Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Булган: Петровисоос 20,000 төгрөгөөр машин авлаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 10 сарын 6
Сурталчилгаа

Газрын тосны салбарт оноонд суурилсан урамшуулалт хөтөлбөрийг анхлан нэвтрүүлж буй Петровис групп уг хөтөлбөрийнхөө хүрээнд “Замд Гаръя” аяныг Монгол орон даяар хэрэгжүүллээ. Петровис групп СУПЕР БЭЛГИЙН ЭЗДЭЭ 7-р сарын 5, 8-р сарын 20, 9-р сарын 30-ны өдрүүдэд хөндлөнгийн шүүгчдийн хяналтан дор МҮОНТ-ээр шууд дамжуулан нийт 12 автомашин, 27 СУПЕР бэлгийн эздийг тодрууллаа.

 

Хөгжил түгээх их үйлсийг олон улсын жишгээр бүтээж, бүтээгдэхүүний чанарыг хамгийн дээд түвшинд баталгаатай хангаж, хэрэглэгч, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг ямагт эрхэмлэн ажилладаг Петровис группээр үйлчлүүлсэн хэрэглэгчид шатахуунаа аваад, RedPoint кодоо бүртгүүлээд төмөр хүлгийн эзэд болсон юм.

12 PRIUS C автомашины эзэд 6 нь Улаанбаатар хотоос, 6 нь орон нутгаас тодорсон юм.

Prius C автомашины эзэн Б. Булган

 

Миний олон жилийн хүсэл, мөрөөдөл биелж байна. Алтан шар зам минь намайг ивээж “Замд Гаръя” урамшуулалт хөтөлбөрөөр автомашинтай болж байгаа сэтгэгдлээ үгээр хэлж үнэхээр чадахгүй байна.

Одоо би 1994 оны Aксент маркийн машинтай 2006 оноос хойш 10 гаруй жил энэ машинаа унасан. Жил ирэх бүр машины үнэ өсөөд байхад шинэ машин авах хүсэл байсан ч авах боломжгүй байхад ингээд машинтай болж байгаадаа маш их баяртай байна.

Ээж минь мөнх хөх тэнгэрээсээ намайг ивээж байгаа юм байна гэж бэлгэшээж сууна.

Prius C автомашины эзэн Ж.Үржинлхам:

 

Би одоо хүртэл итгэж чадахгүй байна. Өөрийгөө автомашинтай болсон гэдгээ мэдсэн тэр орой догдлоод огт унтаж чадаагүй. Манай нөхөр машиндаа бензин авах бүртээ “Миний хань нөгөө дугаар руугаа илгээгээрэй” гэж сануулдаг би ч их идэвхтэй 130360 дугаар руу 10 оронтой RedPoint кодоо оруулдаг байсан.

Одоо энэ дугаар бүр сэтгэлд дотно санагдаад амны уншлага болсон байна. Петровис групп хүний өдөр тутмын хэрэглээгээр хангахын хажуугаар хүний хувь заяаг өөрчилж байгаа мэт ийм сайхан “Замд гаръя” урамшуулалт хөтөлбөрийг зарласанд баярлаад баршгүй байна. Нөхөр маань “ханьдаа машин авч өгнө өө” л гээд байсан. Харин ингэж ийм сайхан аз ивээсэн СУПЕР БЭЛГИЙН машин авна гэж огт бодсонгүй.

Prius C автомашины эзэн Ц.Амгаланбаатар:

 

9 сарын 30-ны орой гэнэт над руу маш их дуудлага ирсэн. “Prius C автомашины эзэн болсонд баяр хүргэе” гээд л энд тэндээс залгаж байсан. Хамгийн сонирхолтой нь “Замд гаръя” хөтөлбөрийн II үе дээр Хөвсгөлөөс тодорсон автомашины эзэн байна” гэж утсаар ярихад нь их гайхсан.

Тэр үед л өөрийгөө машинтай болсонд итгэсэн. Тэгээд л шууд эхнэр рүүгээ залгаад “Миний хайр одоо жолооны курст бүртгүүлээрэй. Хайр нь PRIUS C автомашины эзэн болчихлоо. Чамдаа машин бэлэглэж байна” гэж хэлсэн.

RedPoint урамшуулалт хөтөлбөрийн талаарх мэдээллийг Петровисийн шатахуун түгээх станц дээр бензин авч байхдаа л мэдсэн юм. Би ажил, гэр хоёрын хооронд машинаа унадаг болохоор төдийлөн их шатахуун хэрэглэдэггүй. 3-р шатанд нийт 2 удаа ердөө 80,000 төгрөгийн худалдан авалт хийсэн байсан. Одоо хүмүүст Петровисоос 80,000 төгрөгөөр машин авлаа гэж хэлнэ дээ.

Prius C автомашины эзэн Н.Цолмон:

 

Би Петровисийн үнэнч хэрэглэгч. Миний эргэн тойрны бүх хүмүүс “Петровисийн шатахуун их чанартай, машин тэргэнд их ээлтэй” гэж хэлдэг болохоор би итгэл дүүрэн бензинээ Петровисоос авдаг.

Энэ зун манай гэр бүл хөдөө их явсан болохоор шатахуун хэрэглээ өссөн байсан. Манайх 1 охин, 1 хүүтэй. Охиныхоо сургалтын төлбөрийг төлөх гээд хүүгийнхээ машиныг зарах хэрэг гарсан юм. Хүү маань их л сэтгэл дундуур байсан. Одоо энэ машинаа хүүдээ өгөөд юугаар ч солилгүй өөрөө эзэн нь болж эдлээрэй гэж захина даа. Хүү маань их баяртай байгаа. “Ааваа би бичиг баримтаа аваад очих уу? Хичээлээсээ чөлөө авчих уу гээд л тэсэж ядаж байгаа. Хүний амьдрал их баян юм.

Ийм сайхан үйл явдал манай гэр бүлд тохиогоод удаагүй байхад өнөөдөр эхнэр маань “Дүүргийн аварга багш”-аар тодорсон давхар давхар аз завшаантай үйл явдал боллоо. Хүнд итгэл, сэтгэл, зүтгэл 3 байхад бүх зүйлс аяндаа болдог юм байна. Петровис группын хамт олонд дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

 

"Замд гаръя" хөтөлбөрийн энэ удаагийн ээлж ийнхүү өндөрлөж байна. Харин Redpoint байнгын урамшуулалт хөтөлбөр тул та RedPoint-оо хуримтлуулаад хүссэн бараа, бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 51 хувиар хямд үнээр хуримтлуулсан оноогоороо авах бүрэн боломжтой гэдгийг сануулъя. RedPoint хөтөлбөр болон RedPoint каталогтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.