Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХААН Банк гал түймэр унтраах үйлсэд нэгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 16
Сурталчилгаа

ХААН Банкны хамт олны зүгээс Сэлэнгэ, Төв, аймгийн сумдад гарсан ой хээрийн түймрийг унтраахад зориулан хандивын данс нээж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 10 сая төгрөгийг хандивлаж, тус дансанд байршуулаад байна.

Тус хандивын дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг дараах зүйлсэд зарцуулах болно.

  • Гал түймэр унтраахад шаардлагатай багаж, хэрэгслээр хангах
  • Гал түймрийн голомтод ажиллаж буй ОБЕГ-ын болон сайн дурын ажилтнуудад зориулсан эд зүйлсийг тээвэрлэн хүргэх
  • ОБЕГ-ын болон сайн дурын ажилтнуудад эрүүл мэндийн тусламж үзүүлэх

Эрхэм харилцагч, түншүүд та бүхэн  Монгол эх орныхоо үзэсгэлэн төгс байгалийг онгон дагшинаар нь аварч үлдэх эрхэм чухал үйлсэд нэгдэхийг хүсвэл ХААН Банкны нээсэн тусгай хандивын дансанд хандив өргөөрэй.

Хандивын данс: 5163118080, ХААН Банк

Хүлээн авагчийн нэр:  ХААН Банк Сан
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.