Индэр    
2023 оны 11 сарын 30
Зураг
Судлаач проф.

Хөгжлийг чөдөрлөгч хөдөөг чөлөөлөхүй

Зураг

Бид эрчимжсэн мал аж ахуйгүй хаашаа холдох вэ? Эрчимжээч гээд дэлхий тулгаад байгаа бус уу? Нүүдлийн хөдөө чинь цаг үеэсээ хоцорч байгаа бус уу? Аль юм болгон нүүдлийн гэх уран сайхны манан дунд төөрч хорвоог барах вэ?

Энэ тухай дор бодит амьдралаас жишээлэн үргэлжлүүлье. Хүлцэн уншаарай. Эрүүлээр тусгаж аваарай, малчид ба монголчууд аа!

Дахиад л сургаалын үгсээ малчдад хандан буулгая. Ерөөсөө Та бидний аж амьдрал сайн муу, сайхан муухай байхын чинь 90 хувь нь Та бидний өөрсдийн ажил үйлс, овсгоо самбаа, хандлага, эрүүл мэнд, боловсрол, хүмүүжил, нэг үгээр Таны адгууснаас ялгарах тэр тархины чинь ид шидэнд орших учиртай юм. Та бүхнийг (нийт ард түмнийг) хэт эрхлүүлж дураар нь дургиулж амьдруулсан бурууг Төр–засаг нь хүлээх байх л даа. Ард түмэндээ шаардлага тавьж чадахгүй болтлоо эрхлүүлчихсэн!

Та бүхнийг нүднээ үл үзэгдэгч тэр боолын хөдөлмөрөөс чинь салгах тухай хэдэн үг цухуйлгая. Зуун солигдсон, хөгжил гэрлийн хурдаар яваа, дэлхий гэрлийн хурдаар өөрчлөгдөж байна. Харин би малчин айлд зочлоод тэдний байр байдлыг олж хараад “Энэ чинь XXI зуун мөн үү, биш үү?” гэх асуултыг өөрийн эрхгүй өөртөө тавьсан. Өөрсдөөс нь ч асуусан. Тэд гайхаад л.

Дөрвөн зун дараалаад Хяргас нуурыг зорилоо. Байгалийн сайхан, нуурын сайхныг хэлж магтаж барах юм биш, зүгээр л “ХОСГҮЙ” гээд дүгнэчихье. Хяргас нуурыг би “Хяргас далай” гэж нэрлэнэ. Далайд гарцгүй Монголдоо далай л юм даа. Хөлгүй их далайд жараахай шиг умбаж +37 хэмийн халуунд сэрүүцнэ гэдэг жаргал байлгүй яах вэ.

Харин нуурыг хөвөөлөн суугаа ардууд, эсвэл тэр нуурыг харьяалах аймаг, сумын захиргаа гэж ёстой нэг дүлий годилууд байх шиг санагдсан. Ямар их баялаг дээр сандайлан суугаагаа мэдэхгүй хэнэггүй гөлийгөөд явцгааж байгаа учраас годил гэчихлээ. Хүлцээрэй!

Хяргасыг ингэж тэгж өөрчил гэж үүрэг даалгавар өгдөг нь би биш ч гэлээ шүүмжилж, хэлж засаж залруулах нь миний насны ахмад хүний үүрэг, эсвэл санаа сэдэл шийдэлд өгөх ташуур болоосой гэсэндээ дахин үзэг цаасаа хoршуулан, нуурын эрэг даяар бүгд хотлоороо хүнсний хувьсгалчид болчхоосой гэсэндээ бичих авай.

Тэр нуурыг зорих монголчуудын цуваа тасрахгүй. "Хэцүү хад" хэмээх онгон дагшин газар руу цувж барагдах юм биш. Машины дуу, боссон тоос, элсэнд суусан жижиг машинуудын эрэл сурал гээд жилийн жилд яг хэвээрээ. Бараг арав хорин жилдээ тийм байсан гэв үү? Зорчсон хүмүүс хэлж байна аа: -" Хэцүү хад" там болохын наагуур байна. Хүн машин, хог хаягдал, баас шээс нь дийлдэхээ болилоо. Ямар ч сайн сайхан юм алга. Ямар ч үйлчилгээ, зохион байгуулалт алга!

"Хэцүү хад"-ыг зүглэсэн засмал зам тавихгүй бол малын бэлчээр ба байгаль орчныг чинь баллаж тавилаа гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудад анхааруулах нь иргэн миний үүрэг болсугай!

Худалдаа арилжаа, үйлчилгээний цэг, шатахууны цонж олныг байгуулахгүй бол тийшээ зүглэдэг монголчуудын хараал хэрүүл дийлдэхгүй шүү гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудын сонорт хүргэчихье! Хамгийн гол нь онгон байгаль, эко ертөнц, малын бэлчээр чинь хог новш, хүний ялгадас, бохирдлоор дүүрлээ, увсчууд аа!

Нуур тойрсон нутгийн ардууд үнэхээр унхиагүй арчаагүй амьдарч байна. Давуу талаа олж харах мэдрэх хүсэлгүй байна. Нуурын захад бус, алс хол нүүдэллэн суугаа малчдаас хавьгүй давуу эрх ба боломж тэдний гарт байна. Тэдний эрх ба боломж нь илт нүднээ харагдаж байна. Хяргасын хөвөөнд нь нуль алт сул хэвтэж байна! Ердөө л зуны 3-4 сард тэр алтыг ууталчих!

Сайн дураараа, эвлэлдэн хоршиж нэгдээд дэд бүтэц төрөл төрлөөр нь хөгжүүлэх бүрэн боломж байна. Хэрэв тэгж чадвал лав зуны гурван сард намар, өвөл, хаврынхаа хэрэглээний бүх мөнгийг хязгааргүй ууталчхаж болох юм байна гэдгийг би яаж уриалъя даа, байз? Алтаар зүйрлүүллээ шүү дээ.

Ажиглахад Хяргас нуурыг тойрон аялж яваа монголчууд цэвэр ус, мах, хүнс, чихэр боов, ахуйн жижиг гааз, өөр юу ч юм худалдан авахад мөнгө хайрлана гэж байхгүй бололтой. Юу л байна. Бэлэн мөнгө. Хөөрхий тэд зовж зовж 100 км давхин явж Наранбулаг сум ороод хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй буцаж ирэх юм. Үнэгүй зүгээр авах гээгүй. Юу л байна худалдаад авъя гэцгээж байна. Юу ч авахад бэлхэн өлөн нүдтэй, аяншсан, гэхдээ мөнгөтэй монголчууд Хяргасын эргээр, Хяргасыг тойрон хөлхөж байна. Гэтэл сумын дэлгүүр гэж модоо барихын наагуур. Сумын төвд мах зардаггүй ч гэх шиг. Бүр шал тэнэг юм. Эсвэл дэндүү хэнэггүй, арчаагүй.

Малчид нь хэдэн арван жил, магадгүй өвөг дээдсээсээ эхлэн хэдэн зуун жил малаа дагаж нүүдэллэж ирсэн байх. Мал дагах ч юу байх вэ. Ерөөсөө л малаа манаж харуулдсаар өнөө хүрсэн дээ. Тоо толгойг нь эрхбиш мэддэг байх. Малчид бол бүгд л хөрвийн аргаар хүн болж өссөн. Таван настай хүүхэд хониндоо явдаг. Энэ сайн. Өлчир, гүжирмэгийг нь бид мэдэх хүндэтгэх боловч XXI зуунд тэр чигээр нь хөрвийн аргаар зүтгүүлээд байж болохгүй байна аа.

Малчдад нэмэгдсэн юм нь суудлын ба ачааны автомашин, мотоцикл, гар утас, зурагт, хөргөгч, цахилгаан... Гэхдээ тэр нь дэвшил гэхээсээ зүгээр л ердийн хэрэглээ. Тэдгээрийг хэрэглээд амьдрал ахуй нь сайжирсан дээшилсэн юм ер алга. Гэгээрсэн сэхээрсэн нь ч бас алга. Хяргасын эргэн тойрны хэдэн сумдын малчин ардууд бол алтан дээр суугаа баялгийн эзэд гэдгээ ухаарах цаг нь болсон, оройтлоо.

Увсынхан Улаанбаатарт нутгархаад сүйд болдог, халхуудын дор орохгүй гэсэн атгаг бодлыг нь би хүндэтгэдэг. Харин Хяргас нуурын дэргэд очоод увсынхан халхуудаасаа ялгарах юмгүй арчаагүй аж төрж байгааг олж харав. Улаангом хотын хүнс барааны зах, нийтийн хоол, хот байгуулалт, гудамж зээлийг хараад халхуудаасаа дээрдэх юм ер алга гэж ойлголоо. Хөгжлийг өөрийнхөөрөө өөриймшүүлдэг ердийн л монголчууд, хэл ярианы аялгыг нь эс тооцвол. Өөриймшүүлнэ гэдэг нь хэл үггүй, хэрүүл дарамтгүй зоргоороо амьдрах. Хөл дүүжлэх унаатай, толгой хоргодох гэр байшинтай, гэдэс цатгалан байвал барав.

Гэх мэт бичээд байвал мөн ч их санаа сэдэл надад байна аа. Миний амьдралд садаа болоогүй, надаас юу ч гуйгаагүй, хар зөнгөөрөө амьдарч байгаа цайлган сэтгэлт малчид чинь тойруу утгаар, хэтдээ, ирээдүй хойч үедээ, Монгол эх орондоо маш том ачаа, хүнд чиргүүл, дарамт болж үлдэх юм байна гэдгийг Төр, засгийн сонорт хүргэх гэж би бичиж байна. Зуднаар, өвчнөөр тэр хэдэн мал нь сүйрчихвэл тэр айл хотлоороо дагаж сүйрээд ядуу өрхийн тоог нэмэхээр байна. Нөгөө 30%-ийн наана цаана бүртгэгддэг ядуучуудын эгнээг нөхөж тэлэх нөөц бөөн хүч бэлээхэн хөдөөд байна. Тэдэнд хэл үггүй хөгжиж дэвжих баталгаа алга.

Эдийн засагчдын ярьж байгаагаар бол хөдөө гэж яаж ч тордоод засал авдаггүй, жилийн жилд, үеийн үед бахь байдгаараа өдөр хоногийг аргацааж өнгөрөөсөн мөнгөний гарлагын уут байна. Мөртөө бэлчээрт гарч явчхаад орой ирээд хотолчихдог, өвс тэжээлээ байгалиас олоод хүртчихдэг, өсөж үржихдээ арвин энэ хэдэн мал нь малчдыг ажилд сургадаггүй, сэтгэн бодуулдаггүй, ерөөсөө бэлэн хоолтой байлгаад сургачихсан. Тийм учраас хөгжих шаардлага ч байхгүй. XXI зуунд арай ингэж явмааргүйсэн.

Одоогийн малчид бол үнэндээ яг тэр цэвэр нүүдэлчид нь ч биш, орчин цагийн зөв боловсон иргэд ч биш, ерөөсөө хар зөнгөөрөө, зоргоороо, хэнд ч захирагдахгүй, тэнэж төөрч яваа харанхуй бүлэг ард юм байна. Малчдын зовлон дээр тоглоно, хуурна мэхэлнэ гэвэл тэд бүгдээрээ бэлээхэн цагаан цаас. Гэнэн цайлган, хэнэггүй нь дэндэнэ үү гэхээс дутахгүй. Би хулгайч залилагч нарт хэлж байгаа юм биш шүү. Төрдөө ховлож байна.

“Нүүдлийн соёл иргэншил” гэдгээ илтгэх тоотой, тусгайлсан, онцгой, үлгэр жишээ хэдэн өрх аймаг аймагт нь үлдээгээд нийтээр нь фермерийн аж ахуйтан болгохгүй бол наад малчид чинь хөгжлийн хурд даахгүй мөдхөн годройтоод ойчих нь байна. Малчдыг фермер болгуулахаар албадчихвал тэд гэгээрч л таарна. Өөр замгүй. Малчид үр хүүхдээ хот руу алдчихгүй л гэвэл фермер болж төлөвшөөд фермерийн аж ахуйдаа диваажингаа байгуулаг л дээ. Төрөөс тэгж албадах хэрэгтэй.

Сумын төвүүдийг яадаг шүү юм билээ дээ? Одоогийн байгаа нь лав найдвартай биш. Улаанбаатараас мөнгө, хүч (далдын хүч биш шүү, би соёлын довтолгоог хэлж байна) очихгүй бол санаачилгаараа сайн сайхан аж төрөх ухаан, соёл тэдэнд хэзээ ч сууж өгөхгүй юм байна. Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ гэж арай ч арилчихсан дотортой хэдэн махан толгой сууж байдаггүй байх, Улаанбаатарт алдаршсан ганц нэг нөхрийнхөө хөшөө дурсгал, хүндэт самбараа гайхуулаад өнгөрөхгүй байгаасай. Гэгээрүүлэх, соёлжуулах, хамтран зөв аж төрөх ухаанд сургах, залхуурахгүй амьдрах тухай сургалт-ятгалгыг сумын төвд хэдэн жил шувтан хийх ёстой юм байна. Ядаж зөв хооллох, нийтийн хоолны наад захын хичээл сургууль явуулахгүй бол оройтох нь байна.

Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нарт Тангараг гээч юмыг хэвшүүлье. Шинэ УИХ-ын нээлт дээр Сайд нараар хулгай хийхгүй гэсэн тангараг уншуулж гарын үсэг зуруулж байдагтай адилаар Сумын Засаг дарга, ИТХ-ын дарга нар хулгай хийхгүй гэдгээс гадна төчнөөн өрх, төчнөөн иргэн, төчнөөн малчныг хоцрогдол, харанхуйгаас нь гэрэл гэгээнд гаргана гэсэн тангараг өргүүлэх хэрэгтэй. Ерөөсөө албадаж соёлжуулсан социализмын гэгээн туршлагыг эргэж сэргээе!

Хөдөөгийн иргэдийн тархинд ухаарал гэгээрлийн оч гялсхийлгэх хэрэгтэй. Ардчилсан Монголын эрх чөлөөт иргэн өөрийнхөө дуртай ажлыг хийж байна, хүний эрхэнд явахгүй, хэнд ч эрхшээгдэхгүй байна гээд амьдрал, үр хүүхдээ, ирээдүйгээ гаргуунд нь гаргачихсан гэдгийг тэдэнд ойлгуулж ухааруулахад Төрийн мэргэн бодлого чиглэгдэх болтугай!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
44 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.126.132] 2023/12/5
Үнэн л юм бичсэн бн, байгалийн сайхныг үзэх гээд хөдөө явхаар тийм л орчин угтдаг, хөдөөнийхөн ажилгүй залхуу үнэн шд, аймаг сумдын дарга нар нь чсэтгэлгүй, ууж идэхээс өөр шидгүй
0 | 0 Хариулах
зочин [192.82.66.139] 2023/12/5
ЗАРИМ ХАЛХУУД Ч БАС УВСЫНХАН ШИГ АРЧААГҮЙ АМЬДАР Ч БАЙНА ШҮҮ
0 | 0 Хариулах
МОНГОЛ ХҮН [103.212.116.189] 2023/12/1
НМААн АСУУДАЛ ДАН ГАНЦ МАЛЧДЫН АСУУДАЛ БИШ ЭЭ. НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛИЙН ГОЛОМТ САХИН СУУГАА 3.3 САЯ МОНГОЛЧУУДЫН АРЧААГҮЙНХ БА БАРУУН ЗҮҮНГҮЙ ТЭНЭЖ ХАЗГАЙ МУРУЙ ГАДААД ХЭЛТЭЙ ХӨГЖИЛ ДЭВШИЛИЙГ СУУРИН СОЁЛ ИРГЭНШИЛ ГЭЖ ТОЛГОЙГООГОО УГААЛГАСАН ХАЛТАР СЭХЭЭТНҮҮДИЙН ТУЙЛШРАЛ ТАРХИ УГААЛТЫН УРШИГ ЮМ. ЗОРИЛГОО НЭГТГЭЭД НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭХ ЗОРИГ УХААНЫГ МАНЛАЙЛААЧ ДЭЭ. АРЧААГҮЙ МАЛЧИД ЧИНЬ АРААС ЧИНЬ ДАГАНА Ш ДЭЭ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.187] 2023/12/1
mongoliin malchidiin aj ahui yagl afrikiin zerleg buduuleg malchin ovog aimguudtai neg tuwshind haragddag
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.187] 2023/12/1
dundad zuunii hotsrogdson zerleg buduuleg nuudeliin mal aj ahuigaas salj farmeriin mal aj ahui ruu shiljih heregtei
1 | 0 Хариулах
МОНГОЛ [103.212.116.189] 2023/12/1
НАМ НЭРТЭЙ ХУЛГАЙ АВИЛГЫН БҮЛЭГЛЭЛ ЗАСАГЛАЖ БАЙГАА ЦАГТ МОНГОЛ МӨХӨХ БОЛНО
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.202] 2023/11/30
Mgl iig horloh dald sanaatai ugiig hariin garaltai setgeltei hun bichjee.
1 | 2 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/11/30
Энэ Хятад гаралтай өвөө Монголыг уламжлалаас нь салган газрыг өмчлүүлж Хятад тариачид олноор нь суурьшуулах холын бодолтой хүн дээ.
1 | 3 Хариулах
Зочин [139.5.216.197] 2023/11/30
Мал хөөрхий өөөрсдөө яваад өвсөө идээд усаа уугаад ирдэг. Харин тариа ногоо тарих ажил бол хүнийг заавал хөдөлгөдөг ажиллуулдаг юм шүү дээ. Хөдөөгийн хүмүүс байнга машинаар явсаар байгаад бөөн олон тарган, хоёр тийш найгасан хөшсөн улсууд болох вий дээ. Бас хөзөрдөөд л байдаг нөхдүүд гэр орны ажлаа хийж тус нэмэртэй байж сурмаар юм.
1 | 0 Хариулах
[202.55.188.33] 2023/11/30
Энэ шоохууз Монголын уламжлалт мал ахуй соёлыг яасан их үзэн ядна вэ аргагүй харь элгийн дотор хүн бндаа дэлхийд биднийг чөлөөт нүүдэлчин малчин ард үзэсгэлэнтэй байгалиар л танина тэгсэн газартаа хамгаалаад гахай тэжээсэн өмхий монгол болгохнуу
3 | 3 Хариулах
Зочин [66.181.182.103] 2023/11/30
Буруу зөнөжээ
3 | 2 Хариулах
бб [66.181.160.102] 2023/11/30
Хөдөө явж байж. Бэлтгэлээ хангаач . Хөдөө чам мэтэд зориулж ТҮЦ ажиллуулах болж байн уу. Энэ чинь ориг байгаль , Тийм болохоор жуулчид ирдэг болж байгаа юм.
2 | 2 Хариулах
Зочин [49.230.0.181] 2023/11/30
Ediin zasag talaasaa sanal niilj baina, gehdee bugdiig ediin zasgiin mungunii talaas ni harj shiidver gargah ni hojim hortoi ur duntei baij magadgui. Nuudliin mal aj ahui bol Mongol busdaas ondooshih neg helber. Busdtai adil baih shaardlaga baihgui. Yduu baihiin zovlon ikh ch gesen uuruun ontslogo ustgaj bolohgui, zuv hosluulah, zohitsuulah asuudal l chuhal baih
0 | 0 Хариулах
Зочин [103.41.93.136] 2023/11/30
Эр хүн мал маллаж байгаа гэдэг бол ажил хийхгүй амьдарна гэсэн үг. Ухаанаа жаахан гүйлгээд тэжээлээ өөрөө бэлтгээд ноос ноолуураа угааж самнаад савлаад мах консерв болгоод Хятадад хүргээд өгчихвөл тэр чинь жинхэнэ бизнэс фермер болно. Орон нутгийн удирдлагуудад энэ бүхэн огт хэрэггүй.
3 | 0 Хариулах
Chinacorona [59.153.86.69] 2023/11/30
Хятад хүний үг байна
3 | 4 Хариулах
Зочин [202.126.89.138] 2023/11/30
Худлаа тойруулж бөөрөнхийлээд яах вэ. Шууд Ю Цэдэнбал даргын туршлага сургаалыг хэрэгжүүлж социализмаа ном ёсоор зөв байгууляа гээд шууд хэлээчдээ.
0 | 2 Хариулах
Зочин [202.21.127.164] 2023/11/30
Төр байтугай гэр ч барьж чадахгүй байж битгий буруу зөнөөд байгаарай. Хөдөө очоод хэдэн жил амьдарчихаад амьдралыг өөрөөр хараад наад явцуу бодлоо засах цаг чинь иржээ.
2 | 1 Хариулах
Зочин [124.158.67.174] 2023/11/30
Хөгжлийг хөдөө чөдөрлөөгүй хуурамч сонгуульт улс төр чөдөрлөж байгаа даа.
3 | 1 Хариулах
Зочин [174.192.69.249] 2023/11/30
Songogchid ni huduuniih , hotiihon yaj ch songohgvi gj sanal ugsun ch 60 huwi ni huduunuunii songogchidiin sanal
1 | 0 Хариулах
Зочин [162.234.8.159] 2023/11/30
mongoliin tuuhen ulamjlaliig chi soliorohgui shuu. Mongol maliig taria himeer bombogdson amid amtan bolgohgui shuu malaa.
3 | 0 Хариулах
Зочин [202.179.26.216] 2023/11/30
Tertee tergui huduunuus orj irsen mahnuud chin ter chigtee antibiotic toi bn irwaa min
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.23] 2023/11/30
Баярхүү та худлаа хөгжил чөдөрлөгч ч гэх шиг юм бичээд яахав. Аливаа улсын хөгжил дэвшил хэн яаж удирдаж байна гэдгээс болдгоос ямар нэгэн субьектив байдлаас хамаарах ухагдахуун бишээ. Та сайн мэдэж байгаа. Таны энэ ялзарсан бэртэгчин тал зассан зан чинь тэрийг чинь мэдсээр байж хэлж чадахгүй. Сумын төвийн галч авчирч тавьчихаад битгий хөгжил ярь.
6 | 5 Хариулах
Зочин [174.192.69.249] 2023/11/30
Ter udurdaj bgaa hvmvvsiig ni huldvv malchid ni songodog. Songuuli uguh nasniihan 60 aas deesh huwi ni huduu bdg bolhoor tomchuud bdg bvh l halamj hairaa huduu tsatsaj bn
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.25] 2023/11/30
Бэлчээрээ зөв зохистой ашиглаж, малыг хэт олноор биш чанарыг сайжруулах ёстой болохоос фермерийн аж ахуй хог шүү. Байнгын ажиллагаатай, мал нь ганц хоёр л төрлийн тэжээл, өвс иднэ.
2 | 2 Хариулах
Зочин [174.192.69.249] 2023/11/30
Hugjiduggvi mal ni igseed l bayn bolood bdg hir huls buusnuusuu saldgvi, hvvhedvvd ni yag adilhan hotod zam bugluud l hotiin soyld suraltsana gj bhgvi prius unaj haltuur hiisn bolj bar hessen daldaga
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.127] 2023/11/30
Хэдэн мянган мал, адуу өсгөсөн, томчуудын мал хөлсөөр хардаг хэрнээ гуйлгачин сэтгэхүйтэй гарууд зүүн аймгаар олон.Зарим аймаг суманд малын тоо толгойг зааж өгөх хэрэгтэй.Үгүй бол байгаль дэлхий нь шилгээж тааруулна.Зүүн аймагт томчуудын адуу доод тал нь мянга хүрсэн.Нэг захирлын адуу 1000 биш 300 байхад хангалттай.Хүний байтугай өөрийн бэлчээрээ нөхөн сэргээх, хайрлах ойлголт байхгүй.Аймаг сумын удирдлага, иргэд нь яахаа мэдэхгүй.Нөгөөдүүл арга саам хийж,бултаж 2 сумын зааг, байгалийн нөөц газруудыг идэж дуусгана.Хэдэн туслахаа зальдаж ажиллуулахаас аж ахуйн нэгж болохгүй,улсад татвар төлөхгүй,орон нутагт огт өгөөжгүй.
4 | 1 Хариулах
Зочин [108.147.197.50] 2023/11/30
Баруун зүүн ялгаагүй ээ…хаа сайгүй намчирхсан талцсан,хахууль авилгалдаа живсэн….
1 | 0 Хариулах
Нар [202.179.15.130] 2023/11/30
Үнэнийг бичжээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй гэж, Увсын аймгийн энэ сум гэлтгүй бүгд л адилхан шүү, Сэлэнгэ арай гайгүй.
7 | 3 Хариулах
Зочин [108.147.197.50] 2023/11/30
Үнэндээ бол Монгол даяар хөдөө хотгүй хахууль авилгал дийлдэхээ больж….нэг жижигхээн юм хие гэсэн ч заавал нэг дарга түшмэлүүдээс зөвшөөрөл гарын үсэг авах шаардлагатай…..
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/11/30
Энэ дорсгойг хэн хөөргөдөөд сумлаад байдгын бэ? Одоо амьдралдаа морины нуруун др гарч үзээгүй хужаагаар малчид яаж амьдрахаа заалгалаа юу.
7 | 6 Хариулах
Зочин [43.242.243.165] 2023/11/30
Энэ орсойсон ху жаа монголчуудын хооронд яс хаях гээ шаассс
4 | 5 Хариулах
Зочин [202.126.90.127] 2023/11/30
Хэнд ч хэрэггүй хог байна даа.
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.165] 2023/11/30
Энэ нэг орсойсон ху жаа өөөрийгөө судлаач гээээнүү
2 | 6 Хариулах
Зочин [103.212.116.17] 2023/11/30
Фортуна батбаярын 4 аймаг, 100 сумтай билүү сайн төсөл бий. Фортуна даанч АН, бөө, хулгайч, монголд зам тавьж өрөнд оруулсан тийм болохоор сайхан юм хийсэн ч муу.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.239.123] 2023/11/30
Уншиж эхлээд уур хүрээд нүүдчилчин гэх тодотголоо, өв уламжлалаа хадгалаад цаг уурын хүнд хэцүүг умартан даарч хөрч, ур ухаан зарцуулан байж аж төрдөг малчдыгаа юунд ингэж бөөрөлхөнө вэ гэж бодлоо. Харин тэр Увс, Хяргас нуураа дуулаад уяараад уянгалаад байдаг гарууд хөлдүү залхуу сэтгэлгүй гэдэгтэй санал нийлж байна. Зөв шүүмжлэл. Очих тоолонд өр өвддөг.
10 | 2 Хариулах
Зочин [174.192.69.249] 2023/11/30
Vnen vg hatuu
2 | 0 Хариулах
Зочин [103.161.242.126] 2023/12/1
хүүе увсынхан чинь янзын ажилсаг шд
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.9] 2023/11/30
Даргын зөвшөөрөл байхгүй бол хөдөө суман дээр мал хариулахаас өөр юу ч хийж чадахгүй. Энгийн гуанз ч ажлуулж чадахгүй. Дэлгүүр, ТҮЦ-ч ажлуулж чадахгүй. Хөдөө бүх юм даргын зөвшөөрөлтэй байж явдаг. Хяргас нуурын эрэг дээрх үйлчилгэний хомсдол бол дарга нар өөрсдөө идэж чадахгүй, ардуудад чөлөөтэй нээгээд өгчиж чадахгүй гацаачихаад байгаа нь тэр. Хөдөө бол бизнессийн орчин дэндүү хаалттай.
4 | 3 Хариулах
Зочин [14.36.37.114] 2023/11/30
Засаг захиргаа газар нутгийн рэформ зайлшгүй хийх хэрэгтэй. 4-5 аймаг, аймаг бүр 4-5 хошуунд хуваагддаг байхад болно. Далимд нь Баян-Өлгийг нэг тийш нь шийдэж интэграцид оруулах нь зөв.
5 | 1 Хариулах
Зочин [174.192.69.249] 2023/11/30
👍
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.110] 2023/11/30
Үнэнийг бичиж
6 | 1 Хариулах
Зочин [66.181.179.201] 2023/11/30
Дархан-Уул аймагт зуух дэлбэрч, айл шатсан байна😭
2 | 3 Хариулах
Зочин [66.181.179.201] 2023/11/30
Shahmal tulsh???
3 | 1 Хариулах
Зочин [103.212.119.239] 2023/11/30
ЭНЭ ЛАЛАР ЮУГАЧ МЭДЭХГУИ
4 | 7 Хариулах