Индэр    
2021 оны 2 сарын 1
Зураг
Эдийн засагч

Ерөнхий сайдад өгөх эдийн засагчдын захиас

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд юуны өмнө цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралтай тэмцэх томоохон сорилттой нүүр тулж байна.

Үүнээс гадна түүнийг нийгэм, эдийн засгийг хамарсан томоохон реформыг үргэлжлүүлэх, түүчээлэх шаардлага хүлээж байна.

Цар тахлын үед УОК эрүүл мэндийн эрсдэлд онцгой анхаарч ажилласан. Гэхдээ хөл хорионоос улбаалан үүссэн эдийн засгийн эрсдэлийг давж гарах тал дээр дорвитой ажил хийгдэлгүй өнөөг хүрлээ.

Компаниуд 2020 онд ажилтнуудаа цомхотголгүй, бүтээн байгуулалтаа таслалгүй сайн ажиллаж, эдийн засгийг үүрээд гараад ирлээ. Харин 2021 оны хувьд байдал тэс өөр байх болно. Компаниуд одоо нөөцөө шавхсан байдалтай байна.

2021 онд эдийн засгийг сэргээх, ажил олголтыг дэмжих, бүтээн байгуулалтыг дэмжих цогц бодлогуудыг хийхгүй бол эдийн засгийн урвуу гинжин урвал эхлэх болно. Нэгэнт эдийн засаг ингэж хямарвал цар тахал цаашаа болж, ажилгүй, хоолгүй иргэдээ яах вэ гэдэг бүүр аймшигтай том асуудал босож ирэх нь тодорхой.

Цар тахлын үед эрүүл мэндийн эрсдэлд онцгой анхаарч ажиллаж буй боловч бид Боловсролын асуудлыг зөнд нь орхилоо. Бидний хүүхдүүд бүхэл бүтэн хоёр жилээр сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадсангүй. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол монголын ирээдүйд дутуу боловсорсон бүхэл бүтэн үеүд бий болох нь ойлгомжтой болсон.

Өмнөх засгийн газар нийгэм, эдийн засгийг хамарсан томоохон реформуудыг эхлүүлэх эрмэлзэлтэй байна гэж ард иргэдэд итгэл найдварын оч харуулсан. 30 жилийн турш ужгирсан олон асуудал бидний өмнө тулгараад байна. Эдгээр асуудлуудыг шийдэхгүй бол Монгол Улсын социализмаас ардчилалд шилжих шилжилт, тодруулж хэлбэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт дуусахгүй үргэлжилнэ.

Социалист нийгмийн үлдэгдэл болсон Нийгмийн даатгалын систем, социализмаас хойш сэглэгдэж орхисон Боловсролын систем, барууны загварыг буруу хуулсан Санхүүгийн систем, үнэлэмж нь доройтож ард түмэнд итгэл төрүүлэхээ больсон Эрүүл мэндийн системүүд аврал эрэн хашхирч байна.

Бид Тэтгэврийн реформ хийж иргэдийнхээ мөнгийг буцааж өөрсдөд нь өгөх, Боловсролын реформ хийж дэлхийд өрсөлдөх иргэд бэлддэг болох, Гадаад харилцааны яамыг шинэчилж гадаадаас доллар авчирдаг систем болгон хувиргах, Санхүүгийн реформ хийж хөрөнгө, даатгалын захаа хөгжүүлэх, Эрүүл мэндийн реформ хийж улс орондоо бүх өвчнийг эмчилдэг болгох тус тус шаардлагатай байна.

Эдгээр реформыг хийхэд бидэнд саад болж байгаа гадны хүчин зүйл үгүй. Зөвхөн бидний залхуурал, яамдуудад шургалсан дунд шатны олигархууд, бидний мэдлэггүй боловсролгүй байдал л саад болж байна.

Харин эдгээр реформыг хийгээд дуусахад Монгол улс дэлхийд өндөр хөгжилтэй улс болон хөгжих бүх бололцоо бүрдэх юм.

Ерөнхий сайд танд ажлын өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [203.23.49.170] 2021/2/1
Ийм ч Индэрийг үг байх гэж дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.230] 2021/2/1
Яг юу хийх шаардлагатайг огт хэлсэнгүй. Реформ гэдэг үгээр түмэн зүйлийг тагласан байна. Эдийн засагчид арай арай. Ингэхэд эдийн засагчид юм уу Ганзориг попроод, төлөөлөөд давхиад байна уу
1 | 1 Хариулах
Мэдэхгүй юм [122.201.31.203] 2021/2/1
Эдийн засагч гэж ямар мэрэгжил байдаг юм, ер нь.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.65.32] 2021/2/1
odon medal taraadagaal bolichih hendech hereggui tumur
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.24] 2021/2/1
400 сая жуулчин ирүүлэх 9 та нараар заалгалаа юу? 😆
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.156] 2021/2/1
Бүх Эдийн засагчдыг төлөөлөх эрхтэй юу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.14] 2021/2/1
Социализмын үед нийгмийн даатгал гэж байгаагүй л дээ, даатгалын мөнгийг өөрт нь өг гэж юу яриад байна, одоо өөрийнх нь төлсөн шимтгэлээс илүү дүнгээр тэтгэвэр бодоод олгож байгаа гэсэн тооцоо байна. Тооцоо судалгаанд үндэслэж шийдвэрээ гаргаж байгаарай, попчид болон өөрийн эрх ашгийн төлөөх хувийн секторынхны үгийг наанатай цаанатай сонсоорой. The Big Short гэдэг үзээрэй гэж зөвлөе дөө
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.227] 2021/2/1
Агуулгын хувьд уншиж ойлго. Үгэн дээр ажиллаад гаагуу бгаа?
0 | 1 Хариулах
Зочин [103.212.119.178, 168.149.154.226] 2021/2/1
ОЮУН-ЭРДЭНЭД ӨГӨХ ЗАХИАС: БАГА Л ПОПРООРОЙ!
2 | 0 Хариулах
Zochin [107.117.172.18] 2021/2/1
Ганц чаддаг юмыг нь хорьчихтой зэрэг яах юм бол оо?
2 | 0 Хариулах
зочин [202.131.229.246] 2021/2/1
цахим хичээлийг зориуд амралт нэрээр хаасан явдал бол улам л харанхуй байлгах гэсэн хорон бодлого бүр өглөө өдөр орой явуулах хэрэгтэй 60 60 минутаар
1 | 0 Хариулах
Zochin [107.117.172.18] 2021/2/1
Хөдөө газар уулын мухарт шавар амбаар босгоод 400 сая жуулчин авч ирэх юм ярьдаг мангар пацааны чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ...ус хийсэн ч сэгсэрнэ....
6 | 1 Хариулах
1 [202.126.88.64] 2021/2/1
Энэ цаг үед төрийн албан хаагчидын огцом цомхотгож болохгүй.хөдөө угаасаа ажлын байр ховор.би төрийн албан хаагч байгаад нэг улс төр сонирхогч тэнэгээс болж огцом халагдвал ХЗХ.ны түмэндэмбэрэл шиг очоод хутга хаана,гэхдээ алахгүй.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.165] 2021/2/1
Бүтээсэн бүтээмж, хийсэн ажилгүй ангайж суудаг чам шиг маанагуудыг 50%-иар цомхотгоод үлдсэн чадвардаг хүмүүсээ 50%-р нэмж цалинжуулаад ажиллуулбал монголын төр сэргэж магадгүй.
3 | 1 Хариулах