Зураг
Зураг
Индэр    
2024 оны 1 сарын 30
Зураг
Олон улс судлаач, эдийн засагч

Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн харилцаа 2015-2023 (II)

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2023 оны арваннэгдүгээр сард Монгол, Хятадын худалдаа эдийн засгийн харилцааны талаарх эхний өгүүлэл гарч байсан бөгөөд өгүүллийн үргэлжлэлийг та бүхэнд хүргэж байна.

1. Хятадын гадаад худалдаа 2023 онд

2023 онд Хятадын гадаад худалдаа 5.94 триллион ам.долларт хүрэв. 2022 оны 6.26 триллион ам.доллартой харьцуулбал, 5 хувиар буурав. КОВИД-19 цар тахлын өмнөх үе буюу 2019 оны 4.64 триллион ам.доллартой харьцуулбал 34.9 хувь өсөлттэй байна. 2022-2023 онд Хятадын гадаад худалдаа буурахад гол худалдааны түнш болох Америк, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Герман, Нидерланд гэх мэт хийх худалдаа голчлон буурав.

Эдгээр оронд тулгарч буй геополитикийн болон цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл инфляц зэргээс хамаарч Хятадын бараа бүтээгдэхүүний эрэлт буурснаас голлон шалтгаалав. Хятад улс ОХУ, Бразил, Мексик, Саудын Араб зэрэг орнуудтай худалдаа хийх харин эсрэгээрээ өсөлттэй гарав. Хятадын эдгээр топ-20 орнуудтай хийх худалдаа нь нийт худалдааны 70 хувь орчим байдаг.

   Улс/Жил 2023 2022 тэрбум ам.доллараар
  Нийт 5,942.68 6,258.22 -5.0%
Байр        
5 Тайвань 267.84 317.27 -15.6%
18 Хятад 104.30 120.72 -13.6%
3 Өмнөд Солонгос 310.74 359.37 -13.5%
1 АНУ 664.45 751.64 -11.6%
2 Япон 318.00 356.21 -10.7%
15 Нидерланд 117.09 129.76 -9.8%
9 Герман 206.78 226.47 -8.7%
17 Саудын Араб 107.23 115.48 -7.1%
12 Индонез 139.42 148.21 -5.9%
10 Малайз 190.24 200.63 -5.2%
14 Тайланд 126.28 132.97 -5.0%
20 Их Британи 97.98 102.42 -4.3%
4 Хятад Хонконг 288.23 300.83 -4.2%
16 Сингапур 108.39 111.28 -2.6%
7 Вьетнам 229.79 230.87 -0.5%
13 Энэтхэг 136.22 134.19 1.5%
8 Австрали 229.20 220.11 4.1%
19 Мексик 100.23 94.53 6.0%
11 Бразил 181.53 171.16 6.1%
6 Орос 240.11 190.08 26.3%
  Топ-20 4164.03 4,414.20 -74.3%

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

Бараа бүтээгдэхүүний ангиллаар харвал, 2023 онд Хятадын гадаад худалдаанд бүх төрлийн машины сэлбэг, эд хэрэгсэл 20 гаруй хувиар буурч хамгийн өндөр бууралтыг үзүүлсэн. Мөн таблет, төрөл бүрийн хагас дамжуулагч, санах ой серверийн төхөөрөмжүүд, нарны хавтангууд гэх мэт өндөр дүнгээр буурсан байна. Харин цахилгаан автомашин болон төрөл бүрийн батарей, алт, төмрийн хүдэр зэсийн баяжмалын худалдаа нэмэгдсэн байна.

Эдгээр ТОП-20 бүтээгдэхүүний хувьд Хятадын нийт худалдааны 30 орчим хувийг эзэлдэг.

   Бүтээгдэхүүн/Жил 2023 2022 тэрбум ам.доллараар
Байр Нийт 5,942.68 6,258.22 -5.0%
14 Зүйл 84.71-д заагдсан машины эд анги, тоног хэрэглэл 40.11 52.19 -23.1%
20 Таблетууд 24.27 31.04 -21.8%
8 10 кг-аас ихгүй жинтэй, өгөгдлийг автоматаар боловсруулах зөөврийн автомат машин 76.36 97.33 -21.5%
4 Цахим интеграл схем: санах ой 127.69 162.37 -21.4%
13 Шингэрүүлсэн байгалийн хий 45.97 53.30 -13.8%
5 Бусад цахим интеграл схем 101.00 111.61 -9.5%
2 Санах ой, конвертер, логик схем, өсгөгч, цаг болон цагийн механизм, эсвэл өөр бусад схемтэй угсрагдсан буюу угсрагдаагүй процессор болон хянах хэрэгсэл 203.99 225.36 -9.5%
1 Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 338.34 367.19 -7.9%
15 Гэрэлд мэдрэмтгий хагас дамжуулагч хэрэгсэл, гэрэл цацруулагч диод (LED):: модульд оруулсан эсвэл панельд угсарсан фотогальваник элемент 39.89 43.09 -7.4%
18 Зэсийн агууламж>99.9935% бүхий катодын зэс болон түүний бүрдэл хэсэг 29.99 31.38 -4.4%
3 Ухаалаг утас 137.99 140.43 -1.7%
12 Генийн өөрчлөлттэй шар буурцаг 58.79 58.98 -0.3%
19 Дундаж ширхгийн хэмжээ ≥6.3мм төмрийн хүдэр болон баяжмал 25.23 24.08 4.8%
7 Дундаж ширхгийн хэмжээ ≥0.8мм, <6.3мм-ээс багагүй төмрийн хүдэр болон баяжмал 91.79 87.13 5.3%
11 Зэсийн хүдэр болон баяжмал 60.11 56.00 7.3%
17 85.17-д заасан бусад органик гэрэл цацруулагч диод (OLED) мэдрэгч дэлгэцтэй угсрагдсан эсвэл угсрагдаагүй хавтгай дэлгэцийн модуль 31.10 26.69 16.5%
6 Боловсруулалт хийгээгүй бусад хэлбэрийн алт 92.48 78.19 18.3%
10 Литий-ионы батарей 67.36 53.86 25.1%
9 Үнэ багатай энгийн гаалийн бүрдүүлэлттэй бүтээгдэхүүн 72.70 47.79 52.1%
16 Зөвхөн цахилгаан мотортой бусад тээврийн хэрэгсэл 36.36 21.53 68.9%
  Топ-20 1701.52 1769.55 -3.8%

2. Хятад Монголын худалдаа 2023 онд

160 орчим улс оронтой Монгол Улс гадаад худалдаа хийдэг бөгөөд худалдааны тэнцэл ашигтай гардаг нэг л улс бий нь БНХАУ юм. Монгол, Хятадын худалдааны 60 орчим хувь нь Өвөрмонголтой хийх худалдаа байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд аж үйлдвэр хөгжсөн Фужянь, Гуандун, Шаньдун зэрэг мужуудтай хийх худалдаа огцом өсөж байна. Зөвхөн нүүрсэн дээр 2023 онд Хятад Монголоос авч буй импортын 80.9 хувь нь Өвөрмонголд ногддог.

  2023 2022 Харьцуулалт
  16.6 12.2 36.1%
ӨМӨЗО 9.9 6.9 44.4%
Фужянь 1.6 0.8 89.1%
Бээжин 0.7 0.5 51.4%
Шаньдун 0.4 0.3 9.0%
Гуандун 0.4 0.2 125.5%

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

Хятад Монголын худалдааны хувьд, хэмжээгээрээ 2015 онд 5.37 тэрбум ам.доллар 66 дугаар байранд байсан бол 2023 онд 53 дугаар байранд жагссан байна. 2023 онд Хятад Монголын худалдаа 16.59 тэрбум ам.долларт хүрэв. 2022 оны 12.19 тэрбум ам.доллартой харьцуулбал, 36.1 хувиар өсөв. КОВИД-19 цар тахлын өмнөх үе буюу 2019 оны 8.16 тэрбум ам.доллартой харьцуулбал 103.3 хувь өсөлттэй байна.

Бараа бүтээгдэхүүний ангиллаар харвал, 2023 онд Хятад Монголын худалдаанд самнаагүй ноолуур 47.5 хувиар буурч хамгийн өндөр бууралтыг үзүүлсэн. Мөн ачааны чиргүүл, ачигч буулгагч машинууд, цайрын хүдэр, баяжмал гэх мэт өндөр дүнгээр буурсан байна. Харин бүх төрлийн нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш, хушны самар г.м худалдаа нэмэгдсэн байна. Эдгээр ТОП-20 бүтээгдэхүүний хувьд Хятад Монголын нийт худалдааны 80 орчим хувийг эзэлдэг.

  Бүтээгдэхүүн/Жил 2023 2022 тэрбум ам.доллараар
Байр Нийт 16.59 12.19 36.1%
6 Самнаагүй ноолуур 0.19 0.36 -47.5%
9 Ачаа бараа тээвэрлэх зориулалтын бусад чиргүүл, хагас чиргүүл 0.13 0.17 -26.0%
7 Хагас чиргүүлийн зориулалттай, хуурай замын трактор 0.15 0.20 -22.3%
10 Цайрын хүдэр болон баяжмал 0.13 0.16 -18.3%
2 Зэсийн хүдэр болон баяжмал 2.65 2.68 -1.1%
11 Хуш модны ясгүй самар 0.13 0.12 7.2%
8 Цахилгаан эрчим хүч 0.13 0.12 10.5%
19 Дундаж ширхгийн хэмжээ ≥0.8мм, <6.3мм-ээс багагүй төмрийн хүдэр болон баяжмал 0.09 0.08 14.9%
16 Молибдены хүдэр болон баяжмал 0.10 0.09 15.9%
17 Цувих явцад нь гаргасан эрчлээс, ирмэг, бусад хувиргалттай, эсвэл цувьсны дараа мушгисан төмөр болон ган 0.10 0.08 16.2%
5 Дундаж ширхгийн хэмжээ ≥6.3мм төмрийн хүдэр болон баяжмал 0.20 0.14 44.7%
14 Бусад төрлийн нүүрс 0.12 0.07 57.4%
1 Коксжих нүүрс 7.51 4.56 64.6%
4 Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 0.36 0.22 64.7%
20 Мөнгөний хүдэр болон баяжмал 0.08 0.04 90.0%
3 Бусад битумт нүүрс 0.79 0.40 98.7%
13 Төмөр эсвэл гангаар хийсэн эдлэл: барилгад хэрэглэхэд зориулан бэлтгэсэн, төмөр эсвэл ган хавтан, туйван, булан, хэлбэрт болон сортын төмөр, хоолой болон эдгээртэй төстэй зүйлс 0.12 0.04 173.8%
12 97% ба түүнээс бага хэмжээний кальц фтор агуулсан хайлуур жонш 0.13 0.04 235.1%
18 Засмал замгүй, бартаат замаар явах зориулалттай өөрөө буулгагч автосамосвал 0.09 0.03 253.6%
15 Нунтагласан эсвэл нунтаглаагүй, бөөмнөрүүлээгүй хүрэн нүүрс 0.10 0.00 2377.1%
  Топ-20 13.30 9.60 38.6%

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

Хятадын КОВИД-19 цар тахлын хатуу хорио цээрийг 2023 оны эхээр цуцалсантай холбоотой малын болон энгийн бараа бүтээгдэхүүн, уул уурхайн түүхий эд г.м бараа бүтээгдэхүүний Монголоос авах Хятадын импортын худалдаа нэмэгдсэн. Хөххотод есдүгээр сард 4 дэх удаагийн “Монгол-Хятадын Экспо”, Шанхай хотод 11 сард “Хятадын Олон Улсын Импортын Экспо” г.м олон улсын болон орон нутгийн экспо, худалдааны арга хэмжээнүүд болж өнгөрсөнтэй холбогдуулан монголын бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн Хятадын импортод ихээр нэмэгдсэн. Топ-20 хөдөө аж ахуй, хушны самар, мал аж ахуйн болон бүх төрлийн нүүрс, хайлуур жонш гэх мэт бүтээгдэхүүнүүд Хятадын импортын зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлж байна.

    2023 2022 тэрбум ам.доллароор  
  Нийт 13.12 9.33 40.6% Хятадын импортын зах зээлд эзлэх байр
6 Самнаагүй ноолуур 0.19 0.36 -48.1% 1
16 Дундаж ширхгийн хэмжээ <0.8mm төмрийн хүдэр болон баяжмал 0.00 0.00 -40.9% 19
7 Цайрын хүдэр болон баяжмал 0.13 0.16 -18.3% 9
15 Kатодын зэс болон түүний бүрдэл хэсэг 0.08 0.09 -11.9% 22
2 Зэсийн хүдэр болон баяжмал 2.65 2.68 -1.1% 5
8 Хуш модны ясгүй самар 0.13 0.12 7.2% 1
13 Дундаж ширхэгийн хэмжээ ≥0.8мм, <6.3мм-ээс багагүй төмрийн хүдэр болон баяжмал 0.09 0.08 14.9% 10
12 Молибдены хүдэр болон баяжмал 0.10 0.09 15.9% 3
5 Дундаж ширхгийн хэмжээ ≥6.3мм төмрийн хүдэр болон баяжмал 0.20 0.14 44.7% 5
10 Бусад төрлийн нүүрс 0.12 0.07 57.4% 3
1 Коксжих нүүрс 7.51 4.56 64.6% 1
4 Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 0.36 0.22 64.7% 28
14 Мөнгөний хүдэр болон баяжмал 0.08 0.04 90.0% 6
3 Бусад битумт нүүрс 0.79 0.40 98.7% 4
19 Бусад рапс эсвэл шаармагийн буталсан эсвэл бутлаагүй үр 0.05 0.01 218.1% 2
9 97% ба түүнээс бага хэмжээний кальц фтор агуулсан хайлуур жонш 0.13 0.04 235.1% 1
17 Мах, дайвар мах, цус эсвэл шавжаар хийж бэлтгэсэн, эсвэл нөөшилсөн бусад бүтээгдэхүүн 0.06 0.01 553.6% 1
18 Адууны мах 0.06 0.01 1030.6% 1
11 Нунтагласан эсвэл нунтаглаагүй, бөөмнөрүүлээгүй хүрэн нүүрс 0.10 0.00 2377.1% 3
20 Үнэ багатай энгийн гаалийн бүрдүүлэлттэй бүтээгдэхүүн 0.04 0.00 3018.6% 12
  ТОП-20 12.87 9.08 40.7% 98.6%

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

3. Хятад Монголын нүүрсний худалдаа

Арванхоёрдугаар сард үйлдвэрийн түүхий нүүрсний олборлолт тогтоосон хэмжээнээс давж 410 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.9%-иар өсөж, арваннэгдүгээр сартай харьцуулахад өсөлтийн хурд 2.7 пунктээр буурсан байна. Өдөр тутмын дундаж олборлолт 13.36 сая тон байв. Импортын нүүрсний хэмжээ 47.3 сая тон болж, өмнөх оны мөн үеэс 53.0%-иар өсөж, 11-р сарынхаас 18.2 пунктээр өссөн байна. 2023 онд тогтоосон хэмжээнээс давсан үйлдвэрийн түүхий нүүрсний үйлдвэрлэл 4.66 тэрбум тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.9%-иар өссөн байна. 2023 онд Хятад улс 474.42 сая тон хэмжээ бүхий 52.97 тэрбум ам.долларын бүх төрлийн нүүрс гадаад орнуудаас импортолсон. Энэ хэмжээ нь Хятад улс түүхэндээ нүүрсний хамгийн өндөр импорт хийсэн хэмжээ болж байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн дундаж хэмжээ жилд 300 сая орчим тон нүүрс байдаг. Хэмжээний хувьд 2022 онтой харьцуулахад 61.8 хувиар өссөн байна. Индонез улсаас хамгийн ихээр бүх төрлийн нүүрс импортолсон. Оросоос импортолж буй нүүрсний хэмжээ 50 хувиар өссөн байна. Геополитикийн нөхцөл байдал, хоёр талын харилцаанаас хамаарч Австралиас нүүрс авах хэмжээ өнгөрсөн жилүүдэд багасаж байсан бөгөөд 2023 онд эргэн сэргэж өндөр өсөлтийг үзүүлэв.

Жил

2023

2022

Харьцуулалт,

Тэрбум ам.доллароор дүн Хэмжээ сая тонноор дүн Хэмжээ сая тонноор
Сая тонноор 52.97 474.42 42.69 293.20 24.1% 61.8%
             
Индонез 18.29 220.23 18.93 170.65 -3.4% 29.1%
Орос 14.38 102.13 12.21 68.07 17.8% 50.0%
Монгол 8.54 69.95 5.05 31.14 69.0% 124.6%
Австрали 6.36 52.46 0.35 2.86 1716.2% 1737.2%
Канад 2.26 8.86 3.18 8.66 -29.0% 2.2%
Топ-5 49.83 453.63 39.71 281.38 1770.6% 94.1%

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

Хятадын хувьд түүхэндээ хамгийн их хэмжээний буюу 70 орчим сая тон нүүрс Монгол улсаас 2023 онд импортлов. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 124.6 хувиар өсөв. Хятад нүүрсний дотоодын эрэлт нийлүүлэлт өсөлттэй байсан үнийг тогтворжуулах, нүүрсний улс төрийг 2023 онд амжилттай хэрэгжүүлэв.

    Хэмжээ

Сая тонноор

  Тэрбум ам.доллар Нийт Чулуун нүүрс Коксжих нүүрс Бусад битумт нүүрс Бусад төрлийн нүүрс Хүрэн нүүрс
  52.97 474.42 18.31 101.90 148.91 42.15 163.14
Индонез 18.29 220.23 0.00 3.99 27.16 34.49 154.59
Орос 14.38 102.13 17.51 26.07 53.78 4.32 0.44
Монгол 8.54 69.95 0.16 53.93 11.09 1.99 2.78
Австрали 6.36 52.46 0.32 2.79 49.19 0.17 0.00
Канад 2.26 8.86 0.00 7.60 1.26 0.00 0.00

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

зураг
 

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

Индонез 2023 онд Хятадын импортын нүүрсний зах зээлийн дангаараа 46.4 хувийг нийлүүлсэн бөгөөд голлон эрчим хүчний хүрэн нүүрс нийлүүлсэн. Нийт Хятадын хүрэн нүүрсний импортын 94.8 хувь буюу 154.59 сая тон Индонез нийлүүлсэн. Харин Орос, Монгол улсууд 2023 онд Хятадын импортын коксжих нүүрсний зах зээлд давамгай байр суурь эзэлсэн бөгөөд нийтдээ 80 сая тон нүүрс нийлүүлсэн. Хятадын коксжих нүүрсний импортын 78.5 хувийг эдгээр хоёр улс нийлүүлсэн. Монгол улсаас Хятад улс 2023 онд 70 сая орчим сая тон нүүрс импортолсон бөгөөд нийт нийлүүлсэн нүүрсний 53.93 сая тон нь коксжих нүүрс байв. Хятад, Австралийн нүүрсний худалдаа наймаа сэргэсэн боловч хоёр талын харилцаа, геополитикийн хүндрэлүүдээс шалтгаалж өмнөх 10, 20 жилийн “алтан цаг үе”-н түвшиндээ эргэн очих боломжгүй юм. Монгол, Оросын хувьд өнгөрсөн жилүүдэд тасралтгүй Хятадтай холбогдох төмөр замын болон боомтын нэвтрүүлэлтийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийж ирсэн ба улс төрийн хувьд ч харилцан итгэлцлийг бэхжүүлж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж байна.

зураг
 

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

зураг
 

Эх сурвалж: Хятадын статистикийн газар

Хятадын гадаад худалдаа гол худалдан авагч болох Америк, Европ, Япон зэрэг орнуудын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч цаашид ч савлах магадлалтай. Үүнийг дагаад гол түүхий эдийн эрэлтүүд тогтворгүй байхаар байна.

Хятад хоёр талт болон олон талт улс төрийн харилцаа болоод геополитикийн эрэлт хэрэгцээ нөхцөл байдлаас хамаарч Араб, Африк, Латин Америкийн орнууд болон Орос ба зарим хөрш орнуудтай эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын хамаарал цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Дэлхийн улс төр эдийн засгийн нөхцөл байдал геополитикийн сөргөлдөөнөөс хамаарч цаашид ч тогтворгүй байх төлөвтэй байгаа бөгөөд улс орнууд худалдаа хөрөнгө оруулалтаа тогтворжуулахаар ажиллаж байна. Монгол Улс ч мөн адил нийгэм эдийн засгийн хөгжил шаардлагын улмаас Хятад улстай урт хугацаанд худалдаа эдийн засгийн харилцаагаа тогтвортой хөгжүүлэх шаардлагатай. Хоёр орон зах зээлийн орон зайгаа харилцан хүлээн зөвшөөрөх, чөлөөт худалдааны хэлэлцээр г.м томоохон худалдаа хөрөнгө оруулалтын томоохон хэлэлцээрүүдийг цаашид хийх шаардлагатай.

2022 оны тавдугаар сараас хэрэгжүүлсэн нүүрсийг татваргүй импортлохыг зогсоож 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд Хятадын Төрийн зөвлөлийн Гаалийн тарифын комиссын нийтэлсэн мэдэгдлийн дагуу, Хятад улс 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх төрлийн нүүрсний импортын татвараа сэргээнэ.

Нүүрсний импортын татварыг тэглэх хугацааг сунгасан нь 2023 онд Хятадын нүүрсний импортыг хурдацтай өсөлтийг дэмжсэн. Хятад улс одоогийн байдлаар ОХУ, АНУ, Өмнөд Африк, Монголын чулуун нүүрс, коксжих нүүрс, хүрэн нүүрсэнд 3%, бусад нүүрсэнд 6% MFN татвар ногдуулдаг. Үүний зэрэгцээ Австрали болон АСЕАН Индонезын нүүрсний импортын тарифыг тэглэх нь Хятадын импортын нүүрсний үнийн өрсөлдөх чадварыг сулруулна.

Хятадын дотоодын болон импортын нүүрсний үнийн зөрүү цаашид багасах төлөвтэй байгаа тул 2024 онд Хятадын нүүрсний импорт буурна. Эдгээр бодлогын нөлөөнүүд 2024 онд Хятад Монголоос авах нүүрсний импортод нөлөөлөх бөгөөд бодит хэмжээ буурахаар байна. 2024 оны төсвийн хуульд Монгол Улс 60 сая тон нүүрс экспортлохоор төлөвлөсөн бөгөөд хэрвээ Хятадын Монголоос авах нүүрсний импортын бодит хэмжээ үнэ буурвал төсвийн орлого, татварын бүрдэл биелэхгүй буурахаар байна.

Монгол, Хятадын худалдаанд хил орчмын худалдаа чухал байр суурь эзэлдэг. Нийт худалдааны 30-40 хувь нь хил орчмын худалдаа байдаг. Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий гэх Монголын найман аймаг, ӨМӨЗО, Ганьсу, ШУӨЗО гэх Хятадын гурван муж районтай хиллэдэг. Монгол улс нь улс төр нийгмийн байгууллын хувьд нэгдсэн улс боловч худалдааны бодлого хууль эрхзүйн орчин байхгүй, орон нутаг хил орчмын боомтын хамтын ажиллагаа худалдааны нэгдсэн бодлого байхгүй байгаа нь хилийн төмөр замын холболт, боомт чөлөөт бүсийн сэргэлт бүтээн байгуулалт хийж буй цаг үед хүндрэлүүд авчрахаар байна.

Хятадад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хотын болон худалдааны төлөөлөгчдийн газарт ялангуяа Өвөрмонголд байрлах консулын газар албадуудад хил залгаа аймаг орон нутгаас Дорноговь, Өмнөговь г.м аймгуудаас төлөөлөгчид томилж ажиллуулах, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны цаг үеийн асуудлуудыг шийдвэрлэх хариуцуулах нь чухал шаардлагатай байна. Хятадын талын зүгээс ч Замын-Үүд суманд суух Ерөнхий консулын газарт Өвөрмонголоос ажилчид томилон ажиллуулдаг байна.