Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Офшорын эсрэг” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн албан хаагч офшор бүсэд хуулийн этгээд байгуулах, данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулахад хязгаарлалт тогтоох зэрэг хувийн ашиг сонирхлын зөрчлийн талаарх зохицуулалтыг сайжруулах зорилго бүхий Ажлыг хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар байгуулсан байна.

Ажлын хэсэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг шинэчлэх санал боловсруулах юм.

Ажлын хэсэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Төрийн албаны зөвлөл, Монголбанк зэрэг байгууллагын төлөөлөл багтсан талаар Засгийн газраас мэдээллээ.