Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв цэнгэлдэхэд

10:00 цагт Шадар сайд Наадмын бэлтгэл ажилтай танилцана.

Бөхийн өргөөний арын талбайд

10:00 цагт Монголын үндэсний бөхийн холбооны шинэ удирдлага тайван цуглаан зохион байгуулна.

Туушин зочид буудлын хурлын танхимд 

10:00 цагт Уул уурхай, эрчим хүч, барилгын салбарын шинэ техник, бүтээлүүдийг танилцуулах олон улсын шилдэг инженерүүдийн уулзалт болох гэж байна. Нээлтэд Ерөнхий сайд оролцоно. 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газраас "Дээлтэй Монгол" наадмын талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт НЗДТГ, Тоёота моторс хамтран баяр наадмын түрүү бөхийн бай шагналын талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо мэдээлэл хийнэ. 

Монголын Үндэсний музейд

11:00 цагт Үндэсний Их Баяр Наадмыг угтан Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдээс дээжилсэн Монголчуудын уламжлалт ур ухаан шингэсэн оюун санааны шилдэг бүтээл болох гар урлалын гайхамшигт 180 бүтээлийн  “Монголчуудын уламжлалт гар урлал” үзэсгэлэн нээгдэнэ. 

Чингис хаан ОУ-ын нисэх буудалд 

11:00 цагт 60 жилийн түүхтэй Чингис хаан Олон улсын нисэх буудал Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг гардуулж өгнө. 

Онцгой байдлын ерөнхий газарт

11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газраас сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Архидан согтуурахын эсрэг тэмцлээр нэгдсэн “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”, “Эрүүл идэвхтэй амьдрал клуб”, “Сэтгэлийн хөгжил”, “Амьдралын зөв шийдэл” зэрэг ТББ-аас архидан согтууралт, түүнээс шалтгаалсан нас баралт, гэмт хэрэг, сэтгэцийн эмгэг ихсэж насны хувьд улам залуужиж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.

Монголбанкны байранд 

12:00 цагт Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" ХХК 2017 оны зургаадугаар сарын Орон сууцны үнийн индексийн тооцооллыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.