Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Стефен Көрри Парист зочиллоо

SPS телевиз
2017 оны 8 сарын 28
SPS

Голден Стэйт Уорриорс багийн лидер Стефен Көрри өнгөрсөн бямба гарагт Францын нийслэл Парис хотоор аялсан байна. Мөн тэрээр нийслэл хотын баг Парис Сен Жермэйний тоглолтыг үзэж сонирхжээ. Тус тоглолтонд талбайн эзэд 3:0 харьцаатай хожсон юм.

Көрри багийн хувцас солих өрөөгөөр зочилж, тоглогчидтой уулзсан байна. Энэ үеэр түүнд зориулсан 30 дугаартай өмсгөлийг ПСЖ-ийн зүгээс бэлэг болгон өгчээ. Өмнө нь АНУ-д Нэймар очихдоо Уорриорсын тоглогчидтой уулзаж байсан бол энэ удаад Стеф Нэймар дээр зочилсон нь энэ байлаа.

 

Энэ талаар Стеф хэлэхдээ...

“Би анх удаа Парист ирж байна. Үнэхээр сайхан хот юм. Энд би түүхийг мэдрэх шиг л боллоо.

Харамсалтай нь энэ удаагийн аялал маань их богинохон байлаа. Дараа заавал удаан хугацаагаар энэ сайхан хотод ирэх болно. Мөн Парк Де Принц цэнгэлдэх хүрээлэнд ирж, ПСЖ-ийн тоглолтыг үзсэндээ үнэхээр баяртай байна.

Шилдэг хөлбөмбөгчин Нэймарын тоглолтыг дэргэдээс нь үзлээ. Өнгөрсөн жил тэр бидний тоглолтыг Оаклэндэд үзэж байсан шүүдээ. Тэр үнэхээр авьяаслаг хөлбөмбөгчин. Талбай дээр тэр цаг үргэлж ямар нэг онцгой зүйлийг хийж байдаг. Түүний тоглолт биднийхтэй адил ч юм шиг санагдлаа. Бид яг л түүн шиг талбай дээр бүхнээ зориулахыг хүсдэг.

Мөн тэр үргэлж л инээмсэглэж явдаг. Өөрийнхөө ажлыг хийхдээ ийм их баяр баясалтай байдаг нь сайхан санагдлаа” гэсэн байна.

 

Зураг