2017/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.01₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
22:00
S32
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-17°
01:00
S16
-17°
02:00
S16
-19°
03:00
S16
-19°
04:00
S44
-19°
05:00
S44
-20°
06:00
S44
-19°
07:00
S44
-19°
08:00
S44
-19°
09:00
S44
-19°

Банкнаас бусад санхүүгийн салбараас авсан зээл 32.3 хувиар өсчээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 11 сарын 13
iKon.MN

Санхүүгийн Зохицуулах Хорооноос өнөөдөр банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны III улирлын статистикийг танилцууллаа. Монголд нийт зах зээлийн 95 хувь нь арилжааны банкуудад, 5 хувь нь бусад санхүүгийн салбарт харьяалагдаж байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга н.Хүдэрчулууны мэдээлснээр “Сүүлийн таван жил буураад буй Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны III улиралд сэргэж өмнөх үетэй харьцуулахад 695.5 тэрбум төгрөгөөр өсөж, 2 их наяд 83.1 тэрбум төгрөгт хүрлээ. Уг өсөлтөд үндэсний томоохон компаниудын үнийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Монголын Хөрөнгийн Биржийн Топ-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувь өссөн бол MSE All индекс 29 хувиар өсжээ. Тайлант улиралд хоёр компани IPO гаргаж, нэг компани бонд гаргасан. Энэ нь манай Хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, шинэ бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр байгааг харуулсан үйл явдал боллоо” гэв.

2017 оны III улиралд Хадгаламж зээлийн хоршоодын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 31.2 хувиар, өнгөрсөн улирлаас 10 хувиар өсч 142.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Харин Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 25.1 хувиар өсөж 906 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өсөлтийн 20 хувийг зээлийн өсөлт бүрдүүлжээ.
Банкнаас бусад санхүүгийн салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөг болсон байна. Зээлийн сарын дундаж хүү 3.4 хувь болсон нь өмнөх улирлаас 0.1 функтээр буурсан үзүүлэлт болжээ.
 
Гэрэл зургийг MPA.mn

Салбарын өсөлтийн талаар Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн “Өнгөрсөн жил ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгож тогтоосон. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө хийгдэж байсан судалгаануудын үр дүн тайланд илэрч байна. Компаниудын шинээр гаргасан хувьцааны өсөлт бас нөлөөлж буй. Тухайлбал хүсэлт нь 180-280 гаруй хувиар давж биелсэн байна” гэсэн юм. 

Санхүүгийн Зохицуулах Хорооноос банкнаас бусад санхүүгийн салбаруудад бүгдэд нь өсөлт гарсныг онцолж байв. 

x