. 

Судалгаанаас харахад 1990-ээд оны үед гааль хамгийн их авлигад автагдсан байгууллага гэж нэрлэгддэг байсан. Харин 2000 оны үед газрын алба, уул уурхайн салбар хамгийн авлигатай байгууллага байлаа. Харамсалтай нь сүүлийн хоёроос гурван жилийн хугацаанд улс төрийн нам хамгийн их авлигад автагдсан гэдэг үнэлгээ авсан. 

Авлигын эсрэг тэмцэл гэдэг бол цогц ажил. Үүн дээр улс төрийн намууд, иргэний нийгмийн болон бодлогын судалгааны байгууллагууд хамтарч байж энэ ажил үр дүнд хүрнэ. Улс төрийн намуудын санхүүжилт ил тод байхгүй бол парламент хэзээ ч шударга болохгүй.

Нөгөө талаар авлига байгаа цагт улсаас тарааж байгаа төсөв эзнээ олж очихгүй. Цаашдаа авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх олон ажил хийхээр төлөвлөж байна" гэлээ. 

Авлигын эсрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 09-нд тайлагнана

 

 "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа "Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хамтран "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлийг санаачилсан.  Улс төрийн намуудыг "Шилэн нам" авлигын эсрэг түншлэлд нэгдэхийг уриалж байна. Ингэснээр намуудаас дотооддоо авлигаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хариуцлагыг хэрэгжүүлэхийг шаардана. 

Улс төрийн намын эрх зүйн орчин санхүүжилтийг ил болгох чиглэлээр бид ажиллаж байна. Улс төрийн намуудын авлигын эсрэг хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 12 дугаар сарын 09-нд тайлагнадаг болно. 

Иргэний нийгмийн байгууллагууд улс төрийн намуудын авлига ямар түвшинд байгаа талаар хөндлөнгийн үнэлэлт хийдэг болно" гэв. 

x