Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Африк тивийн тамирчид түүхэнд анх удаагаа өвлийн Олимпид оролцох эрх авлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өвлийн Олимпийн түүхэнд анх удаа Африк тивээс тамирчид өрсөлдөхөөр болсон нь Нигери улсын бобслей (чарга) төрлийн тамирчид боллоо.

2018 онд Өмнөд Солонгосын Пёнчанд болох өвлийн наадамд оролцох эрхийг Сеун Адигун, Акуома Омеога, Нгози Онвумере нарын гурван бүсгүйгээс бүрдсэн баг авч чадсан байна.

Олимпийн наадамд хүрэх тэдний зам амар байсангүй.

Нигери улсын хувьд өвлийн спортын ямар ч уламжлал байхгүй тул бүсгүйчүүд GoFundMe хандив цуглуулах сүлжээнд хандаж, олон нийтээс $75,000-ыг босгох хөдөлгөөн өрнүүлжээ.

Энэ нь амжилттай болсноос гадна Under Armour, Visa зэрэг дэлхийн том брэндүүдийн анхаарлыг татаж, ивээн тэтгэхээр болсон байна.

Тэд бэлтгэл сургуулилалтаа АНУ-д хийж, олимпийн эрх олгох таван цуврал тэмцээнд оролцсоны дараа оролцох эрхээ олж авч чаджээ.

Өмнө нь Африк тивээс өвлийн наадамд оролцох ганц нэг хүсэлт гарч байсан ч тухайн улсад нь спортын холбоо байдаггүй зэрэг шалтгаанаар амжилтгүй болж байсан юм. Харин Нигери бүсгүйчүүд Африк тивийн нийт тамирчдад өвлийн олимпийн наадамд оролцох зам мөрийг тавьж байна.

 

Эх сурвалж: Quartz