Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Кливленд-Бостоны солилцоо гацаанд ороод байна

SPS телевиз
2017 оны 8 сарын 28
SPS
Зураг зураг

Өнгөрсөн 7 хоногт лигийг шуугиулсан том солилцоо болж, Кайри Ирвинг Бостонд, Айзая Томас болон Жэй Краудер нар Кливлендийг зорихоор болж, багууд тохиролцоонд хүрээд байсан билээ.

Гэсэн ч Кливленд хотноо болсон эмчийн үзлэгээр Айзая Томасын бэртэл ноцтой байж болзошгүй гэсэн дүгнэлт гарснаар тус солилцоо цуцлагдах аюулд хүрээд байгаа юм.

Ассошэйтед Пресс агентлагийн мэдээлснээр 2 баг 8-р сарын 30-ны өдрийг хүртэл солилцоогоо ямар нэгэн байдлаар үр дүнд хүргэж, явуулах ёстой болоод байна. Сүүлд гарсан мэдээллээр Кливленд Кавальерс Селтиксээс довтлогч Жэйсон Татум, хамгаалагч Жэйлон Браун нарын аль нэгийг нэмж өгвөл солилцоог хийж болох юм гэсэн саналыг хүргүүлсэн байна.

Харин Селтикс одоогоор үүнд ямар нэгэн хариулт өгөөгүй байгаа юм.

Айзая Томас ташааны бэртэлтэй байсан нь тодорхой байсан ч үүнд Кливленд төдийлөн санаа зовохгүй байна хэмээн мэдэгдээд байсан. Гэсэн ч эмчийн үзлэгийн дараа ноцтой байж болзошгүй гэсэн дүгнэлт гарснаар Кливлендийн санааг зовоож эхэллээ.

Ямартаа ч энэ солилцоо ямар нэг байдлаар болох нь тодорхой. Гэхдээ өөр ямар тоглогчид нэмж оролцох нь сонирхолтой байгаа юм.

Зураг