#НЯГТЛАВ 1: КОВИД-19 цар тахлын төгсгөл ба вакцин
Дэлхий даяар болж буй улс төр, нийгэм, санхүү эдийн засаг, байгаль экологи, эрүүл мэнд, гэх мэт олон салбарт болж буй үйл явдлуудад шинжлэх ухаанчаар хандан нягтлан хүргэх зорилготой “Нягтлав” подкастыг iKon.mn өнөөдрөөс цуврал болгон хүргэж эхэлж байна.
“Сэхээтэн” подкастыг 2017 онд эрхлэн гаргасан “Сэхээтэн Медиа”-ийн бэлтгэн хүргэдэг тус подкастын #5 болох КОВИД-19 цар тахлын төгсгөл ба вакцин подкастаас онцлох мэдээллүүдийг товчлон хүргэе.
ПОДКАСТЫГ ШУУД СОНСОХ:
Вакцин гэж юу вэ?
КОВИД-19 цар тахал дэлхийн түүхэнд цор ганц тохиолдсон үйл явдал биш.
Хар үхэл нэртэй 1347-1351 онд болж байсан цар тахал 200 сая орчим хүний амийг авч одсон, мөн 1918 онд Испанийн ханиад 50 гаруй сая хүний амь насанд хүрсэн.
Хүн төрөлхтөн энэ мэт халдварт өвчнөөс сэргийлж өөрсдийгөө аврахын тулд вакцин зохион бүтээж, ашигласаар иржээ.
Маш энгийнээр хэлэх юм бол вакцин нь хүний дархлааны системд гаднын биет болох вирусийг өвчин тусахаас өмнө системтэйгээр таниулж өгснөөр дараа нь вирус биед орсон тохиолдолд хүний дархлаа тухайн биетийг таньж устгах нөхцөл бололцоог бүрдүүлдэг.
Вакцин бүтээхэд хэр удаан хугацаа зарцуулдаг вэ?
Дунджаар 5-10 жилийг вакцин бүтээхэд зарцуулдаг. Өмнө нь дэлхийн түүхэнд хамгийн хурдан буюу 4 жилийн дотор гахайн хавдрын вакциныг гаргаж авч байсан. Вакцин бүтээх үйл явц нь олон шат дамжлагатай байдаг.
- Судалгааны хэсэг
- Лабораторийн судалгаа шинжилгээ
- 1-р шатны вакцины тест (20-100 хүнийг хамруулдаг)
- 2-р шатны вакцины тест (Хэдэн зуун хүнийг хамруулдаг)
- 3-р шатны вакцины тест (Хэдэн мянган хүнийг хамруулдаг)
- Хэрвээ ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй бол тухайн эрүүл мэндийн байгууллага баталдаг.
КОВИД-19-ийн эсрэг вакцины төрлүүд
- mRNA вакцин: Pfizer болон Moderna гэсэн 2 төрлийн вакцин багтдаг. Эдгээр вакцин нь КОВИД-19 үүсгээд буй Sars-Cov-2 вирусийн титэм уургийг ашиглаад коронавирусийн мэдээллийг таны биед тарьж өгснөөр таны бие дараа нь үүнийг гадны биет байна гэж таниад жинхэнэ КОВИД-19 вирус таны биед ороход дархлааны систем нь идэвхжиж тухайн вирустэй тэмцдэг гэсэн үг. Судалгаанаас харахад энэ төрлийн вакцинууд нь 95% үр дүнтэй ажиллаж байна.
- Вирусийн вектортой вакцин: AstraZeneca болон Johnson&Johnson брэндийн вакцинууд орж байна. Вирусийн аюулгүй генетикийн кодыг ашиглаж хүний биед вирусийг таниулдаг. Эхний болон хоёр дахь тунгаа хийлгэснээс хамаараад 70-85% үр дүнтэй байна. mRNA вакцинаас давуу талтай нь хүйтэнд илүү тэсвэртэй.
Өнгөрсөн жилийн хугацаанд КОВИД-19-тэй холбоотой юу болж өнгөрсөн бэ?
- 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ДЭМБ-ын дарга дэлхий дахинд хурдтайгаар тархаж буй КОВИД-19 өвчний тархалтыг пандеми буюу “цар тахал” хэмээн зарласан.
- Энэ үйл явдлаас нэг сарын өмнө тус титэм вирусийн хувилбарыг КОВИД-19 хэмээн нэрлэсэн байдаг.
- 2019 оны хамгийн сүүлчийн өдөр Хятад улс ДЭМБ-д албан ёсоор Уханьд болж буй үйл явдлын талаар мэдээлж, 27 тохиолдол илрээд байгааг мэдэгдсэн. Титэм вирус гэдэг нь шинэ ойлголт байгаагүй бөгөөд дэлхийн эрдэмтэд уг төрлийн вирусийг судлаад хагас зуун өнгөрсөн.
- 2020 оны гуравдугаар сарын 6-нд дэлхий даяар анх удаа 100 мянган тохиолдол бүртгэгдэв.
- Жилийн дараа буюу 2021 оны гуравдугаар сарын 9-ний өдөр 117 сая 751 мянган тохиолдол бүртгэгдээд байна.
- 2020 оны гуравдугаар сараас Европын зарим улс орнууд хөл хорионы дэглэм тогтоож эхэлсэн.
- 2020 оны дөрөвдүгээр сарын 10-нд 100 мянган хүн дэлхий даяар нас барж, нийт тохиолдол 1.6 сая болж нэмэгдсэн.
- 2020 оны есдүгээр сарын 9-нд 1 сая хүн нас барав. Үүнээс 5 орчим сарын дараа буюу гуравдугаар сарын эхний байдлаар 2,612,188 хүн нас бараад байна.
Өнгөрсөн хугацаанд КОВИД-тэй тэмцэхийн тулд хүн төрөлхтөн юу хийж чадсан бэ?
- Вакциныг анх тооцоолж байсан хугацаанаас илүү эрт бүтээж чадсан.
- Англи, Канад, АНУ тэргүүтэй улс орнууд 2020 оны сүүлч үеэс авахуулаад нийтэд хэрэглэж эхлэх боломжтой вакцинуудад зөвшөөрөл олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нэг жилийн дотор буюу цоо шинэ титэм вирусийн халдвар гарч дэлхий даяар тархаж цар тахал болсон нэг жилийн хугацаанд багтаж вакциныг бүтээв.
- Вакцин бүтээхэд мэдээж цаг хугацаанаас гадна мөнгө хөрөнгө шаардлагатай байдаг. Нэг вирусийн эсрэг вакцин бүтээхэд дунджаар 40 орчим сая доллар зарцуулдаг гэсэн тооцоолол байдаг.
- КОВИД-19-ийн вакцинууд болох Pfizer, Moderna гэх мэт нь анхны хүн дээр хэрэглэгдэж байгаа mRNA буюу РНК вакцинууд юм.
- гэдгийг онцолж байна.
Вакцинууд энэ цар тахлыг даван туулахад хэрхэн туслах вэ?
- хэмээн мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Испани ханиад нэртэйгээр анх 100 жилийн өмнө 50 сая гаруй хүний амь насыг авч явж байсан томуугийн ханиад одоо ч жилд 650 гаруй мянган хүний амь насыг хороосоор байгаа.
- Сүргийн дархлаа гэсэн ойлголт байдаг. Гэхдээ . ДЭМБ-ын баталснаар зөвхөн хүн амын тодорхой хэсэг нь вакцинжуулагдсан тохиолдолд сүргийн дархлаа үүсдэг.
- КОВИД-19 ч гэсэн вакцинаа жил бүр хийлгэх хэрэгтэй болж магадгүй. Гэхдээ энэ нь өмнө нь хийлгэсэн вакцин нь ямар ч идэвхгүй болж байгаа гэсэн үг биш. Вакцин хийлгүүлсэн хүмүүст өвчин нь дахин хүрэх тохиолдол байдаг. Хөнгөн болон хүнд хэлбэрээр дахин өвчлөх боломжтой байдаг.
Хүн төрөлхтний бүтээж чадсан вакцины амжилт болон тулгараад буй бэрхшээл
- Дэлхийд хоногт дунджаар 7 сая 650 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдаж байна. тооцоо гарчээ.
- Хамгийн сүүлд Жонсон ба Жонсон нэг тун бүхий вакцин албан ёсоор бэлэн болгосон нь вакциныг илүү үр дүнтэй тараах боломж бий болоод байна.
Монгол Улсад дархлаажуулах үйл явц ямар үр дүнтэй явагдаж байна вэ?
- Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байдаг. Одоогоор вакциныг хүүхдүүдэд хийхгүй байгаа. Тиймээс 2 сая гаруй хүнийг л вакцинжуулах тооцоолол гарч байна. Израйл улсын хувьд 9 сая гаруй хүн амтай бөгөөд үүнээс 5-6 сая хүнийг вакцинжуулсан байна.
- Монгол Улс дархлаажуулалтыг хоёрдугаар сарын 23-ны өдөр эхлүүлсэн байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд эхний тунг тариулсан. Энэ нь вакцинд итгэх итгэл олон нийтийн дунд төрүүлэх зорилготой байсан алхам гэж бодож байна. Вакцинжуулалт эхлээд 5 хоноход өдөрт ердөө 1,300 орчим хүн дархлаажуулж байгаа ба эхний тунг хүртсэн 5 хүн тутмын нэг нь халуурах, толгой өвдөх, тариулсан газар хөндүүрлэх, үе мөч өвдөх, ядрах, бие арзайх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүдийн нэг эсвэл хэд хэдэн шинж тэмдгүүдийг мэдэгдсэн байна.
- Одоогоор Монголд орж ирсэн вакцинууд нь тусламжийн арга замаар орж ирсэн.
Тулгарах саад бэрхшээлээс дурдвал:
- Төр болон хувийн хэвшил хоёр хамтран ажиллах чухал шаардлага үүсэж байна. АНУ-д жишээ нь вакцин тараах үйл ажиллагааг Си Ви Эс, Волгрийнс зэрэг фарма компаниуд хамтарч хийх болсон учир нь дийлэнх америкууд эмийн сангаас 5 майлын радиус дотор амьдардаг. Цаад зорилго нь АНУ-ын энгийн иргэн өөрт ойролцоох эмийн сан дээр очоод вакцинаа хийлгүүлэх боломжийг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын хувьд “Монос трейд” компани АстраЗенека, “Монгол эм импекс концерн” Спутник-V вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгсөн байна. Монгол улсын Засгийн газрын зүгээс тухайн хүсэлтийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
- Тавдугаар сар гэхэд Улаанбаатар хотод вакцинжуулах үйл явц дуусна. Долдугаар сар гэхэд орон нутагт дархлаажуулалтын аянг дуусгана.