Индэр    
2022 оны 10 сарын 16
Зураг
Эдийн засагч

Хятадын Коммунист Намын 20 дахь Ардын Их Хурлын эргэн тойронд...

Зураг
Эх сурвалж: CNN

Өнөөдөр эхэлж буй Хятадын Коммунист Намын 20 дахь Ардын Их Хурал (АИХ)-ын талаар зарим нэг баримтуудыг энд дурдлаа.

  • Хятадын Коммунист Нам (ХКН)-ын 20 дахь АИХ 2022 оны аравдугаар сарын 16-нд эхэлж, 22-нд өндөрлөх хөтөлбөртэй.
  • АИХ-ын хувьд таван жилд нэг удаа болдог намын хурал юм.
  • ХКН-ын хувьд нийт 96 сая гишүүд байдгаас 2,296 гишүүн төлөөлөгч уг АИХ-д оролцох юм байна. Дээрх АИХ-д оролцох төлөөлөгчдийг 2021 онд Хятадын муж, орон нутгийн намын байгууллагууд сонгож эхэлжээ.
  • 20 дахь АИХ-аас Төв Хорооны гишүүдийг сонгоно. Энэ удаагийн АИХ-аар Төв Хорооны нийт гишүүдээс 171-г солих төлөвлөгөөтэй байгаа юм. Шинэ гишүүдийг таван жил тутамд болох АИХ-аас сонгодог аж. Төв Хороо нь албан ёсоор ХКН-ын хамгийн дээд шатны шийдвэр гаргагч бүтэц юм.
  • ХКН-ын дүрмийн дагуу Төв Хороо нь ХКН-ын Ерөнхий Нарийн Бичиг, Улс Төрийн Товчооны гишүүд, Байнгын Хорооны гишүүд болон Цэргийн Төв Хороог сонгох эрхтэй аж.
  • Дараагийн ХКН-ын 21 дэх АИХ нь 2027 онд болно.

ХКН-ын 20 дахь АИХ-аас гарах шийдвэрүүдийн хүлээлт: 

Ши Жиньпин даргыг ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар гурав дахь удаагаа улируулан сонгох хүлээлттэй байна. Тэрбээр мөн 1982 оноос хойш ашиглаж байгаагүй ХКН-ын Төв Хорооны Хурлын Даргаар сонгох магадлал байгаа. Төв Хорооны Хурлын Даргын албан тушаал анх 1945 оны найм дахь АИХ-аар байгуулагдаж, 1982 оны 12 дахь АИХ-аар уг албан тушаалыг Ерөнхий Нарийн Бичиг болгон өөрчилж байсан түүхтэй. Уг албан тушаал нь Мао Зэдуний хашиж байсан хамгийн өндөр албан тушаал байжээ.
АИХ-аас мөн Сахилга Хяналтын Төв Хорооны гишүүдийг батлах юм байна. Сахилга Хяналтын Төв Хороо нь ХКН-ын гишүүд дунд дүрэм журам мөрдүүлэх, авлигатай тэмцэх чиглэлээр байгуулагдсан. Анхны түүхийг сөхвөл 1927 онд “Хяналтын Төв Хороо” нэртэй байгуулагдаж байсан нь сүүлд 1978 онд 11 дэх Төв Хорооны хурлаар байгуулагджээ. Ши Жиньпин 2012 онд намын удирдлагад гарч ирснээр томоохон шинэчлэл хийж, өргөн далайцтай үйл ажиллагаа явуулах бүтцийг бүрдүүлсэн байдаг. Сахилга Хяналтын Хороо нь Ши Жиньпин намын удирдлагыг авснаас хойш идэвхтэй ажиллаж ирсэн байдаг.
АИХ дууссаны дараа “Тэг Ковид” бодлого цаашид хэрхэх нь тодорхой болно гэж шинжээчид үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.88.102] 2022/10/17
Хятадын эдийн засаг хэцүүдэж байгаа. Амьжиргаа нь сайжраад цалин өссөн чинь бараа бүтээгдэхүүний өртөг өсөхөөр болонгуут барууны компаниуд Хятад дахь үйлдвэрүүдээ Вьетнам, Бангладеш, Энэтхэг рүү шилжүүлээд эхэлсэн байна лээ. Тэгэнгүүт Хятадын эдийн засгийн өсөлт зогсонги байдал ороод эхэлсэн. Ингэснээр Хятад улс гаднаас нүүрс, зэс авах нь багасч тэр нь Монголд бас нөлөөлөөд эхлэнэ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.180.13] 2022/10/17
Амиа яая гэж байгаа бид юун айлын намын хурлыг ярьЦын. Авлигаас холдож ядуушаас гарах биднии зорилго. Айл гарЦан бна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.225] 2022/10/17
Хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн цахим хуудаснаа эрх баригч намыг шүүмжилжээ. Тэрбээр "Хотын дарга Сумъяабазар ойлговол, МАН-ын дарга нар албан тушаал очмогцоо албаны унаа, ажлын өрөөгөө феодал маягаар тансаглаж аархах, бяралхах өвчтэй. Нянгар комплэкс нь дэндүү. Энэ нь тэнэг харагдахаас гадна, иргэдийн дургүй хүргэж "ангийн хагаралд"-д өддөг! Хэрэггүй зардал шүү!" гэсэн байна
4 | 3 Хариулах
Зочин [202.126.89.79] 2022/10/16
Хятадын эсрэг улайран коммэнт бичигчид нь оросын троллууд л байдаг юм дөө, тэд монголыг сайн явуулах сайн хөрштэй байхад байнга саад хийдэг, одоо тээд үйлийн үрээ эдэлж ч байна, дайнд та нар хожихгүй, эргэн тойрны улсуудаа муу байлгаж өөрсдөө авдагаа авчихаад юу ч өгдөггүй улс бол оросын бодлого, хятадууд хажууд нь хамаагүй нэмэртэй ухаалаг улс аж
3 | 3 Хариулах
Зочин [139.5.219.204] 2022/10/17
Барууны хөлсний урвагчид л хоёр хөрш бидний дунд яс хаяж бдаг. Нэг нь чи. Архины мөнгөний төлөө юугаа ч өгөхөд бэлэн харийн боолууд хэт цөөн бдаг нь бас аз шүү.
2 | 1 Хариулах
[66.181.183.21] 2022/10/16
FUCK CHINA
3 | 0 Хариулах
Ширмэн [192.82.82.143] 2022/10/16
Хятадын коммунист намын Их хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал гэж хоёр өөр инститүүц байгаа. Эхнийх нь төр барьж байгаа улс төрийн намын их хурал, нөгөө нь Төрийн эрх барих дээд байгууллага-Парламент нь юм. Орчуулга, ойлголтын алдаатай л яваад байна даа.Болвол засна биз дээ, болохгүй бол юу ч гэж бичсэн яахав дээ... тэртээ тэргүй ихэнх маргиналь давхарга ойлгодоггүй юмөө.
5 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.45] 2022/10/16
ГИТАДЫН ДЭЭД ЭРХ МЭДЛИЙГ ЦЭРГИЙН ТӨВ КОМИССЫН ДАРГА ЭДЭЛДЭГ!
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.105] 2022/10/16
Za Orosiin daraa China zadrah ni dee
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.189] 2022/10/16
Энэ залуу эдийн засагч юм байна. Тиймээс Хятадын улс төрийн институцийн талаар сайн мэдэхгүй юм байна. Тиймээс л хамаагүй мэдэмхийрч болдоггүй байхгүй юу даа. Нарийн зүйлүүдийг мэддэг олон ахмад хүмүүс байна шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.189] 2022/10/16
АИХ гэж бичих юм. Асуудлаа сайн ойлгодоггүй залуу байнаа. ХКН -их хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдын Их Хурал (БХАТИХ) гэж хоёр тэс өөр ялгаатай институци юм шүү дээ. ХКН-ын их хурлыг Ардын их хурал гэж мэдэмхийрч бичдгээ больз үз дүү минь. ХКН-ын их хурлын шийдвэрийг 2023 оны хаврын БХАТИХ-аар хэлэлцэж, 5 жилийн төлөвлөгөөг баталж, БНХАУ-ын даргаар Ши Жиньпинийг 3 дахь удаагаа сонгох байх. Энэ удаагийнх нь ХКН-ын ТХ-ны ЕНБД-аар 3 дахь удаа сонгоно. Эсвэл ХКН-ын ТХ-ны даргаар сонгох юм шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.64] 2022/10/16
Хятадын коммунист намын төв хороо 200 гишүүнтэй. Төв хорооны дээр Улс төрийн товчоо байна 25 гишүүнтэй. Үүндотор 7 хүн нь Байнгын хорооны гишүүд буюу Хятадын шийдвэр гаргах хамгийн дээд эрх мэдэл бүхий 7 хүн. Ерөнхийдөө хятадын төр гэж нэрлэж болох 7 хүн байна. Төв хорооны гишүүдийн нийт хөрөнгө 600 тэрбум гаруй доллар гэж АНУ н тагнуулынхан гаргасан тоо бий. Хувьдаа төмөр замтай төв хорооны гишүүн ч байна.
2 | 1 Хариулах
Зочин [202.9.47.9] 2022/10/16
Хятадад ардчилал бий болох юм байна
1 | 1 Хариулах
Зочин [139.5.219.204] 2022/10/17
Яаж ойлгохоороо мал мал юм бичдэг юм бэ. Ардчилал гэдэг нь алан хядагч Америк гэсэн үг шүү.
2 | 0 Хариулах
Тэг коведыг [64.119.18.114] 2022/10/16
ЦУЦАЛНА.. ханаас ч ирсэн бай.. 24 цагын дотор 3 удаа хамрын ухна гээд зарлачихсандаг., сүргын дархлааг дамжинэ.. корона баяртай.
4 | 0 Хариулах