2017/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.01₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
22:00
S32
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-17°
01:00
S16
-17°
02:00
S16
-19°
03:00
S16
-19°
04:00
S44
-19°
05:00
S44
-20°
06:00
S44
-19°
07:00
S44
-19°
08:00
S44
-19°
09:00
S44
-19°

Монгол, Канадын хөгжимчдийн хамтарсан тоглолт маргааш болно

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 8
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Канад Улс тунхагласны 150 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд тоглолт хийх Канадын "Крис Дерксен Трио" хамтлаг өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Канадын Элчин сайдын Яамны урилгаар Монголд айлчлан ирж буй Канадын уугуул иргэн уран бүтээлч Крис Дерксены “Cris Derksen Trio” хамтлагийн тоглолтыг Хас Банк санхүүжүүлэн Канадын Урлагийн зөвлөл дэмжиж, Монголын Урлагийн Зөвлөл зохион байгуулж байгаа аж. Тоглолт энэ сарын 9-нд буюу маргааш 19:00 цагт Улаанбаатар Чуулгын байранд болох юм. 

Тоглолт соёлын олон төрөл зүйлсийг багтаасан, шинэлэг байх болно

 
Гэрэл зургийг mpa.mn

Хамтлагийн ахлагч, морин хийлч, хөгжмийн зохиолч Крис Дерксен "Бид Монголын хамтлагтай хамтарч тоглох болсондоо баяртай байна. Тоглолт соёлын олон төрөл зүйлсийг багтаасан, шинэлэг байх болно.

Түүнээс гадна маргааш Соёл Урлагийн Их Сургуульд оюутнууддаа зориулсан сургалт лекц хийнэ. Лекцээр орчим үеийн хөгжим электро хөгжимтэй хэрхэн нийлдэг, хөгжим тоглохдоо юуг анхаарах ёстой зэрэг өөрийн туршлагаасаа хуваалцана.

Мөн бүжигчин маань өөрийн бүжгээр дамжуулан амьдралын буюу ургамал, амьтны аймгийн мөчлөгийг илэрхийлэн харуулна" гэлээ.

Тоглолтод “Cris Derksen Trio” хамтлагийн виолончель хөгжимчин, хөгжмийн зохиолч Крис Дерксен, уламжлалт Хүүп бүжигчин Нимки Осавамик, бөмбөрчин хөгжмийн зохиолч, продюсер Морган Доктор нар нийслэлийн Улаанбаатар чуулгын хөгжимчид, Хөсөгтөн хамтлагийн морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатартай хамтран Канадын индиан угсаатны хөгжим бүжиг, Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн электрон хөгжимтэй хослуулан толилуулах аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн “Cris Derksen Trio” хамтлаг Улаанбаатар хотод байх хугацаандаа мэргэжлийн ба орчин үеийн хөгжим зохиогчдод зориулсан сургалт зохион байгуулах юм. 

Ингэснээр хоёр орны уран бүтээлчид өөрсдийн үндэсний соёл, мэргэжлийн туршлагаас харилцан суралцахаас гадна Монгол үзэгч сонсогчдод Канадын уугуул иргэдийн уламжлалт соёл ба Канадын орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжлийн түвшин, шинэ чиг хандлагыг таниулахыг зорьж буйгаа илэрхийлсэн юм. 

x