Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний Их баяр наадам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн дахин санал хураалтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. 

Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэнэ. Тухайлбал,

  • Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа зохион байгуулагдах Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний газруудын галын аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах,
  • Баяр наадмын үеэр ёслолын буудлага үйлдэх газарт аюулгүй байдлыг хангах,
  •  Иргэдийг голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн аврах анги 105-ын завьт эргүүл сэрэмжлүүлэг эргүүлээр тус тус ажиллана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.