Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүн Ж.Батзандан заналхийлэлд өртсөн учир Төрийн хамгаалалтад орохыг хүсжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.

Тэрбээр албан бичигтээ:

"Миний бие нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасны дагуу "Томилгооны сонсгол" явуулах санал санаачилга гаргасан юм. Гэтэл дээрх асуудалтай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц нь "Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү" гэж заналхийлсэн болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан.

Иймд миний болон манай гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой заналхийлэл учирч байгаа тул Төрийн хамгаалалтад оруулж өгөхийг хүсье" гэжээ.

Албан бичиг: