Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Бизнесийн Англи хэлний чадварыг шалгах олон улсын BULATS-ийн тест Монголд Албан ёсоор авах эрхтэй боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 2
Сурталчилгаа

Дэлхий даяарх ажил эрхлэгчдийн 92 хувь нь Англи хэлний мэдлэг мэргэжилээ дээшлүүлэхэд чухал гэж үздэг боловч дөнгөж 7% нь ажлын байрандаа үр дүнтэй ашиглаж чаддаг гэсэн судалгаа бий. Энэ бол маш олон хүн Англи хэлийг сурч, ерөнхий мэдлэгтэй болж байгаа хэдий ч дөнгөж 7% нь түүнийг бизнесээ амжилттай авч явах, өөрийгөө өндрөөр үнэлүүлэх, байгууллагынхаа үнэ цэнэтэй ажилтан байх, өсөж хөгжих, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нэмэлт ур чадвар болгон, төгс ашиглаж чаддаг гэсэн үг. Үүний шалтгаан нь бизнесийн Англи хэл юм.


 

BULATS (Business English Testing Service) нь бизнесийн Англи хэлний тестийн үйлчилгээ юм. Энэхүү шалгалтыг Кембриджийн Их Сургуулийн Англи хэлний шалгалт үнэлгээний төв боловсруулдаг билээ.

BULATS нь Бизнесийн Англи хэлний чадварыг шалгадаг олон улсын шалгалт бөгөөд тус шалгалтыг дэлхий даяар маш олон байгууллага, цагаачлалын алба, засгийн газар гэх мэтчилэн бүх салбарынхан Бизнесийн Англи хэлний шалгуур үзүүлэлт болгон ашиглаж байна.

Тиймээс л дэлхийд нэр хүндтэй байгууллагууд жил бүр ажилчдаасаа бизнесийн Англи хэл буюу BULATS (Business English Testing Service)-ийн шалгалтыг авч, сургалт зохион байгуулдаг уламжлал тогтсон байдаг.

Засгийн газрууд, Цагаачлалын алба, Нэгдсэн Үндэсний Байгууллага, Тэско, Хитачи Nokia, SAP, Rakuten, Daimler, Samsung, Airbus, Sanofi гэх зэргээр салбар бүрт тэдний цуваа үргэлжилнэ. Мөн шинээр ажилд орох хүсэлтэй хүмүүст ч энэ хамааралтай байдаг бөгөөд Дэлхий даяар Кембриджийн их сургуульд жилд олон олон бизнес эрхлэгчид BULATS-ийн шалгалтыг өгдөг.

Тэгвэл бидний хувьд ч Англи хэлийг “ашигтайгаар ашиглаж” чадаж байгаа эсэхээ бодитоор үнэлэх, цаашдаа хэрхэн зорилготойгоор өсөж хөгжих ёстойгоо олж харах, ажилчдынхаа ур чадварыг нэмэх боломж бүрдэж байна. Учир нь олон улсын шалгалт авах эрхтэй Жэт Англи хэлний сургууль нь барууны бүх оронд хүлээн зөвшөөрөгддөг BULATS –ийн албан ёсны шалгалтыг авах, мөн сургалт зохион байгуулах эрх бүхий Монгол дахь анхны Албан ёсны төлөөлөгч төв болжээ. Одоогоор дэлхийн 130 гаруй оронд энэхүү шалгалтыг хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх, олон улсын бизнесийн орчинд ажиллах болон харилцах ур чадварын чухал хэсэг гэж үзэн тестийн төв болоод сургалт зохион байгуулах төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.

 

BULATS –ийн шалгалтыг цаасаар болон интернэтээр авдаг боловч интернэт шалгалт нь илүү түгээмэл байдаг бөгөөд бүтцийн хувьд

  • Унших
  • Сонсох
  • Ярих
  • Бичих гэсэн 4 хэсгээс бүрддэг ажээ.

Интернэтээр авагддаг BULATS –ийн шалгалт нь шалгалт өгч байгаа хүний хариултнаас шалтгаалан хүнд эсвэл амархан болж өөрчлөгддөгөөрөө илүү онцгой ба ингэснээр тухайн хүний шалгалтын дүн илүү бодитой, үнэн зөв гардаг байна.

Тиймээс тухайн хүний Англи хэлний түвшин ямар вэ? гэдэг нь түвшин бүрээрээ дэлгэрэнгүй гарах давуу талтай юм.

Жэт Англи хэлний сургуулиас Монголынхоо бизнес эрхлэгч мэргэжилтэн залуусдаа “Бизнесийн Англи хэлний” чадвараа шалгах боломжийг нээн 11-р сарын 11-ны өдөр BULATS –ийн Албан ёсны жишиг шалгалтыг үнэ төлбөргүй авах гэж байгааг дуулгахад таатай байна.

Та бизнесийн салбарт ажил эрхэлдэг ажилтанууд болон өөрийнхөө Бизнесийн Англи хэлний чадварыг олон улсын жишиг шалгалтаар тогтоолгож үзэхийг хүсвэл ЭНЭ ХОЛБООСООР бүртгүүлнэ үү.

 

JET SCHOOL-BUSINESS ENGLISH

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 9909-7610 утсаар лавлана уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.