2017/12/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.18₮
B34
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-16°
|
-23°
17:00
S32
-18°
18:00
S32
-19°
19:00
S32
-21°
20:00
S32
-22°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-24°
00:00
S32
-24°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/10/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google хиймэл оюунаар тоноглосон шинэ төхөөрөмжүүдээ танилцуулав

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 5
IKON.MN

Өчигдөр Сан Франциско хотод Google компани хэд хэдэн шинэ төхөөрөмж танилцуулсан нь голдуу тэдний хөгжүүлж байгаа хиймэл оюун (AI), machine-learning системд суурилсан бүтээгдэхүүнүүд байлаа.

Тэдгээрийг товч танилцуулбал:

 

Pixel 2

Pixel 2 ухаалаг гар утасны хоёр хувилбарыг Google танилцууллаа. Өнгөрсөн онд тэд анхны Pixel брэндийн гар утсыг танилцуулж байсан юм. Apple, Samsung-ийн утаснуудтай адил Pixel 2 нь том, хурц тод, нүүрний ихэнх хэсгийг эзэлсэн дэлгэцтэй байлаа. Pixel 2 нь 5.5 инч, Pixel 2 XL нь 6 инчийн өндөр нягтралтай OLED дэлгэцтэй.

Хоёр утасны 12 Мегапикселийн камер нь хиймэл оюуны тусламжтайгаар зургийн арын хэсэг, гол объектийг ялган, тодруулж, бүдгэрүүлэх Портрэйт горимтой.

Чихэвчний оролтгүй ч уламжлалт залгууртай чихэвчийг USB-C портод холбох хувиргагчтай. Түргэн цэнэглэх горимтой тул 15 минутын цэнэглэлтээр 7 цаг хүртэл ажиллана гэж Google баталж байна. Харин сүүлийн үеийн утаснууд шиг утасгүй агаараар цэнэглэх горимгүй юм.

Хоёул хар ба цагаан өнгөний сонголттой бол Pixel 2 (жижиг нь) цайвар хөх өнгөний гурав дахь сонголттой.

Хоёулангийнх нь хамгийн бага үзүүлэлттэй загвар 64GB санах байгууламж, 4GB санах ойтой. Үнийн хувьд Pixel 2 нь $649, Pixel 2 XL нь $849-өөс эхэлнэ.

Өнөөдрөөс урьдчилсан захиалга нь эхэлж, аравдугаар сарын 17-нд худалдаанд гарна.

 

Google Pixel Buds

Google энэ удаа утасгүй чихэвч гаргасан нь шинэ Pixel утаснуудтай ажиллах зориулалттай гэнэ. Тиймээс Android Nougat болон түүнээс хойшх системтэй нийцэж ажилладаг.

Google Assistant систем дотор нь суурилагдсан тул утсанд ирсэн мэдээллийг уншиж өгөх, асуултанд хариулах чадвартай. Мөн 40 хэл дээр шууд ярианы орчуулга хийх боломжтойгоороо онцлог ажээ.

Pixel утаснуудтай адил өнгөтэй байх чихэвч нь $159-ын үнэтэй. Ирэх сараас худалдаанд гарах юм.

 

Google Clips

Энэ бол жижигхэн хэмжээтэй камер бөгөөд түүний цаана хиймэл оюун ажиллаж байгаа юм.

Гэрийнхээ хаана ч байрлуулж болох ба гэр бүлийн гишүүдийн царайг таньж, ангилж, амьдралын алхам бүрийг бичих зориулалттай.

$249-ийн үнэтэй зах зээлд гарах гэнэ.

 

Pixel laptop

Microsoft-ийн Surface, Apple-ийн iPad Pro-той өрсөлдөхөөр Google-ийн гаргаж байгаа мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн компьютерийг Pixelbook гэдэг.

Уламжлалт Chrome үйлдлийн системтэй боловч дуу хоолойгоор удирдах Google Assistant систем суулгаж өгсөн нь түүнийг онцгой болгожээ. Үзэг буюу Stylus-тай ажиллах боломжтой. 12.3 инч дэлгэцтэй Pixelbook-ийг энгийн компьютер шиг ашиглаж болохоос гадна эвхээд таблет болгох, эсвэл тавиуртай болгож нугалаад TV шиг хэрэглэх боломжтой.

$999-ийн үнээр гарах энэ зөөврийн компьютерийг аравдугаар сарын 31-нээс зарж эхэлнэ. Үзэг нь $99 үнэтэй байх гэнэ.

 

Бусад шинэчилсэн төхөөрөмжүүд

Шинэ бүтээгдэхүүнүүдээс гадна Google өмнө гаргасан бүтээгдэхүүнүүдийнхээ сайжруулсан хувилбаруудыг мөн танилцуулжээ. Тухайлбал Google Home гэрийн туслагчийн Google Home Mini, Google Home Max загваруудыг үзүүлсэн байна. Mini нь жижигрүүлсэн гэрийн туслагч бол Max нь хүчтэй, томсгосон загвар юм.

Эдгээрийг ашиглан дуу хоолойгоор гэрийн бүх ухаалаг төхөөрөмж, тоноглолыг удирдаж болдог.

Үүнээс гадна Daydream VR өмсгөлийг Google компани шинэ линз, шинэ гадаад хийцтэйгээр гаргажээ.

Эх сурвалж: Quartz

 

x