Индэр    
2020 оны 4 сарын 1

Коронавирусийн нөлөөгөөр устсан анхны АРДЧИЛАЛ

Зураг
Hungarian Prime Minister Viktor Orban delivers his speech about the current state of the coronavirus outbreak in the House of Parliament in Budapest on March 23. (Tamas Kovacs/MTI/AP)

Та бүхэн Унгар улс аль хэдийнээ ардчиллын дархлаагаа алдсаныг дуулсан уу? Ардчилсан бус, үндсэрхэг Ерөнхий сайд Виктор Орбанын засгийн эрхэнд байсан 10 жилийн хугацаанд энэ үндэстэнд эрх мэдлийн харилцан хянал-тэнцэл алдагдаж, шүүх засаглал гажуудаж, иргэний нийгэм, хэвлэлийн эрх чөлөө боомилогдож, харин Ерөнхий сайдын Фидесц (Fidesz) намын сонгуулийн улс төрийн давуу байдал баталгаажив. Коронавирус хэмээх цар тахлын нөлөө Будапештын тамирдсан ардчиллыг бүх талаар улам эмзэг болголоо.

Даваа гарагт Орбанд онцгой байдлын үед бүх эрх мэдлийг олгосон эдрээт хуулийг дуусах хугацаагүйгээр баталж орхилоо. Парламент тарж, товлогдоод байсан сонгуулиуд цуцлагдаж, Ерөнхий сайд захирамж гаргаж улс орноо жолоодох аж. Сөрөг хүчин ядахнаа хууль үйлчлэх цаг хугацааг тусгах тухай санал оруулсан ч дэмжигдсэнгүй. Парламентын суудлын гуравны хоёрыг эзэлдэг Ерөнхий сайд Орбаны нам олонхийн хүчээр хууль баталжээ.

Унгарын засгийн газар Дэлхий дахинд тулгараад буй цар тахлаас сэргийлэх үүднээс тодорхой алхмуудыг хэрэгжүүлсэн төдийгүй, Даваа гарагийн байдлаар коронавирусийн 450 тохиолдол бүртгэгдсэн байжээ. Харин Орбан вирусийн заналыг гадаадын цагаач иргэдэд тааламжгүй арга хэмжээ авч, хилээ хаах, цагдаажуулах түрэмгий бодлого явуулах гэх мэтээр улс төрийн ашиг хонжоотой алхам болгон хувиргав. Өргөн барьсан хуулиа зөвтгөхийн тулд Орбан хууль тогтоогчдод “Бидний амьдралд тулгарч болох өөрчлөлтөөс зайлсхийх аргагүй. Хэн бүхэн өөрсдийн комфорт зоноосоо салах ёстой. Энэ хууль Унгар улсыг хамгаалах эрх мэдлийг Засгийн газарт өгч буй хэрэг” гэжээ.

Онцгой байдлын тухай хуульд орсон нэг заалт нь худал мэдээ тараасан Унгарчуудад 5 жил хорих ял оноох тухай бөгөөд энэ зүйл нь тусгаарлалтын дэглэмийг эсэргүүцсэн хүмүүст ч хамаарах бололтой. Судлаачид Орбан өөртөө илүү хатуу хяналтыг хэрэгжүүлэх хэмжээгүй эрх мэдэл олгож байх хооронд Унгарын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо улам хэврэгшиж буйг тэмдэглэж байна.

Будапештад байрладаг Төв Европын Их Сургуулийн харьцуулсан үндсэн хуулийн эрх зүйн хөтөлбөрийн захирал Рената Уитз (Renata Uitz) Блүүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа, “Засгийн газар нь бүх эрх мэдлийг хязгааргүй хугацаагаар авахыг идэвхийлэн хүсэж байдаг ардчиллыг би өөр хаана ч хараагүй юм байна” гэжээ.

New Statesman сонины Эмили Тамкин (Emily Tamkin) “Хэрэв энэ хуулийн төсөл батлагдчихвал Унгарын бие даасан хэвлэл, мэдээллийн салбарт үлдсэн өчүүхэн эрх чөлөөнд улам илүү дарамт болох нь дамжиггүй. Нэг хүний буруу мэдээлэл нөгөө хүнд адчиллыг эсэргүүцэх үзэл болон очдог” гэсэн юм.

Европын бусад газарт байх Орбаныг шүүмжлэгчид түүний энэ алхмыг дарангуйлалд гарцаагүй хүргэх нүүдэл хэмээн үзэж байна. Бруссел, Страсбург дэх төр, нийгмийн зүтгэлтнүүд парламентын эрх мэдлээс давсан “хянах боломжгүй, хязгааргүй үргэлжлэх онц байдал нь” Унгарын ардчиллыг бүрэн мөхөлд хүргэх тухай анхааруулсаар байна. Даваа гарагт, Италийн ерөнхий сайд асан Маттео Ренци (Matteo Renzi) Маш олон либерал европчууд Европын холбооны үнэт зүйлсэд халдсан Унгарын энэ бурангуй алхам нь холбооноос хөөгдөх эрхээр шагнагдаж ч магадгүй гэж үзэж буй талаар жиргэжээ.

Гэвч, Европ тив тэр чигтээ коронавирусын аюултай тэмцэлдэж ядан буй энэ үед, тэдгээр эрс шийдэмгий, залхаан цээрлүүлсэн алхмуудыг авах тухай зам мөр харагдахгүй байна. Орбан ч гэсэн дэмжигчидтэй бөгөөд цагаачдын эсрэг популизм хийснийхээ төлөө Үндэсний баатар мэт алдаршиж АНУ-ын ерөнхийлөгч Трампаас ч талархал хүлээж байсан удаатай.

Даваа гарагт, хэт барууны үзэлтэй Италийн шадар сайд асан Маттео Салвини (Matteo Salvini) шинэ хууль бол ардчилсан сонгуулийн үр дүнд болсон парламентын бүрэн эрхийн асуудал хэмээн Орбаны шинэ эрх мэдлийг хамгаалжээ. Хэдэн жилийн туршид Европын баруун төвийн чиг баримжаатай улс төрийн намууд Орбаны Фидес намыг Европын Парламентын далбаан дор байлгаж, Европ Унгарын эсрэг хатуу донгодох байдлыг хамгаалсаар ирсэн. Харин одоо, Фидес нам Европ тивийн консерватив холбооноос гарахыг үзэж ч магадгүй цаг үе ирээд байна.

Орбан болон түүний холбоотнууд шинэ хуулийг ардчилалд нийцсэнгүй гэсэн шүүмжлэлийг хуульд заасан арга хэмжээнүүд түр зуурынх бөгөөд цар тахлын аюул арилахтай зэрэгцээд эцэс болно хэмээн няцааж байгаа ч хүмүүс итгэхгүй байгаа юм.

Америкийн Энтерпрайс Хүрээлэн гэх консерватив Тинк Танк төвийн Далибор Рохак  (Dalibor Rohac) “Орбанд итгэхээсээ өмнө дахин бодохыг хүсье. Тэрбээр 10 жилийн хугацаанд засаглахдаа өөрийн эрх мэдлээ хязгаарлахдаа шүүхэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй шүүмжлүүлсээр ирсэн шүү дээ” гэжээ.

Цаашлаад, Рохак Вашингтон Пост сонины үзэл бодол хуваалцдаг буланд “Авторитаризм руу чиглэсэн Унгарын өмнөх алхмууд гадны заналд чиглэсэн хариу үйлдэл, санхүүгийн хямралын үеэрх гадны корпорацийн сонирхол, 2016 оны дүрвэгсдийн хямралын үеийн “космополитан элит” гэх мэт дандаа дүрээ хувиргаж илэрдэг бөгөөд, энэ бүхний ард филантрофич Жорж Сорос байдаг гэжээ. 

Гэсэн ч, Унгарын ерөнхий сайд коронавирусийг улс төрийн давуу байдал олж авахаар ашиглаж буй цор ган этгээд биш юм. Орбаны “төөрсөн ах дүүс” гэгдэх Изайлын ерөнхий сайд Бенямин Нетаняаху (Benjamin Netanyahu) цар тахлыг өөрийн холбогдсон авлигын хэрэгтэй холбоотой шүүх хурлыг хойшлуулж, эрх мэдэлд дахин хүрч, улс төрийн хамгаалалтаа бий болгохоор “парламентын төрийн эргэлт” гэж нэрлэгдээд байгаа хөшүүргийг ашиглахаар оролдож байна.

Хажуугийн Польшид, эрх баригчдын мэдэж байгаагаас илүү хурдан тархах вирусийн аюул, хорио цээрийн дэглэмийг үл тоон, Тавдугаар сард болох сонгуульдаа бэлдэж буй барууны үзэлт, үндсэрхэг засгийн газраа сөрөг хүчин нь шүүмжилсээр байна. Учир нь сонгууль хойшлогдохгүй бол одоогийн Ерөнхийлөгч Андрес Дуда (Andrzej Duda) сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай байгаа нь судалгаанаас харагдаж байгаа аж.

Цар тахлын аюул засгийн газруудыг шаардлагатай тохиолдолд онц арга хэмжээ авч, хямралыг давахыг шаардаж буй боловч, олон нийтийн айдас, санаа зовнилыг өөрсдийн ашиг хонжоонд чиглүүлэх улс төрчдийн санаархал байгааг шинжээчид анхааруулж байна.

Вашингтон Пост сонины Хүний эрхийн ажиглагч, Зүүн Европ судлаач Лидиа Галл (Lydia Gall) “Онц байдлын үед, зарим эрх мэдлийг давуулан ашиглах шаардлагатай нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй ч энэ нь түр зуурын, олон нийтийн эрүүл мэндийн төлөө хэрэгжүүлэхээс өөр аргагүй буюу онц шаардлагатай байх ёстой” гэжээ.  Тэрбээр цааш нь “Сая батлагдсан онцгой байдлын тухай хуульд эрх мэдлийг илэрхий ойлгомжтой зааж өгөөгүй байдал, хэдий хугацаанд үргэлжлэх нь мэдэгдэхгүй байдал зэрэг нь энд дурдсан түр зуурын, онц шаардлагатай байх гэх мэт шалгууруудын алинд нь нийцэхгүйг бэлхнээ харж болно” гэжээ.

 

Орчуулсан: Д.Оргил (FB: Orgil Dugersuren, TW: @orgilsaid)

Эх сурвалж: Washingtonpost



Нийтлэлд нэмэлт тайлбар оруулах нь, 2020.04.20

Washingtonpost сонинд гарсан нийтлэлийг iKon.mn сайт орчуулж гаргасны дараагаар Улаанбаатар дахь Унгарын Элчин сайдын яамнаас хандаж дараах тайлбар буюу хуулийн талаарх мэдээллийг ирүүлсэн юм. 

Тайлбарыг бүрэн эхээр хүргэж байна.

2020-ийн коронавирусын эсрэг ба коронавирусийн тархалтыг тогтоон зогсоох тухай хууль

Үндэсний чуулган нь Засгийн газарт COVID-19 халдварын улмаас халдварт өвчний дэгдэлт үүсгэж буй 2020 онд гарсан хүний тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай онцгой арга хэмжээг авах даалгавар үүрэг олгох зорилгоор; түүний үр дагаврыг арилгах, ялангуяа хүний тархалттай холбоотойгоор, Үндэсний чуулган хуралдаан хийх боломжгүй байж болхоор; аюултай нөхцөл байдал тулгарсан үед хариуцлагатай шийдвэр гаргах шаардлагатай байгаа бөгөөд урьд нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ авж байсан ч, аваж байгаа арга хэмжээ нь ер бусын байж магадгүй бөгөөд хачин хязгаарлалттай санагдах, тэдгээрийг дагаж мөрдөх, хүч, сахилга батыг нэгтгэх нь Унгар Улсын хамгийн чухал нөөц байж болхоор; хамтарсан үйл ажиллагаа, үндэсний нэгдсэн байдал, эрүүл мэнд, хууль сахиулах чиглэлээр ажилладаг хүмүүсийн хийсэн ажил болон оролцсон хүн бүрийг үнэлэн, аюултай байдалд байх хугацаанд гаргасан тогтоолын хэрэгжилтийг сунгах, хүрээг тодорхойлох зорилгоор Засгийн газарт даалгавар үүрэг олгож дараахь хуулийг батлав:

  1-р хэсэг  Энэхүү хууль нь Засгийн газрын Аюулгүй байдал зарласан тухай Засгийн газрын 40/2020 (3-р сарын 11-ний) тогтоолоор Үндсэн хуулийн 53-р зүйлийн 1-д заасны дагуу зарлагдсан аюулын байдалтай холбогдуулан тодорхой дүрмийг тусган (цаашид  "Тогтоол ") , хүний амь нас, эд хөрөнгийг аюулт үзэгдэл, их хэмжээний өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, түүний үр дагаврыг арилгах, Унгарын иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор  (цаашид "Аюултай байдал") гаргав.

  2-р хэсэг (1) Аюултай байдлын үед гамшгийн удирдлагын талаар болон холбогдох зарим актуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2011 оны CXXVIII актад заасан онцгой арга хэмжээ, дүрмээс гадна, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эрх ашгийг хамгаалах, үндэсний эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Засгийн газар тогтоол гаргаж тодорхой актуудын хэрэгжилтийг түр зогсоож, түдгэлзүүлж өөр онцгой арга хэмжээ авах.

  3-р хэсэг   (1)  Үндсэн хуулийн 53-р зүйлийн 3-т заасны дагуу  Үндэсний чуулган нь Засгийн газарт өргөдөл гаргах хугацааг сунгах эрх нь

  a) Тогтоолын 2, 3-р хэсэг, ба

  б) Аюултай байдлын үед Үндсэн хуулийн 53 (1), (2) зүйлд заасны дагуу засгийн газрын тогтоол

  аюултай байдлын төгсгөл хүртэл.

  (2)  Аюултай байдал дуусахаас өмнө Үндэсний чуулган §1 -д заасны дагуу зөвшөөрлийг нь цуцалж болно.

  (3)Үндэсний чуулган энэ тогтоолыг 2, 3-р хэсгүүдийг баталж, энэхүү тогтоол хүчин төгөлдөр болно, гэхдээ энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө батлагдсан Засгийн газрын тогтоол §1  хэсэгт зааснаар.

  4-р хэсэг   Засгийн газар аюулын байдлын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Үндэсний чуулган хуралдаанд, эс тэгвээс Үндэсний чуулганы дарга, парламентын бүлгийн дарга нарт тогтмол мэдээлэл өгнө.

  5-р хэсэг   (1)  Үндсэн хуулийн Цэцийн Ерөнхийлөгч (цаашид "Ерөнхийлөгч"), Үндсэн хуулийн цэцийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар аюултай  байдалд Үндсэн хуулийн цэцийн тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, энэ талаар шаардлагатай арга хэмжээг аван, үйл ажиллагаа зохион байгуулан, шийдвэрийг бэлтгэнэ.

  (2)  Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг үндэслэн Үндсэн хуулийн Цэцийн чуулганы нэгдсэн хуралдааныг аюулын байдал дуусах хүртэл цахим харилцаа холбооны хэрэгслийг ашиглан зохион байгуулж болно.

  (3) Аюултай байдалд байх хугацаандаа Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн дэг журмаас зөрчихийг зөвшөөрч болно.

  6-р хэсэг  (1)  Орон нутгийн засаг захиргааны төлөөлөл, үндэсний цөөнхийн өөрөө удирдах ёсны байгууллагыг татан буулгах тухай зарласан тохиолдолд энэхүү шийдвэр нь аюултай байдал дуусан  өдөрөөс хүчин төгөлдөр болно.

  (2)  Аюултай байдал зарласан хугацаанд нэмэлт сонгуул явуулах боломжгүй, зарлагдасан нэмэлт сонгуулыг хүчингүй болно.Тараагдсан нэмэлт сонгуулын хуудсыг арван таван хоногийн дотор сонгуулийн штабт буцааж, устгана. Зарлагдаагүй буюу явуулаагүй нэмэлт сонгуулийг аюултай байдлын хугацаа дууссанаас хойш арван таван хоногийн дотор зарлан  явуулна.

  (3)  Аюултай байдал зарласан хугацаанд улс, орон нутгийн хэмжээнд санал хураалт явуулах боломжгүй;  зарлагдасан улс, орон нутгийн хэмжээнд санал хураалт нь хүчингүй болно. Референдум, Европын иргэдийн санаачилга, санал асуулга явуулахтай холбоотой 2013 оны CCXXXVIII хуулийн II-IV бүлэгт заасан бүх хугацааг тасалдуулна. Хугацаа нь аюултай байдлын хугацаа дууссанаас хойшхи өдрөөс дахин эхэлнэ. Зарлагдаагүй буюу явагдаагүй улсын, орон нутгийн санал хураалтыг аюултай байдлын хугацаа дууссанаас хойш арван таван хоногийн дотор зарлан явуулна.

  7-р хэсэг  Энэ хууль нь батлагдсанаар дараах өдөрөөс хүчин төгөлдөр болно.

  8-р хэсэг  Энэ хуулийн хүчингүй болгох талаар аюултай байдлын хугацаа дуусаны дараа Үндэсний чуулган шийдвэрлэнэ.

  9-р хэсэг  Энэхүү хуулийн заалтууд гол хэлбэр нь дараахь байдлаар байна:

  a) Үндсэн хуулийн 54-р зүйлийн 4-т заасны дагуу 2-р хэсэг,

  б) Үндсэн хуулийн 24 (9) заалтыг үндэслэн 5-р хэсэг,

  в) Үндсэн хуулийн XXIX (3), 31 (3) заалтыг үндэслэн 6 (1) хэсэг,

  г) Үндсэн хуулийн XXIX (3), 2 (1) ба 35 (1) заалтыг үндэслэн 6 (2) хэсэг.

  10-р хэсэг   (1)  Эрүүгийн хуулийн 2012 оны С актад (цаашид "Btk.") 322 хэсгийн төгсгөлд дараах дэд гарчиг, 322 / А хэсгийг нэмж оруулав. *

"Тархалт хязгаарлалтын саад

  322/A-р хэсэг (1) Дараах зүйлсийг гүйцэтгэхэд саад болсон хүн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдож, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  1. халдвартай өвчтөнийг  тусгаарлалт, ажиглалт - хяналт,тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор албандан хорио цээр тавих,
  2.   б) тархалтын  үед халдвар дэгдэлтийн тусгаарлалт, ажиглалт, хорио цээр, хяналт тавих,

* Редакцийн тэмдэглэл: Эрүүгийн хуулийн шинэ заалтуудыг налуу хэлбэрээр оруулсан болно.

  в) мал амьтны гоц халдварт өвчин, ургамлын ба малын гаралтай хорио цээрийн бүтээгдэхүүн импортлох - экспортлох, тархахаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн түүний илрэлийг арилгах зорилгоор фитосанитарийн болон эпизоотик арга хэмжээ авах,

  (2)  Гэмт хэргийг бүлэглэлээр үйлдсэн бол нэгээс таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  (3) Гэмт хэрэг нь хүнийн ам насанд хүрсэн бол хоёроос найман жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ.

  (4) Тархалтыг тогтоон зогсооход саад болийг бэлдэж байсан хүнийг нэг жил хүртэл хугацаагаар хорих ял ноогдоно.

  (2)  Btk-ийн 337-р хэсгийг дараахь заалтаар солино:

  322-р хэсэг  (1) Олон нийтийн газар олон түмний өмнө эсвэл олон нийтийн дунд үймээн самуун тараах, үймээн самуун гаргах чадвартай олон нийтийн аюулгүй байдлын талаар аливаа худал, үнэн худал мэдээлэл тараасан эсвэл түгээсэн хүнийг онц хүнд гэмт хэрэг үйлдсэнд тооцож гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

  (2)  Онцгой байдал хэрэгжиж байх үед  олон түмний өмнө аливаа хуурамч баримт эсвэл хуурамчаар бичсэн бодит баримт, нийтийн урьдчилан сэргийлэх ба хамгаалалтын үр ашигтай байдалд саад учруулах чадвартай мэдээллийг тараасан этгээд нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдоно нэгээс таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ."