Индэр    
2022 оны 11 сарын 22
Зураг
Хуульч, сэтгүүлч

Эрэн сурвалжлах ажиллагаа & Хүний эрхийн зөрчил

зураг
 

Эрэн сурвалжлах ажиллагаа хийх үндсэн 9 үндэслэл бий. Үүнд:

  1. Оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч
  2. Хэн болох нь тодорхойгүй цогцос
  3. Хулгайлагдсан, барьцаалагдсан хүн
  4. Эд зүйл
  5. Сэтгэцийн өвчтэй хүн
  6. Оршин суугаа газраасаа алга болсон хүн
  7. Сураггүй алга болсон хүн
  8. Шүүхээс даалгасан бусад хүн
  9. Нас барсан гэж зарлагдсан хүн
Дээрх тохиолдлын зарим хэсэгт нь Гүйцэтгэх ажлын тухай хууль хамаарна. Харин Иргэний хуулийн 22 дугаар зүйлд заасан оршин суугаа газраасаа алга болсон хүнийг олж тогтооход энэхүү хуулийн үйлчлэл хамаарахгүй юм.

Саяхны нэгэн жишээ болох, Дархан-Уул аймгийн харьяат 16 настай охиныг олон нийтийн оролцоотой эрэн сурвалжлахдаа бид юун дээр алдав, цагдаагийн байгууллагаас хүний эрхийн ямар зөрчлийг гаргав гэдэг асуудал руу оръё.

Товчхондоо, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай болсон ч бидэнд хүний хувийн мэдээллийг хүндэтгэн үзэж, хамгаалах ухамсар, соёл, сэтгэлгээ даанч алга. Хүний эмзэг мэдээлэл болох үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг олон нийтээрээ шүүн хэлэлцэж байна.

Тухайн охины хэнтэй, хаашаа, хэрхэн, ямар зорилгоор явсан эсэх нь олон нийтэд ямар ч хамааралгүй асуудал юм.

Эрэн сурвалжлах ажиллагааны эцсийн зорилго нь тухайн иргэнийг олж авахаас бус хэн нэгэн этгээдийн таамгаар хаана байж болохыг мэдээлэх нь цагдаагийн байгууллагын хийх ажил биш.

Эрлийг сургаар олно гэдэг нь малд хамаарахаас хүнд хамаатуулах асуудал лав биш. Эрдмийг хичээлээр олсон цагдаагийн байгууллагын албан хаагчдын тусгай мэдлэг, ур чадвар, хүн хүчний нөөц бололцоог шаардах нарийн мэргэшлийн асуудал. Гэтэл сураг сонссон төдий болоод “эрэн сурвалжлалтыг” зогсоов хэмээн хээв нэг мэдэгдэх нь хууль тогтоомжоо мэдэхгүйгээс илүүтэй хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл болов.

Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох үндэслэлийг Эрэн сурвалжлах ажлын журамдаа зохицуулсан байна. Үүнд: Эрэн сурвалжлагдсан хүн, эд зүйл олдсон. Эрэн сурвалжлагдсан хүн олдсон гэдэгт сураг гарахыг ойлгохгүй. Хэл шинжлэл /этимилоги/-ийн тайлбар хийхэд л олж авсан байхыг ойлгоно биз дээ. Иймд зөвхөн олж авах, саатуулах, баривчлах, хүлээлгэж өгөх /physycal/ зэрэг идэвхтэй үйлдлийг ойлгохоор байна.

Эрэн сурвалжлах ажиллагааг хэрэгжүүлэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, нэр төр, алдар хүндтэй байх эрхийг нь хангахад анхаарч, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр талууд анхаарч ажиллахгүй бол болохоо байсны жишээ үүгээр тогтохгүй олон гарах болов. Цагдаагийн байгууллагын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан нь холбогдох хууль тогтоомжоо бүрэн зөв ойлгож хэрэглэхгүйгээр хүний эрхийн зөрчлүүдийг гаргаж буй бол түүнд Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авагддаг болГОЁ.

Хүн байгаа газар хүний эрхийн зөрчил заавал гарч байх ёстой биш юм шүү.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.172] 2022/11/22
Энэ охин ч олоо од боллоо л доо улсаахаа нүүр царайг нь тавьж майж байдаг ичсэндээ амиа хорлох вийдээ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.103] 2022/11/22
Сайн нийтлэл байна. Зөв зүйлийг олж харсан байна. Цаашдын ажилд нь амжилт!
2 | 0 Хариулах
haak [202.55.188.83] 2022/11/22
хар багаасаа ал нь загатнасан хүмүүжилгүй орк новш . улс даяар зардал гаргаад
1 | 8 Хариулах
мал цагдаа нар [192.82.92.204] 2022/11/22
Алга болсон хүүхдийг нийгмээрээ энэ хүн шиг бодож жигшиж байна. ХЭНИЙ БУРУУ ВЭ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.252] 2022/11/22
цагдаа төр нь хамгийн их хүний нэр төрд халдаж хүний эрх зөрчдөг.
8 | 1 Хариулах
Зочин [202.9.40.37] 2022/11/22
Үнэн. Бас мэдээлэл задруулна.
0 | 0 Хариулах
мал цагдаа нар [192.82.92.204] 2022/11/22
Мэдээллийнх цаана цэл залуухан 16хан настай охин хүүхдийн цаашид туулах амьдрал байгаа гэдгийг хуулиа мэддэггүй юмаа гэхэд өөрийнхөө охинг оронд тавиад үзэх наад захын хүн чанарын асуудал мэдэхгүй малнууд шүү
4 | 2 Хариулах
Балданпүрэв [202.126.92.98] 2022/11/22
Миний хөгшөн ганц хүн эрэн сурвалжилж олж үзсэн үү.
1 | 7 Хариулах
Зочин [202.131.245.34] 2022/11/22
цагдаа нар мал.. найз залуутайгаа самранд явсан байнашдээ гэснээ эрэн сурвалжлах ажиллагаагаа зогсоож байгаа нь малнаас ч дор эргүү бисданууд гэдгийг нь баталж байгаа юм..
4 | 0 Хариулах
Шалданпүрэв [202.131.236.92] 2022/11/22
Миний хөгшин ганц нийтлэл бичиж үзсэн үү.
2 | 1 Хариулах