Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын визний ярилцлагад ирэхдээ элс, арц, будаа авчрахгүй байхыг ЭСЯ-наас анхаарууллаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсээс Монголчуудад хандан дараах анхааруулгыг фэйсбүүк хуудастаа байрлуулжээ. Тэд виз мэдүүлэхээр ирэхдээ элс, арц, будаа зэрэг нунтаг зүйл авчрахгүй байх, авч ирсэн тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй гэсэн байна. 

Виз мэдүүлэгчдийн анхааралд:

Тус ЭСЯ-нд виз мэдүүлэхээр ирэхдээ элс, арц, будаа зэрэг элдэв нунтаг зүйл авч ирсэн тохиолдолд дотогш нэвтрүүлэхгүй болохыг анхаарна уу. Энэ тохиолдолд та ярилцлагын цагаа дахин өөрөө товлох шаардлагатай.