Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Охиндоо iPhone X-ийг танилцуулах боломж олгосон Apple-ийн инженер халагджээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн эхээр YouTube сүлжээнд видео блог хөтөлдөг Брүүк Эмелиа Питерсон хэмээх бүсгүй удахгүй зах зээлд хүрэх гэж байгаа iPhone X бүтээгдэхүүнийг гар дээрээсээ үзүүлж, сонирхуулсан нь онлайн орчинд хүчтэй тарж, YouTube сүлжээний хамгийн их хандалттай видеогоор шалгарч байв.

Ингэхдээ тэр Apple компанийн оффис дотор байрладаг кафенаас дамжуулсан юм. Питерсоны аав Apple компанид инженерээр ажилладаг тул охиноо ажлын байрандаа нэвтрүүлж, өөрийн хэрэглэж байгаа iPhone X утсыг ийнхүү бусдад үзүүлж, танилцуулах онцгой боломж өгсөн юм байна.

Гэвч долоо хоногийн сүүлээр хүмүүсийг хошууруулж байсан видео устгагдсан юм. Харин өнгөрсөн амралтын өдөр Питерсон шинэ видео тайлбар оруулахдаа iPhone X утсыг үзүүлсэн нь Apple-ийн дотоод дүрмийг зөрчсөн явдал болж, компанийн хүсэлтээр хийсэн видеогоо устгасан тухай, мөн аав нь ажлаасаа халагдсан тухай ярьжээ.

Питерсон энэ тухай “Apple-д ажилладаг, хэчнээн сайн ажилтан байлаа ч ингэдэг юм байна. Хэрвээ дүрэм зөрчвөл ямар ч өршөөл байхгүй” гэж уйлан ярьсан байна.

Питерсоны эцгийн охиндоо хэрэглүүлсэн iPhone X нь үйлдвэрлэлээс өмнөх туршилтын хувилбар байсан байж болох талтай.

Эх сурвалж: Business Insider