Индэр    
2023 оны 5 сарын 24
Зураг
Хуульч, сэтгүүлч

Боловсролын зээлийн сангийн асуудлаар хуульчаас өгч буй 10 зөвлөгөө

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олны анхаарлын төвд орсон Боловсролын зээлийн сангийн асуудлаар хуульч хүний хувьд зөвлөж байна.

1. Зээл үү, тэтгэлэг үү гэдгээ ялгаж салгаж ойлгох. Тэтгэлэг гэж зарлаад зээл олгох, зээл олгосон боловч тэтгэлэг болгон өөрчлөх зэргээр завхралын үндэс энэхүү хоёр үгнээс эхлэн үүсэж байна.

2. Шалгуур хангаагүй тохиолдолд хэнбугай нь ч авах боломжгүй.
(хэлний оноо, топ 100 их сургууль, эрэлттэй мэргэжлээс авхуулаад засгийн газар хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр гэх зэргээр үргэлжилнэ)

3. Топ 100-д багтдаггүй өчнөөн олон сургуулийн нэрс өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа харагдах юм. Энэ тохиолдолд шалгуур шаардахгүйгээр, "хүчинд"-жээ л гэж ойлгох нь зөв. Авсан нь ч, өгсөн нь ч асуудал үүснэ. Авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаал гээд олон зүйл яригдах боломжтой. Гэмт хэргийн зүйлчлэл бүр өөр.

Мөн Times Higher Education World University Rankings болон Academic Ranking of World Universities сайтуудаар ороод сургуулийнх нь эрэмбэтэй танилцаад шалгахад гэмгүй.

4. Аав нь сайд байхдаа хүүхдэдээ боловсролын зээлийн сангаас санхүүжилт олгож болохгүй ээ. Үүнийг хэн ч ярихгүй байна. 2012 оны Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль үйлчлэх ёстой. Цаашилбал, төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдүүдэд байж боломгүй ёс зүйгүй үйлдэл.

5. Баримт материал устсан байх ямар ч боломжгүй. Хэт яарсан, нэг талыг барьсан болгоомжгүй мэдэгдэл хийв.
Барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийг улсын бүртгэлээс гаргуулах, мөнгө шилжүүлсэн гүйлгээний хуулга, харилцах банк, дансны мэдээлэлтэй танилцах боломж нээлттэй. Хулгай хар мөртэйн учиг ийм.

6. Боловсролын зээлийн сантай холбоотой төрд учруулсан хохирлыг гаргуулахаар Прокурорын байгууллагаас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хуулиар бий. Үүнийг шаардах нь зөв. Дан ганц АТГ, Цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэн болоод ажлын хэсэг байгуулагдсан гээд өнгөрөөх асуудал биш.

7. Боловсролын зээлийн сангаас зээл олгосонтой адил зээлээс чөлөөлсөн, тэглэсэн үе үеийн БШУЯ-ны сайдын тушаалыг эргэн харах. Үндэслэлгүй нөхдийг ч тэглэж, чөлөөлж дураар аашилсан байх магадлалтай.

8. Боловсролын зээлийн сан мөсөн уулын орой хэсэг. Гэтэл цаана нь ИНЕГ, АМГТГ, Монголбанк, Эрдэнэт үйлдвэр, МИАТ, Эрдэнэс Монгол гэх зэрэг төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газрын зардлаар гадаад оронд суралцагчдын мэдээлэл одоо ч ил болоогүй байна. Үүний мөрөөр нэг ороод үзвэл ч...

9. Боловсролын зээлийн сан дотроо Ерөнхийлөгчийн, Ерөнхий сайдын, дэлхийн шилдэг их сургуулиуд, Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гээд хэд хэдэн төрөл бий. Үүнийг хооронд нь хольж ойлгоод. Ном журмынх нь дагуу тэнцээд, "яваад" ирсэн хүмүүсээ буруутгах өнгө аяс цухалзаж байгаа харагдана. Тус бүрдээ шалгуур, шаардлага нь өөр л дөө.

10. Үнэ төлбөргүй сургуулийн сургалтын зардал, амьжиргааны зардал гаргуулсан, өөрийн дансаар авсан, үндэслэлгүй өндөр үнийн дүн бүхий тохиолдлуудыг онцгойлон авч үзэх нь зүйтэй. Сургалтын төлбөрийн зээл нэрийн дор энэ бүх асуудлаа шийдүүлж суралцсан байх вий. Түүнээс биш төрийн албанд ажилладаг хүн бүрийг хардаад байх нь ач холбогдол багатай. Хүн аав ээж, хамаатан саднаа сонгож төрөхгүй.

Эцэст нь, эдгээр мэдээлэл ил болж буйн ач гавьяа 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиас эхлэлтэй юм. Үүнээс биш, Засгийн газрын шувуу ажиллагаа, улс төрчдийн бие биеэ намнах гэсэн зорилго, мөрөөдөл, амбицтай ямар ч холбоогүй.

Сайн хууль батлаад хэрэгжүүлж чадвал саар олон асуудлыг илчилж, шийдвэрлэж болдгийн нэгээхэн жишээ болон бидэнд үлдээсэй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
26
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.131.226.66] 2023/5/28
Үндэслэл, зөвлөгөө хоёроо холиод биччихсэн байна ш дээ. Хуульч хүн юм бол Ямар хуулийн аль зүйл, хэсгийг үндэслээд бичих хэрэгтэй ш дээ.
0 | 0 Хариулах
Зочин [73.181.43.93] 2023/5/25
yag zuv
0 | 0 Хариулах
Сүхээ [203.91.115.52] 2023/5/24
Зөв зүйл бичжээ. Энэ бол хуулийн хүрээнд цаг үе нь л таарч гарч ирсэн асуудал. Тэрнээс биш шударга ЕС Оюук, Сайд Нямбаатар, сэтгүүлч Өнөр ч билүү нэг эмэгтэй сайндаа гаргаад ирсэн асуудлууд огт биш шүү. Юм уншдаг ойлгодог ихэнх хүмүүс ялгаж салгана үүнийг. Амьдралд хэрэгтэй хууль батлах, хэрэгжүүлэх нь ийм л үр дүнтэй, хуулиа батлаад хаяг биш хэрэгжүүл УИХ-ын Эрхэм гишүүдээ.
2 | 0 Хариулах
Иргэн [103.26.192.43] 2023/5/24
БЗСангаас зээл авч суралцсан суралцагч, сургуулиа төгссөний дараа тодорхой заасан хугацаанд авсан мөнгөө эргүүлэн төлдөг болвол, боломж бололцоотой айлын хүүхдүүд заавал зээл авах гээд байхгүй болно. Зээлийг эргэн төлүүлэлгүй чөлөөлдөг журам нь идэж уух бололцоогоор хангаж байна
2 | 0 Хариулах
Зочин [43.242.241.151] 2023/5/24
Засгийн газар хоорондын гэрээ байгуулаагүй бол ард түмний мөнгийг сурах, сурахгүй тодорхой нөхөр гадаад улсад хөрөнгө оруулалт оруулж байгаа юм. Боловсрол гэдэг сайхан нэрийн дор хөрөнгө оруулалт татах л асуудал. Нөгөө талаар гэр бүлийн хэн нэг нь ард түмний мөнгөөр суралцсан л бол төсвийг хохиролгүй болгох хүртэл албан тушаалаас нь түдгнлзүүлэх хэрэгтэй. Тэгж л байж мөнгөө төлөх болов уу.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.32] 2023/5/24
Mongoliin ard tumen hedhen hund iim ih hemjeenii mungu uguh bolomjgui. Gadaadad surah huseltei nar uursdiin zardlaar eswel huugui zeel sangaas awch surch bolno. Erguulj todorhoi hugatsaand tuldug, ergej tuluhgui bol huu tootsdog juram baih heregtei. Ard tumen tsuun heden hund iim ih mungu uguh bolomjgui husehgui baina
0 | 0 Хариулах
Зочин [95.211.210.232] 2023/5/24
5 дээр хүмүүс сонин бодоод байна өөр газраас баримт олж чадах тул устсанд тооцохгүй гэж бодох буруу. Ялангуяа хуульч мэргэжилтэй хүн ингэж илэрхийлж байгаад гайхаж байна. Жишээ авбал хэрэв энэ бүгд үнэн бол өөр газар баримт байгаагаас үл хамааран төрийн албаны ч хувийн компаний ч сүлжээнээс дотроосоо мэдээлэлд хуль бусаар хүрч устгах нь гэмт хэрэг юм. Гадаадад бол жишээ нь татварын албанаас болон банкнаас их мэдээлэл хулгайд алдагддаг. Хувийн компаниудаас технологийн хулгай дотроос нь их хийдэг тул зарим компани камертай орохыг зөвшөөрдөггүй. Хулгайч нь шууд гадаад руу зугтдаг зөндөө л мэдээгээр гардаг. Системд халдах, мэдээлэл өөрчлөх нь тиймээс байж боломгүй халдлага / гэмт хэрэг юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
zochin [202.21.104.2] 2023/5/24
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн НБ-ийн дарга байсан Энхтүвшиний охин Сангаамаа докторт сурна гэж хууран мэхлэн БЗС-ээс зээл авч бакалаврт Японд сурсан.Гэрээний үүргээ биелүүлээгүй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.182] 2023/5/24
БЗС чинь уг нь Сургалтын төрийн сан гэдэг нэртэй байгууллага байсан. Гэнэт БЗС гэж нэрээ өөрчилсөн нь бас л нэг учиртай байх даа.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/5/24
WTF 10 зөвлөгөө гээд юу бичцэн юм бэ?? өөрөө наадахаа уншиж үзсэн үү??
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/5/24
Тийм шүү, яг зөв, жирийн иргэдийн хувьд тэтгэлэг гэж зарлаад л дараа нь зээл болчихдог. Зээл байсан юм бол анхнаасаа тэтгэлэг гэж зарладгаа болих хэрэгтэй шдээ
2 | 0 Хариулах
Зочин [95.211.210.232] 2023/5/24
Гэрээгэ харах хэрэгтэй. Гарын үсэг зурахасаа өмнө тэгэлэг, зээл алийг нь асуух хэрэгтэй. Ер нь дээр үеэсээ миний мэдэхийн зээл байсан. Тий учраас дотоодод сурдаг оюутнууд ч анх авч эхэлсэн. Авсан нь төгсөөд дипломоо авч чаддагүй барьцаалагддаг байсан бөгөөд хаана байгааг нь мэдээд тэнд нь ажилладаг ажилтнаар өөрөөр нь устгуулдаг эсвэл дипломоо хулгайлуулж авдаг байсан. Тэгэхээр тэтгэлэг биш зээл байжээ. Тэтгэлэг бол хэн ч юу ч нэхэхгүй барьцаалахгүй өгнө. Ганц дагийнх биш бол харн байнга дүнгээ юу хийснээ үзүүлж байж дараа семестэрийнхээ тэтгэлгийг олж авна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.235] 2023/5/24
яаг үнэн, Элбэгдорж тэтгэлэг гээд л ПР-даад байсан шалгуур хангасан сургуульдаа тэнцээд урилгаа аваад иртэл зээл болж хувираад барьцаа хөрөнгө шаардсан даг:(
0 | 0 Хариулах
зочин [103.229.121.188] 2023/5/24
яг зөв сэдэв сонгож бичлээ, үнэхээр зарим хүмүүс ерөөсөө асуудлыг ялгаж, салгаж ойлгохгүй байгаа нь ойрын хэдэн өдөр харагдлаа. Занданшатарын эхнэр гэхэд л 3 хүүхдээ БЗС-аар /татвар төлөгчдийн мөнгөөр/ сургачихаад бараг ард түмнийг загнах, дарамтлах шинжтэй
2 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/5/24
Тэр үеийн боловсрол сангийн зээлийн захирал Лхагвасүрэнг энд яагаад дурдахгүй байнаа. Бусдын улыг долоож өссөн энэ нөхөр чимээгүй үүрнээс нь гаргахгүй яваад байна. Австралд доктор хамгаалсан, БЗС захирал асан ноён Лхагвасүрэнгээс үүрийг эвдэж өчиг сонсоё!!!!
3 | 0 Хариулах
Чухам үнэн нь энэ [64.119.18.130] 2023/5/24
Эцэст нь, эдгээр мэдээлэл ил болж буйн ач гавьяа 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиас эхлэлтэй юм. Үүнээс биш, Засгийн газрын шувуу ажиллагаа, улс төрчдийн бие биеэ намнах гэсэн зорилго, мөрөөдөл, амбицтай ямар ч холбоогүй.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.221] 2023/5/24
Зээл бол зээл машин орон сууцны хэрэглээний бизнесийн зээлтэй ижил хамт амьдардаг хүний хүүхэд БЗС зээл аваад америкд суржээ монголд ирэхгүй гэн тэгсэн мөртлөө монголчуудыг боловсролд дургүй алий салбадай нар гэхийн зөрүүлээд би бусрын амьдралын хулгай ч гэлээ орон гэр таржын ккк
2 | 0 Хариулах
Зочин [192.82.76.182] 2023/5/24
Тийм шүү. Шалгуур хангаад сурсан хүүхдүүд энэ дунд хэлмэгдэхвий дээ. Зөвхөн сургалтын зардал өгнө, амьжиргаагаа өөрсдөө даана гэж гэрээ хийгээд байсан. Ямарт нь амьжиргааны мөнгө өгөөд ямарт нь татгалзаад байсныг ойлгохгүй л байна. Бас л ялгавартай хандаж байж дээ.
7 | 0 Хариулах
Зочин [203.91.115.251] 2023/5/24
Хүн бүр л одоо, эмч, хуульч эдийн засагч болох гээд байх юм ! Мэдлэгтэй байх нь маш сайн гэхдээ шийдвэр гаргагч байж чадахгүй! Хэн нэгийг хэлмэгдүүлж эсвэл өөгшүүлж болохгүй ! Бурууд нүд хурц байж болно Зөвийг харалгүй өнгөрч болохгүй
4 | 0 Хариулах