2017/11/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.01₮
B30
УЛААНБААТАР
-11°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-17°
22:00
S32
-18°
23:00
S44
-18°
00:00
S44
-17°
01:00
S16
-17°
02:00
S16
-19°
03:00
S16
-19°
04:00
S44
-19°
05:00
S44
-20°
06:00
S44
-19°
07:00
S44
-19°
08:00
S44
-19°
09:00
S44
-19°

Д.Отгонжаргал: "Ард Кредит" ББСБ зээлийн хүүгээ 2-2.3 хувь болгон буурууллаа

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 11 сарын 6
iKon.MN

Монгол Улсын хэмжээнд 533 банк бус санхүүгийн байгууллага бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулдаг ба үүнээс 480 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэсэн тоо баримт байдаг аж.

Банк бус санхүүгийн салбартаа тэргүүлэгчдийн нэг "Ард Кредит" байгууллага зээлийн хүүгээ 2-2.3 хувь болгон бууруулжээ. Салбартаа хамгийн бага зээлийн хүүтэй "Ард Кредит" ББСБ-ын Зээл хариуцсан Захирал Д.Отгонжаргалтай ярилцлаа.

Зээлийн хүүг бууруулснаар бусад банк бус санхүүгийн байгууллага дундаа хамгийн бага хүүтэй нь боллоо
 

-Байгууллагынхаа талаар уншигчдад танилцуулна уу?

-Ард кредит ББСБ нь 2011 оны 4 дүгээр сард байгуулагдан, Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйлчилгээ, валютын арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх болон итгэлцлийн үйл ажиллагаа гэсэн чиглэлүүдээр тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор бид бичил болон жижиг дунд бизнес, төслийн зээлээ Монголын нийт бизнес эрхлэгчиддээ олгохоос гадна үл хөдлөх хөрөнгө болон автомашин барьцаалсан шуурхай зээлийн үйлчилгээгээ нийт ард иргэддээ хүргэж байна.

Мөн түүнчлэн цалингийн болон бусад тогтмол орлоготой иргэддээ өрхийн, цалингийн, санхүүгийн түрээсийн болон кредит карт зэрэг хэрэглээний зээлүүдээ хүргэн ажиллаж байгаа. 

Жижиг дунд үйлдвэрлэл болон төслийн зээл санхүүжилтийг бизнес эрхлэгчиддээ олгож байна.

-Танай байгууллага зээлийн хүүг шат дараатай бууруулах бодлогыг хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Бид банк, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгынхоо хүрээнд бичил болон жижиг дунд бизнесийн дэмжих, тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх, урт хугацаандаа тогтвортой хамтран ажиллахад чиглэн бизнесийн зээлүүдийнхээ хүүг шат дараатайгаар бууруулсаар ирсэн.

Манай байгууллагын бас нэг онцлог нь тухайн бизнесийг бичил байхаас нь эхлэн дэмжиж, хамтран бойжуулах, зөвөлгөө өгөхөд ихээхэн анхаарч байдагт оршдог. Манай харилцагчдын дийлэнх нь жижиг дунд бизнес эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байдаг.

Тиймээс бид санхүүгийнхээ үйлчилгээг уян хатан, түргэн шуурхай хүргэх бодлого барьж, бизнес эрхлэгчдээ дэмжиж, бизнесийг нь өргөжүүлэх зорилго тавьж, хүүгээ 2-2.3% болгон бууруулснаар банкуудтай өрсөлдөхүйц түвшинд хүргээд байна. 

Ийнхүү зээлийн хүү буурснаар системийн хэмжээндээ буюу бусад банк бус санхүүгийн байгууллага дундаа хамгийн бага хүүтэй нь болж байгаа юм.

Богино хугацааны санхүүгийн дутагдлыг нөхөх боломжтой "Ард кредит" картыг нэвтрүүлсэн
 

Хэрэглэгчиддээ зориулсан өөр ямар үйлчилгээг шинээр нэвтрүүлж байгаа вэ?

-ББСБ-ийн маань эрхэм зорилго нь шинэ, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд оршиж байдаг. Өнгөрсөн онд бид хоёр шинэ бүтээгдэхүүн гаргасан нь Санхүүгийн түрээсийн үйлчилгээ болон Ард кредит карт юм. 

Автомашин худалдан авахад зориулагдсан санхүүгийн түрээсийн үйлчилгээ нь түргэн, шуурхай гарч байгаа учир харилцагчид маань илүү сонирхож байгаа. “Ард” кредит картаа зах зээлд нэвтрүүлснээр олон нийтэд зориулан кредит карт гаргасан анхны ББСБ болж салбарынхаа нэр хүнд, хөгжилд тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй бусаддаа үлгэр жишээ болж байгаа гэж боддог.

Банкуудын гаргаж байгаа кредит карттай манай карт өрсөлдөхүйц хэмжээнд олон харилцагчидтай болоод байгаа. Мөн олон хүмүүст богино хугацааны санхүүгийн дутагдал, эрэлт хэрэгцээг нь хангах зорилгоор гаргасан учир их эрэлттэй бүтээгдэхүүн болсон.

Барьцаа хөрөнгө шаардагдахгүй 2.6-3 хувийн хүүтэй "Ард кредит" карт...

“Ард” Кредит картын нөхцөлийн хувьд ямар нэг барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 500 мянгаас 10 сая төгрөг хүртэл хэмжээтэйгээр 2.6-3 хувийн хүүтэй олгож байгаа. Мөн бид харилцагчдынхаа цаг завыг хэмнэх үүднээс card@ardcredit.com хаягаар онлайн захиалгаа авч үйлчилж байгаа. 

-Цаашдаа танай байгууллага бизнес эрхлэгчид, болон харилцагч нартаа зориулж ямар үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Ойрын хугацаанд бид харилцагчиддаа зориулан зээлийн шугам болон хувьцаа, бонд барьцаалсан зээлийн бүтээгдэхүүнүүдээ шинээр гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.

Түүнчлэн Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Холдингс групп компанийнхаа охин компаниуд болох Ард даатгал ХХК, Ард секьюритиз ХХК, Ард лайф ХХК, Ард актив ХЗХ, Тэнгэр системс ХХК, Ард менежмент ХХК, Ард бит ХХК, И-Ай-Ти ХХК зэрэг даатгал, үнэт цаасны зуучлал, хөрөнгө оруулалт, тэтгэвэрийн нэрийн сан, хадгаламж зээл, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон компаниудтайгаа хамтран эдгээр бүх үйлчилгээг харилцагчиддаа нэг дороос, цогцоор нь хүргэхээр зорин ажиллаж байна. 

Энэхүү бодлогынхоо хүрээнд цаашдаа бид ард түмэндээ санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос нь чанартай, түргэн шуурхай хүргэн ард түмний өөрсдийнх нь хөрөнгө оруулалттай банк болох зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа.

x