Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин Монгол Улсын ерөнхийлөгчийг хүлээлгэсэнгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Владивосток хотноо Монгол улс, ОХУ-ын ерөнхийлөгч нар өнөөдөр анх удаа албан ёсны уулзалт хийж байна. Тэд хэдхэн хоногийн өмнө Унгарын Будапешт хотод Жүдо бөхийн ДАШТ-ий үеэр албан бусаар уулзсан юм.

Гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийг хүлээлгэдэг “муу зуршилтай” ерөнхийлөгч Владимир Путин энэ удаа Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг хүлээлгэлгүй яг цагтаа уулзалтыг эхлүүлжээ.

Хуваарь ёсоор өнөөдөр Улаанбаатарын цагаар 11:00 цагт уулзалт Алс Дорнодын Холбооны Их сургуулийн байранд эхлэх байсан ч 30 минут хойшлоод байсан юм. Тэгвэл дээд хэмжээний уулзалт 11:30 цагт буюу төлөвлөсөн цагтаа эхэлсэн байна.

Владимир Путин өмнө нь Монгол улсын ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржийг хоёр цаг орчим хугацаанд хүлээлгэж байсныг гадны хэвлэлд нийтлэгдсэн “ОХУ-ын ерөнхийлөгчийн цагийн бүртгэл”-ээс харж болно.