Индэр    
2021 оны 9 сарын 4
Зураг
Хуульч, сэтгүүлч

​Цэцэрлэгт хүрээлэнд дасгал сургуулилалт хийх зорилгоор нэгдэх нь тайван хуран цуглах эрхийн нэг хэлбэр мөн

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ковид-19 ба иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн мониторинг”-ийг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төв нь хийж гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд бүртгэгдсэн зөрчилд хуульчдын багийн зүгээс дүн шинжилгээ хийсэн онцлох кэйсийг хүргэж байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг 1966 онд баталж, 1974 онд Монгол Улс соёрхон баталснаар нэгдэн орсон. ИБУТЭтОУП-ын 21 дүгээр зүйлд “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж баталгаажуулсан.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Тайван хуран цуглах эрхийн (21 дүгээр зүйл) талаарх Ерөнхий тайлбар No.37-г 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр баталсан. Пактын 21 дүгээр зүйл нь гадна талбайд, дотор орчинд болон цахимд, эсхүл олон нийтийн болон хувийн орон зайд, эсхүл хосолсон гэх мэт бүх төрлийн тайван цуглааныг хамгаалдаг. Ийм цуглаан нь жагсаал, эсэргүүцэл, цуглаан, суулт, лаа асаалт, флаш моб гэх зэрэг олон хэлбэртэй байж болно. {6} Тайван хуран цуглах эрхийн зорилго нь үндэснийхээ өдрийг, эсхүл спортын арга хэмжээний үр дүнг тэмдэглэх зэрэг байж болдгоороо онцлогтой. {7} Байршлын хувьд барилга, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт зарим орон зайд олон нийтийн нэвтрэх журмын дагуу бол хязгаарлахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. {55} Дасгал хөдөлгөөн хийх зэргээр хуран цуглаж буй хүмүүсийн цуглааныг зохион байгуулах, эсхүл түүнд оролцох нь тайван хуран цуглах эрхийн зорилго байж болно. {12}

Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “иргэд, байгууллага энэ хуулийн З дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудалтай холбогдолгүй сэдвээр зохион байгуулж байгаа спорт, урлаг, уран сайхан, баяр наадмын болон тэдгээртэй адилтгах бусад арга хэмжээ” нь тус хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй. Иймд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 06 цагт цэцэрлэгт хүрээлэнд дасгал хийж байсан залуусыг хэт чанга дуу гаргаж байна хэмээн хөөж, "дахин орж ирвэл ална шүү" гэж заналхийлсэн үйлдэл гаргагч этгээд нь жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль зөрчсөн үндэслэлээр Эрүүгийн болон Зөрчлийн ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна.

Түүнчлэн, энэхүү тохиолдолд иргэний эрх зүйн хөршийн эрх яригдахгүй. Зөвхөн хөрш иргэдийн хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үздэг байна.

Үйл баримт болсон цаг нь өглөөний 06:00 цагаас хойш тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тухайн өдрийн 22:00 цагаас дараа өдрийн 06:00 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцох тул олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах цаг хугацааны үечлэлд хамаарахгүй зохицуулалт үйлчилж байна.

Харин Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, .... бол 450 нэгжээс 2,700 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх хуулийн хариуцлагатай байна.

Тайван цуглах эрхийн тайлбарыг ЭНД дарж үзнэ үү.

Зам тээврийн үйл явдлыг шөнийн цагаар сурвалжилсан сэтгүүлчийг зөрчил гаргагч нь ална гэж сүрдүүлж, доромжилсон нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж, цагдаагийн албан хаагчдын хамтаар сурвалжилга бэлтгэж байх үед зөрчил гаргагч согтуу эмэгтэй нь сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан “ална” гэж сүрдүүлж, хэл амаар доромжилсон үйлдэл 2021 оны наймдугаар сарны 25-ны өдөр гаргасан.

Энэхүү үйлдэл гэмт хэргийн шинжтэй бөгөөд Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ...хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол ...ял шийтгэнэ” гэж зохицуулсан.

Зөрчил гаргагч нь согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Эрүүгийн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах зүйл ангиар хууль хэрэгжиж эхэлсэн дөрвөн жилийн хугацаанд хэн нэгэн этгээд хуулийн хариуцлага хүлээгээгүй гэсэн судалгаа бий.