Зураг
Зураг
Индэр    
2015 оны 11 сарын 24
Зураг
Studied John F.Kennedy School of Government at Harvard University

ЭМЭГТЭЙЧҮҮД ба ШУДАРГА ЁС

Зураг

Миний өмнө дэлхийн хүн амьдардаг бүх тивийн төлөөлөл 43 орны нэр ярайж байна. Өндөр хөгжилтэй ч орон байна, хөгжиж буй ч орон байна.

“Согтуугаар машин жолоодож болох уу?”, “Цагдаатай шөргөөцөлдөж, шаардлагыг нь эсэргүүцэж болох уу?”, “Санамсаргүй олсон мөнгийг хэнд ч хэлэлгүй нууж чадах уу?”, “Хэн нэгний хулгайн эд гэдгийг мэдсээр байж худалдаж авч чадах уу?”, “Татварыг нуун дарагдуулж чадах уу?” зэрэг нийт 12 асуултаар улс орон бүрт судалгаа явуулахад орон орны эрчүүд бүх тохиолдолд эмэгтэйчүүдээс илүү хууль ёсонд харш үйлдэл хийх боломжтой харагдаж байна.

“Улмаар авлигыг хүлээн зөвшөөрөх үү?” гэдэг асуултанд мөнөөх 43 орны долоон орноос бусад 36 оронд эрчүүд илүү авлигад зөөлөн хандаж, талтай байгаагаа харуулсан байна. 

Ямар ч нам ялсан бай, танхимын тал хувийг нь эмэгтэйчүүдээр Засгийн газрыг бүрдүүлээд үзэх хэрэгтэй. 

Статистикийн хичээлээр дээрх тоон үзүүлэлтээс харахад дэлхийн ихэнх оронд эмэгтэйчүүд илүү найдвартайгаар шударга ёсыг сахиулах боломжтой зураглал харагдаж байна. Энэ мэдээж төгс төгөлдөр онол биш байж болох ч ямар ч атугай бидэнд байгаа тоон анализ ингэж хэлж байна.

Саяхан шинээр Канадын Ерөнхий сайд болсон, олон нийтийн анхаарлыг татсан залуу танхимынхаа яг талыг нь эмэгтэйчүүдээр бүрдүүлсэн. Түүнийгээ тэрбээр “Энэ бол 2015” он гэж хариулна лээ. Зүгээр л сэтгэл хөдлөлөөр, харагдах байдлаар нь тэгээд шийдсэн хэрэг бус, харин ч ул суурьтай судалгааны үндсэн дээр ингэж шийдсэн байх нь. 

Ирэх жил Монголд сонгууль болно. Ямар ч нам ялсан бай, танхимын тал хувийг нь эмэгтэйчүүдээр Засгийн газрыг бүрдүүлээд үзэх хэрэгтэй. Бид олон жил ардчилал ярьж явлаа. Боломж байдаг бол 50+1 хувийг нь бүсгүйчүүдээс бүтсэн танхим байгуулаад Канадын ардчиллаас дутахгүй гэдгээ харуулах юмсан. 

Цаг үеэ мэдэрдэг, асуудлыг шийдэх замыг эрэлхийлж сүвэгчилдэг манай хожмын төрийн түшээд бодолцох биз. Мөн ирэх жил Засгийн газарт өмнө нь ямар ч санхүү, мөнгөний зөрчилд нэр холбогдож байгаагүй, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй нөхдүүдээр танхимаа бүрдүүлэх ёстой.

 Авлига өнөөдөр Монголд асуудал мөн үү? Мөн. Тэгвэл түүнийг шийдэх олон салаа учгийн нэг сэжим нь хүйсийн сонголтод байна.

 

 

Politics and policy analysis: Statistics хичээлийн тоон баримтаас ашиглав. 

2015.11.23

Бэлтгэсэн: С.Эрдэнэболд