2017/12/12
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,437.41₮
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-22°
18:00
S32
-20°
19:00
S32
-23°
20:00
S32
-23°
21:00
S32
-23°
22:00
S32
-23°
23:00
S32
-23°
00:00
S32
-24°
01:00
S32
-24°
02:00
S32
-24°
03:00
S32
-26°
04:00
S44
-26°
05:00
S44
-27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/08/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Универсиад” наадмаас алтан медаль хүртвэл 30, мөнгө 15, хүрэл 10 сая төгрөг олгоно

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

"Тайпэй-2017" дэлхийн оюутны зуны "Универсиад" наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр БСШУСЯ-нд боллоо. 

Дэлхийн оюутны зуны Универсиад их наадам Тайваний Тайпэй хотноо 2017 оны наймдугаар сарын 19-31-нд болно.

Уг наадамд жүдо, хөнгөн атлетик, таэквондо, хүндийн өргөлт, ширээний теннис, усан сэлэлт, туялзуур сэлэм, гольф, бильяард гэсэн спортын есөн төрлөөр 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцох юм. 

Энэхүү наадамд 162 орны 12,500 төлөөлөгчид оролцож, спортын 19 төрлөөр өрсөлдөнө.

 Универсиад наадамд 1965 оноос оролцож эхэлсэн

 
Гэрэл зургийг mpa.mn

БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар "Дэлхийн Универсиад 2017 наадмын өмнө өөрийнхөө шийдвэрийг гарган их, дээд сургууль, коллежид биеийн тамирын хичээлийг 3-н багц цаг үзэхээр болгон хичээлийн цагийг нэмэгдүүлсэн.

Энэ удаагийн наадамд Засгийн газрын тогтоолын дагуу 2017 онд явагдсан Монголын оюутны Универсиад IV наадмын тэмцээнүүдээс эрхээ авсан тамирчид оролцож байгаа. 

 Монголын баг тамирчид Универсиад наадамд 1965 онд Унгар улсын Будапешт хотноо анх оролцож эхэлсэн түүхтэй.  

Монголын тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн Универсиад наадмын долоон спортын төрлөөс алтан медаль 11, мөнгө 14, хүрэл 25 нийтдээ 50 медалийг хүртээд байна.

 Энэ удаагийн Универсиад 2017 наадамад зориулж, БСШУСЯам, ЗГХА - Биеийн тамир, спортын газар боломжийнхоо хэрээр баг тамирчидаа дэмжин, туслаж 59 сая төгрөгийн зардлыг гаргасан. 

 Мөн Дэлхийн оюутны “Универсиад” наадмаас алтан медаль хүртвэл 30 сая төгрөг, мөнгө 15 сая, хүрэл 10 сая төгрөг олгоно. 

Ингээд Тайваньд болох Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр их наадамд оролцох нийт тамирчид, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт гарган, эх орныхоо нэр хүндийг дэлхийн спортын тавцанд цуурайтуулан, Монгол Улсынхаа төрийн далбааг олон удаа өргөн мандуулж, амжилттай сайн оролцохыг Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯамны нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөе" гэлээ.

18 их, дээд сургуулийн 51 тамирчин оролцоно

 
Гэрэл зургийг mpa.mn

МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал, доктор, профессор Т.Хэрүүга "МОСХолбоо  нь өөрийн эх орондоо Ази тивийн аварга шалгаруулах 3 төрлийн тэмцээн, дэлхийн оюутны аваргын 4 нийтдээ 7 тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ба ОУ-ын болон тивийн оюутны спортын холбоонд Монголын иргэд өндөр албан тушаалд сонгогдон идэвхтэй ажиллаж байна.

Монголын оюутан тамирчид дэлхийн оюутны спортын зуны 20 удаагийн, өвлийн 12 удаагийн Универсиад наадмуудад баг тамирчидаа бэлтгэн оролцуулсан байна.

Өнгөрсөн хугацаанд МОСХ-ноос оролцох баг тамирчдыг сонгон бүрэлдүүлэх, материалыг цуглуулан бэлтгэх, тамирчдын зардлыг шийдэхэд туслах, хоол байрны зардалд хөнгөлөлт үзүүлэх, мэдүүлэг гарган мандат авах, Тайваний урилга виз, онгоцны тийз захиалан бичүүлэх, нээлтийн хувцасаа бэлтгэх зэрэг бэлтгэл ажпыг бүрэн хангаж дууслаа.

Монголын тамирчдын түрүүчийн хэсэг Тайвань руу наймдугаар сарын 14-нд УБ-Хонг Конг-Тайваний чиглэлийн олон улсын нислэгээр явна.

Энэ удаагийн Универсиад наадамд нийслэл болон гадаадын 18 их, дээд сургуулийн эрэгтэй 29, эмэгтэй 22 нийт 51 тамирчин оролцоно.

Мөн 25 багийн албаны хүн, штабын ажилтан, дасгалжуулагч, хэвлэлийн ажилтанаа оролцуулахаар боллоо" гэв. 

БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ИДСКонсорциумын тэргүүн, ХААИС-ийн захирал, доктор, профессор Т.Хэрүүга, БСШУСЯ-ны БТС-ын бодлогын газрын дарга С.Чинбат, ЗГХАгентлаг, БТСГазрын дарга Ц.Шаравжамц, Азийн оюутны спортын холбооны дэд Ерөнхийлөгч, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Н.Удаанжаргал, БСШУСЯам, Биеийн тамир спортын газар, Их, дээд сургууль, Монголын спортын холбоодын удирдах ажилтанууд хүрэлцэн ирж оролцлоо.

Тамирчдыг үдэх ёслолын гэрэл зургууд
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn
 
Гэрэл зургийг mpa.mn

 

x