Индэр    
2014 оны 5 сарын 3
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

"Групп М" нь хэнийг сурталчлахаа өөрөө сонгодог

Зураг
“Групп М” компанийн гүйцэтгэх захирал Роб Норман

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ дэлхий даяар алдаршсан зар сурталчилгааны “Групп М” компанийн гүйцэтгэх захирал Роб Нормантай ярилцсан юм.

-Монголд тавтай морил.

-Баярлалаа.

-Та ямар зорилготой ирсэн бэ?

-Мэдээж бизнесийн шугамаар ажлынхаа үүрэг даалгаврыг гүйцэтгэхээр Монголд ирсэн. Бид энд бизнесээ өргөжүүлэх сонирхолтой байна. Бид Монголын зах зээлд хүрээгээ тэлэх боломж байгааг олж харсан. Манайх Монгол дахь анхны хэвлэл мэдээллийн салбарын хөрөнгө оруулалтын компани болж хүрээгээ улам тэлэхийг хүсч байна. Бид хөрөнгө оруулалтын анхны, хамгийн том компани болохыг зорьж байна.

-Таны хувьд бизнесийг юу гэж хардаг вэ?

-Миний бодлоор бизнест анхаарал, шинэ санаа, зохион байгуулалт хэрэгтэй. Миний харж байгаагаар Монголд бизнес маш хурдацтай өсч байна. Хамгийн сүүлийн шинэ санаануудыг нэвтрүүлэх боломжтой болсон. Бид заавал ч үгүй бизнесийг хөгжүүлэх бүх үе шатыг туулах шаардлагагүй. Бид үүнийг хийх хэрэгтэй.

 Монголын хэвлэл мэдээллийн салбарт хамгийн сүүлийн үеийн шинэлэг зар сурталчилгаануудыг нэвтрүүлэхийг зорьж байна.

-Алгасах юм уу?

-Тийм ээ. Алгасна. Өмнө нь хийсэн зүйлээ дахин давтмааргүй байна. Бид Монголын хэвлэл мэдээллийн салбарт хамгийн сүүлийн үеийн шинэлэг зар сурталчилгаануудыг нэвтрүүлэхийг зорьж байна.

-Монголд хэвлэл мэдээллийн салбар тийм ч сайн хөгжөөгүй. Надад хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тоо баримт байна. Ойролцоогоор 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад 6500 гаруй монгол хүн ажиллаж байна. Гадаадын цөөн хэдэн чанартай зугаа цэнгээний нэвтрүүлгүүд ихэвчлэн 15000 долларын үнэтэй байдаг. Энэ нь гурван сая хүн амтай орны эдийн засагт хангалттай. Гэвч хэвлэл мэдээллийн салбар бүх төрлийн нэвтрүүлэг, мэдээ мэдээллээр үзэгч, уншигчдыг хангаж чадахгүй байна. Та ямар учраас энд бизнесээ өргөжүүлэх боломжтой гэж бодож байна вэ?

-Миний бодлоор Монголд энэ бизнесийг эрхлэх боломж бий. Маш олон хүн олон төрлийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байна. 2,8 сая хүн амтай энэ улсад хэвлэл мэдээллийн салбарыг илүү үр ашигтай болгох боломж байна. Иймээс л бид энд бизнесээ өргөжүүлэх боломж байна гэж харж байна. Яагаад гэвэл томоохон зар сурталчилгааны байгууллагууд хэрэглэгчдэдээ сурталчилгаагаа илүү үр дүнтэйгээр хүргэхийг хүсч байдаг. Тэд зарцуулахаар төлөвлөснөөсөө илүү их мөнгө зарцуулахыг хэзээ ч хүсэхгүй.

Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн зар сурталчилгаагаа хүмүүст маш сайн хүргэхийг хүсдэг. Энэ нь тэднийг үр нөлөөгөө нэмэгдүүлэхэд тусалдаг. Бидний хийх ёстой зүйл бол зах зээл буюу хэрэглэгчдийг ойлгож, хэрэглэгчид хаана байгааг, тэдэнд ямар замаар хамгийн оновчтой байдлаар хүрэхийг судалж, захиалагч талд мэдээлэх юм. Манай үйлчлүүлэгчид хэтэрхий их мөнгө зар сурталчилгаандаа үр ашиггүй зарцуулахыг хүсэхгүй.

-Та зар сурталчилгаа нийлүүлдэг юм байна...

-Тийм.

-Та захиалагчид гэж хэллээ. Та Монголын зар сурталчилгаа хийлгэдэг байгууллагуудыг юу гэж харж байгаагаа ярихгүй юу?

-Гудамжинд зар сурталчилгаагаа байрлуулсан гар утасны үүрэн операторууд, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд томоохон захиалагчид байх болно. Бид бүгдээрээ дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдаж авдаг. Бид бүгд л хэрэглэгч. Гэрийн эзэгтэй нар, бизнесменүүд гэх зэргээр хэн ч байсан ялгаагүй бүгд л худалдан авдаг. Бид машин, гар утас, цахилгаан бараа зэрэг бүх төрлийн бүтээгдэхүүнийг худалдаж авдаг.

-Танай байгууллагын бусдаас ялгарах онцлог юу вэ. Хэр олон өрсөлдөгч байна бол. Зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд 60 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна.

-Энэ их чухал зүйл. Бид бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудтай өрсөлдөхгүй. Зар сурталчилгаагаа хийлгэх байгууллагуудад бидний санал болгож байгаа зүйл бол энэ 60 гаруй байгууллагаас сонгож, мөнгөө хэрхэн зарцуулахыг өөрсдөө шийдэх боломж юм. Зар сурталчилгааны цаг худалдан авагчид секундыг, зорилтот хэрэглэгчийн бүлгийг худалдаж авдаг.

Гэвч зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхийг мэдэх төхөөрөмжийг худалдан авч чадахгүй. Тэд зөвхөн цаг хугацааг худалдаж авдаг. Таны хэлснээр Монголд жар гаруй телевиз үйл ажиллагаа явуулдаг. Гэвч телевизээр зар сурталчилгаагаа цацуулдаг байгууллагууд хэн эдгээр сувгуудыг үзэж байгааг мэдэхгүй. Бүх хүмүүс зар сурталчилгааг үзсэн эсэх, зөвхөн залуус зар сурталчилгааг харсан эсэх, зорилтот бүлэгтээ хэр хүрснийг тэд мэдэхгүй.

-Та зар сурталчилгааг зорилтот бүлэгтээ хүрсэн эсэхийг яаж мэддэг вэ?

-Бид маш сайн судалгаа шинжилгээ хийдэг. Энэ нь бидний ялгарах онцлог. Яагаад гэвэл яг энэ цаг мөчид хэвлэл мэдээллийн байгууллагынхан цэвэр судалгаа шинжилгээгээр дутаж байна. Монголд тухайн зар сурталчилгаа, нэвтрүүлэг үзэгчдэд хэр хүрч байгааг судалдаг байгууллага бий. Бидэнд телевиз үзэгчдийн сан байдаг. Бидэнд юу үзэж байгааг нь хэмждэг зуун хүн байдаг. Үүгээр дамжуулан бид тэд юу үзэж байна, залуус юу үздэг, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд юу үздэг, гэрийн эзэгтэй нар юу үзэж байгааг мэдэх боломжтой.

-Та зуун хүн үздэг гэж юуг хэлж байна вэ?

-Үзэгчдийг хэмжих хэмжилт. Энэ нь нэг төрлийн судалгаа.

-Зуун хүн. Түүврийн хэмжээ юм байна, тийм үү. Статистик гаргахад зориулагдсан байх нь...

-Тийм. Энэ үзэгчид нь телевиз дээрээ тусгай хайрцаг байршуулсан. Энэ хайрцагны тусламжтай бид тэдний юу үзэж байгааг мэдэх боломжтой. Тэд ямар нэвтрүүлэг, ямар суваг үзэж байгааг бид мэдэж чадна.

-Танайх “Максима” компанитай хамтарч ажилладаг юм уу?

-Тийм. Бид энэ мэдээллийн тусламжтайгаар зар сурталчилгаа хийлгэгчдэд та зорилтот бүлэгтээ хүрэхийг хүсч байгаа бол, магадгүй бизнес эрхлэгчдэд хүрэхийг зорьж байгаа бол ингэх хэрэгтэй гэсэн мэдээллийг өгдөг. “Максима” бол манай толгой компаний харъяа компани. 

-Ойлголоо. Бидэнд компанийнхаа талаар танилцуулаач. Танайх олон улсын нэр хүндтэй байгууллага. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбарын зар сурталчилгааны талаар ерөнхийд нь тайл-барлахгүй юу?

-WPP нь манай толгой компани.

-Юу гэсэн утгатай вэ?

-Энэ бол манай толгой компанийн нэр. Энэ нь дэлхийн хамгийн том маркетинг, хэвлэл мэдээлэл, судалгаа шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. “Групп М” нь дэлхий даяар нийт зар сурталчилгааны гуравны нэгийг бэлтгэн хүргэдэг. Дунджаар дэлхий дээрх нийт зар сурталчилгааны гуравны нэгийг бид бүтээсэн. Энэ нь биднийг хамгийн том зар сурталчилгааны компани болгодог. Манайх олон нийтийн байгууллага, төв удирдлагын байр Америкт байдаг.

-Олон нийтийн байгууллага. Танайх хэр их хөрөнгөтэй вэ?

-Манайх хэдэн зуун тэрбум долларын хөрөнгөтэй.

-Гайхалтай. Ойролцоогоор 300 тэрбум ам.долларын зар сурталчилгаа хийдэг гэсэн.

-Энэ тийм ч их тоо биш. Зар сурталчилгаанаас маш их ашиг олдог. Америк, Их Британи, Герман, Хятад зэрэг улс маш том зар сурталчилгааны зах зээлтэй. Мөн Япон маш том зар сурталчилгааны зах зээлтэй. Их Британи, Герман, Франц, Австрали, Канад, Бразил бол маш том зах зээл.

-Юу танай байгууллагыг дэлхий даяар тэргүүлэгч байгууллага болоход нөлөөлдөг вэ. Яагаад тэд танайхыг сонгодог вэ?

-Онцолж хэлэх гурван зүйл байна. Нэгдүгээрт, бид үнэн бодит мэдээлэл ашигладаг. Бид зар сурталчилгааг илүү бүтээлчээр хийдэг. Бид тэдний өмнөөс телевизийн цагийг худалдан авч, тухайн телевизийг хэр их үзэгч үздэг, мөн хүмүүс хэр их цагийг интернэт сүлжээнд зарцуулж байгааг, хэрэрлэгчид зар сурталчилгаа хамгийн тохиромжит цагт хүрч байгаа эсэх зэргийг судалж захиалагч нартаа хамгийн үр дүнтэй сурталчилгаа бэлтгэж өгдөг.

Та захиалагч байлаа гэж бодоход манайд ирээд зар сурталчилгаа хэрхэн үр ашигтай байршуулах талаар мэдээллийг авч, мөнгөө зөв зарцуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл та зар сурталчилгаанд үр ашиггүй зуу, зуун доллар зарцуулахын оронд нийт сурталчилгаанд зарцуулах байсан мөнгөнийхөө далан хувийг ашиглан зорилтот бүлэгтээ хүрч болно гэсэн үг. Тун гайхалтай хэмнэлт болно. Хоёрдугаарт, бид томоохон гэрээ хэлэлцээ хийдэг. Бид Google компанид их хэмжээний мөнгө зарцуулдаг.

Мэдээж бид ашигтай хэлцэл хийдэг. Бид дэлхийн дийлэнх телевизүүдэд их мөнгө зарцуулдаг. Яагаад гэвэл бид хамгийн том худалдан авагч учраас тэдэнтэй тохиролцож чаддаг. Гуравдугаарт, бид сайн хэлэлцээ хийдэг. Иймд манай захиалагчид боломжийн үнээр сурталчилгаагаа хийлгэх боломжтой болно. Энэ нь өөрсдөө шууд сурталчилгаа хийлгэхээс хямд тусна.

-Танайх жилд хэдэн зуун тэрбум доллар эргэлдүүлдэг. Танайх зар сурталчилгаандаа нэлээдгүй мөнгө цацдаг юм байна. Жишээлбэл Google дээр тэргүүлэгч байхын тулд хэр их мөнгө зарцуулдаг вэ?

-Энэ тийм ч хэцүү зүйл биш Яагаад гэвэл дэлхийн томоохон компаниуд манай-хаар сурталчилгаагаа хийлгэдэг. Томоохон захиалагч байгуул-лагуудаа нэрлэхэд машин үйлдвэрлэлийн салбарт л гэхэд Land Rover, BMW мөн Procter and Gamble гэх мэт дэлхийн байгууллагууд байдаг. Тэд бүгд нэр хүндтэй.

-Ийм болохоор л дэлхийн олон байгууллага танайхыг сонгодог байх нь.

-Тийм.Тэд зар сурталчилгаагаа хийлгэхээр бидэн дээр ирдэг.

-Мэдээж тэдний хооронд өрсөлдөөн явагдаж байдаг. Магадгүй нэг машин үйлдвэрлэгч байлаа гэж бодоход өөр нэг машин үйлдвэрлэгч тэднийхтэй өрсөлдөх хэрэгтэй болно.

-“Групп М” нь дөрвөн зар сурталчилгааны агентлагтай гэрээ байгуулан тэдгээр агентлагууд нь захиалагч тус бүртэй тулж ажиллаж бид тэдний үйл ажиллагааг зохицуулдаг. Бид наймаа, худалдан авалт зэрэгт хамгийн сайн хэлэлцээр байгуулж өгдөг. Бид хамгийн үр дүнтэй, үнэн бодит судалгаа шинжилгээг худалдаж ав-даг. Ийнхүү бид зорилтот хэрэглэгчдийн бүлэгт хамгийн зөв арга замаар боломжийн үнээр хүрч чаддаг.

-Үндсэндээ та хэрэглэгчдэд юу чухал болохыг хэлж өгч мэддэг гэсэн үг байх нь.

-Тийм ээ, үнэн. Бид хэрэглэгчид юу сонирхож, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэж байгааг мэднэ. Монголд бид хэн таны нэвтрүүлгийг үзэж байна, ямар хүмүүс энэ нэвтрүүлгийг үздэг болох, тэд хаана амьдардаг, тэд ямар ажил төрөл эрхэлдэг зэргийг мэдэж чадна. Энэ нэвтрүүлгийн үзэгчид эдийн засаг сонирхдог, өөрсдөө бие даан шийдвэр гаргадаг, тухайлбал өөрсдөө ямар машин авахаа шийддэг, ямар банкаар үйлчлүүлэх, мөн бизнесийн чухал шийдвэрүүдийг гаргадаг хүмүүс байдаг.

Жишээлбэл: Компьютер үйлдвэрлэгч компани бизнес эрхлэгчдэд сурталчилгаагаа хүргэхээр шийдсэн бол таны нэвтрүүлэг зорилтот бүлэгтээ хүрэхэд тохирсон нэвтрүүлэг байх болно. Энэ бизнесийн бүтээгдэхүүнийг бид бизнес нэвтрүүлгийн цагаар цацахгүй гэрийн эзэгтэй нарт зориулсан хоолны нэвтрүүлгийн үеэр цацвал юу болох вэ. Мэдээж үр дүнгүй сурталчилгаа болно.

-Энэ бол манай хэвлэл мэдээллийн салбарт ажиглагдаж байгаа зүйл. Телевизүүд бараг бүх зүйлийг сурталчилдаг.

-Яагаад гэвэл тэд энэ зах зээлийг зүгээр л худалдан авч байна. Даг хугацааг л худалдаж авч байна. Зөв цагт нь зөв нэвтрүүлгээр сурталчилгааг зорилтот бүлэгт нь хүргэж чадаагүйн улмаас тухайн зар сурталчилгаа үр ашиггүй мөнгө үрсэн хэрэг болж хувирдаг.

-Та мэдээллийнхээ нарийвчлалыг яаж гаргадаг вэ?

-Бидэнд их олон тусгац программ бий. Бид үзэгчдийн сангаас хэрэглэгчийн мэдээллийг авч, өөр өөр нэвтрүүлэг үзэгчдийн ялгааг харьцуулан хэн ямар нэвтрүүлэг үзэж байна гэдгийг тооцоолж гаргадаг. Дараа нь бид тухайн үзэгчдэд тодорхой давтамжтай хүргэхийн тулд сурталчилгааг дөрвөөс таван удаа гаргах нь тохиромжтой гэж үздэг. Нэг сурталчилгааг нэг нэвтрүүлгийн үеэр таваас дээш удаа гаргах ямар ч шаардлага байхгүй. Бид нийт үзэгчдийн хоёроос гурван хувьд биш нийт зорилтот зорилтот бүлэгт сурталчилгаа хүргэхийг зорьдог.

Магадгүй зарим хүмүүс тухайн сурталчилгааг зуун удаа харсан байж болох ч зарим нь нэг ч удаа хараагүй байж болно. Гэвч бид тухайн сурталчилгааг хүн бүрт дөрвөөс таван удаа харуулахыг зорьдог. Та илүү их мөнгө зарцуулаад тухайн сурталчилгааг зуун удаа цацах нь мөнгөө дэмий үрсэн хэрэг болно. Бидний захиалагчдадаа хүргэхийг зорьдог гол зүйл бол яг зорилтот бүлэгт хамгийн сайн хүрэх сурталчилгаа.

-Танд тодорхой ёс зарчим гэж байгаа байх. Та хэрэглэгчдэд үнэн бодит мэдээлэл өгөхөөс гадна мөнгө олох ёстой. Мэдээж мөнгө сурталчилгаанаас орж ирнэ. Энэ нь зар сурталчилгаа хийлгэгчдэд өгч байгаа үнэ цэнэ болно...

-Бид зөвхөн зар сурталчилгаа хийлгэгчдээс мөнгө авдаг. Бид хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ашиг авдаггүй. Бид нэг зүйлийг хоёр талд байлгах хэрэгтэй болж байна. Бидний байр суурь маш тодорхой. Бид ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг эзэмшдэггүй. Та бол хэвлэл мэдээллийн байгууллагын хүн. Бид хэвлэл мэдээллээс тусдаа байх ёстой. Бид мөн зар сурталчилгаа хийлгэгч биш.

-Гуравдагч тал.

-Бид зар сурталчилгаа бүтээдэггүй. Бид зөвхөн хэнийг сонгохоо шийдэж үнэ цэнийг хүргэдэг. Манайх бие даасан байгууллага. Бид зар сурталчилгаа хийлгэгчдийг сонгодог.

-Бидэнд ийм том тоглогч байхгүй. Магадгүй жижиг компаниуд байж болох юм.

-Үнэхээр сонирхолтой юм. Яагаад гэвэл бид миний хариуцсан бүс нутаг болох ОХУ түүний муж улсууд болон Гүржид энэ зах зээл хөгжиж байна. Мөн Армен, Азербайжан зэрэг оронд энэ зах зээл хөгжиж байна. Монголын телевизийн зах зээл бараг 20 сая доллар. Энэ бол бага биш мөнгө. Үүнээс багахан хэмжээний мөнгийг сурталчилгааг илүү үр ашигтай судалгаа шинжилгээтэй хийхэд зориулах нь хэцүү зүйл биш.

-Та телевизийн зах зээл дээр 20 сая долларын хөрөнгө эргэлдэж байдаг гэж хэллээ. Бид бусад сурталчилгаа зэргийг оруулаад үүнээс илүү их буюу хэвлэл мэдээллийн салбарт 60 сая доллар эргэлдэж байдаг гэж тооцоолж байна.

-Ийм байх боломжтой. Үүнээс ч илүү байж болох юм. Гэвч зар сурталчилгаа хийлгэгчид худалдан авагчид үр дүнтэй худалдан авалт хийхээс нааш мөнгөө илүү зүйлд зарцуулахгүй.

-Удахгүй тэд мөнгөө үр ашигтай зарцуулж байгаа эсэхээ мэдэх нь. Тэд энэ салбарын хөрөнгийн эргэлтийг шууд нэмэгдүүлэхгүй.

-Сонирхолтой юм. Манай салбар хөгжсөнөөр дэлхийн хаана ч сурталчилгааны хэмжээ буурахгүй. Тэдний сурталчилгаанд зарцуулах мөнгө нэмэгдэнэ. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний компанийн сурталчилгаандаа зарцуулах зардал үргэлж нэмэгдэж байдаг.

-Манай нэвтрүүлэгт оролцогчид өөрсдийнхөө талаар ярилцдаг. Манай үзэгчид тань шиг том компанийн гүйцэтгэх захирал байхын тулд ямар байх ёстойг мэдэхийг хүсч байгаа байх. Ямар сургууль төгссөн, эцэг эх гээд өөрийнхөө талаар танилцуулаач.

-Сонин санагдаж магадгүй. Би газарзүй, математикаар суралцаж төгссөн. Их Британид төрж өссөн. Би энэ салбарт ажиллана гэж бодож байгаагүй. Гэвч энэ ажил надад маш их таалагдсан. Би Их Британийг орхиод хорин жил болж байна. Би дэлхий даяар аялсан. Би Төв Европ болон Ази, Хятадад ажиллаж, амьдарч байсан. Одоогоор Москвад амьдарч байна.

-Та энэ хугацаанд энэ л ажлаа хийж байсан уу?

-Тийм. Энэ салбартаа ажиллаж байсан. Гэвч миний хийдэг ажил жилээс жилд өөрчлөгдсөн. Намайг анх энэ ажлыг хийж эхэлж байхад интернет гэж байгаагүй.

-Ямар компаниас ажлын гараагаа эхэлж байсан бэ?

-Би Good Search компаниас ажлын гараагаа эхэлж байсан. Алдартай компани.

-Тийм ээ, алдартай компани.

-Хачирхалтай нь WPP-ийн захирал энэ компаниас гараагаа эхэлж байсан. 21 жилийн өмнө тэр энэ компанийг орхиж өөрийн компаниа байгуулсан нь өдгөө дэлхий даяар алдартай компани болсон. Би дэлхийн том компанид ажиллаж байгаадаа баяртай байдаг. Том компанид ажиллах нь сайхан ч, том байна гэдэг бидний хамгийн гол зорилго биш. Захиалагчид, бүтээгдэхүүнээ сайжруулж зах зээлээ тэлэх нь бидэнд хамгийн чухал. Би үүнд баяртай байдаг. Таны асуултанд эргээд хариулья.

Миний дэлхий даяар аялсныг, хоорондоо газарзүйн байршил хөгжлөөрөө эрс ялгаатай 14 оронд очиж байсныг эс тооцвол миний хийж байсан гол ажил бол захиалагч нарт туслах, тэдэнтэй хамтран ажиллах байсан. Монголд зар сурталчилгааг илүү өөр түвшинд гаргаж ирэх хэрэгтэй.

Телевизүүд сайн зар сурталчилгааг өөрийн нэвтрүүлэг дээрээ байршуулахыг хүсдэг. Ийнхүү үзэгчид тухайн бүтээгдэхүүний талаар сайн мэдээлэл авч чадна. Бид тухайн зар сурталчилгааг маш үр дүнтэйгээр цацахыг хичээдэг. Манай захиалагч танай үзэгчидтэй ойр байх болно гэсэн үг. Зөв цагт нь зөв сурталчилгааг цацах нь чухал.

Зураг