Индэр    
2020 оны 3 сарын 1
Зураг
Улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг

Тэгш бус байдлыг улс төр судлалын үүднээс эргэн харах нь

Тэгш бус байдлын асуудал нь сүүлийн жилүүдэд улс орнуудын бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарлыг ихэд татах болсон нь дэлхий дахины улс төрийн нөхцөл байдалтай холбоотой юм.

XXI зууны хоёр дахь аравны цаг үе дэх дэлхийн улс төрийн дүр зураг

Дэлхий дахины тэгш бус байдлыг авч үзэхийн тулд улс төрийн орчинг юуны түрүүн тайлбарлах нь зүйтэй болов уу.

Сүүлийн жилүүдийн дэлхий дахин, бүс нутгийн улс төрд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн зүйл бол  2008 оны санхүүгийн хямрал юм. АНУ-аас улбаатай санхүүгийн энэхүү хямрал Барууны ардчилсан улсууд болон шинээр ардчилалд шилжиж буй улсуудад бүгдэд нь түмэн бэрхшээл авчирсан.

Энэ хямралд хамгийн хүнд нэрвэгдсэн бүс нутаг бол Европын холбоо байлаа. 2008 оны хямралаас улбаатайгаар 2011-2012 онд Eurozone debt crisis буюу Европын зарим улс төлбөрийн чадваргүй хямрал залгасан юм. Энэ нь Европын холбооны гишүүн орнууд болох Грек, Италийн эдийн засгийн уналтаар тод харагдсан билээ. Улмаар Британи дахь Брексит бол 2008 оны санхүүгийн хямралын үр дагавар байлаа.

Дэлхийн эдийн засгийн хямрал нь Азийн улс орнууд тэр дундаа Монгол улсад хүндээр туссан. Ялангуяа уул уурхайгаас хэт хамаарал бүхий манай улсын хувьд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом унаж, экспортын эрэлт буурснаас болж эдийн засгийн цочмог хямралд нэрвэгдсэн билээ. Энэхүү хямрал нь Монголын эдийн засгийн бүтэц ба бодлогын орчинд оршиж байсан сул талуудыг улам даамжруулсан юм.

Хямралын улмаас улс төрийн эдийн засгийн салбарт маргаан, мэтгэлцээнүүд ихээхэн өрнөж, өнөөг хүртэл дэлхийн  эдийн засгийн үндсэн дэг журмыг тодорхойлж буй гол онол болох неолиберализмыг эргэн харахад хүргэсэн юм. Төрийн оролцоог үгүйсгэгч неолибераль бодлогыг шүүмжлэгчид газар сайгүй нэмэгдсэн. Тухайлбал,  Банкир Жозеф Акерманн "Зах зээл өөрийгөө зохицуулна гэдэгт би итгэхээ байлаа" гэж мэдэгдэж байсан.

Ийнхүү дэлхийн санхүүгийн хямрал неолиберализмыг сул талыг олон нийтэд гаргаж тавьсан билээ. Эдийн засаг, нийгмийн амьдрал дахь төрийн зохицуулалтыг эрс үгүйсгэдэг неолиберализм нь эдийн засгийн өсөлтөд хэт их анхаарал хандуулж орлогын тэгш бус байдлыг гүнзгийрүүлсэн юм.

Дэлхий дахинд тулгамдаж буй дараагийн нэг асуудал нь ХХ зуунд дэлхийн санхүү эдийн засгийн бодлогыг тодорхойлж ирсэн неолиберализмын сөрөг үр дагавар болох тэгш бус байдал гүнзгийрч буй явдал юм. Ялангуяа чөлөөт зах зээлийн номлолд үндэслэсэн даяарчлалын үйл явц нь анхлан төсөөлж байсан шиг улс орон бүрт, хүн бүрт эерэг үр дагавар авчирсангүй. Даяарчлал нь баян ба ядуу орнуудын ялгааг улам бүр гүнзгийрүүлж байна.

Өнөөдрийн байдлаар улс орнуудын хоорондын баялгийн тэгш бус хуваарилалт гүнзгийрсээр байна. 2018 оны Дэлхий дахины тэгш бус байдлын тайланд дурьдсанаар дэлхийн хүн амын 20% нийт баялгийн 80%-ийг эзэмшиж байна. Мөн дэлхийн хүн амын 5% болох АНУ нийт нөөцийн 30%-ийг эзэмшиж байгаа юм.

Тэгш бус байдал ийнхүү гүнзгийрч байгаагийн улмаас популизм газар авч байна.

2016 оны Их Британийн Brexit болон Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал дэлхий дахинд үндсэрхэг популизм хэр газар авч байгаагийн хамгийн том жишээ болсон. Гуравдагч ертөнцийн орнуудад л байсан популизм өнөөдөр либераль ардчилсан улсуудын дотоод улс төрд хүчтэй нэвтэрч байна.

Тухайлбал, АНУ-ын хувьд популизм дэлгэрэх гол шалтгаан бол Америк нийгэмд либераль бодлогын үр дүнд анги давхаргын урт хугацааны орлогын ялгаа, нийгэм дэх тэгш бус байдал юм. Энэ нь 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тод харагдсан билээ. АНУ дахь орлогын тэгш бус байдал он удаан жилийн турш үргэлжилсэн тул оршин буй тогтолцоонд сэтгэл ханамжгүй байдаг, асуудлыг хүч хэрэглэх буюу авторитар арга барилаар шийдэх нь зөв гэж үздэг хүмүүсийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгааг сэрэмжлүүлэн бичсэн байдаг. Тиймээс Д.Трампын цагаач ажилчид, Америк дахь лалын аюулын талаарх хэт радикал байр суурийг дэмжих хангалттай нийгмийн бааз суурь байсан юм.

Харин Европт 2011 оны Сирийн хямралаас үүдэлтэй Арабын орнуудын дүрвэгсдийн их түрэлт Европын Холбооны гишүүн орнуудад эдийн засгийн, нийгмийн хамгааллын гэх мэт том дарамт учруулсан билээ. Энэ байдлыг үндсэрхэг популист намууд ашиглаж сүүлийн жилүүдийн парламентын сонгуульд ихээхэн санал татах болсон нь ХБНГУ, Франц, Австри, Швед зэрэг олон улсын жишээн дээрээс харагддаг.

Тэгш бус байдлыг хэрхэн бууруулах вэ?

Дээр дурьдсанаас үзэхэд иргэдийн орлогын ялгаа, тэгш бус байдал гүнзгийрэх нь ардчилсан дэглэмийг дарангуйлалд хөтлөх томоохон шалтгаан байдаг ажээ.

Тэгвэл улс төрийн үзэл баримтлалууд тэгш бус байдлыг юу гэж үздэг вэ, улс орнууд тэгш бус байдлыг хэрхэн бууруулж ирсэн бэ гэсэн асуултууд зүй ёсоор тавигдана.

Либерализм, консерватизм, социал демократизм зэрэг улс төрийн сонгодог үзэл баримтлалууд аль аль нь ардчилал, хүний эрх, шударга ёсны асуудлыг хөндөн тавьдаг ч нийгэм дэх тэгш бус байдлыг бууруулах тухайд социал демократизм л бодлогын шийдэл гаргаж практикт шийдэж ирсэн.

Либералууд хүмүүст гарааны тэгш байдлыг өгөөд л сэтгэл ханадаг бол нийгмийн ардчиллынхан цалин орлого, нийгэм дэх эрх мэдэл, баялгийн хуваарилалтаар дамжуулан жинхэнэ тэгш боломжийг бий болгохыг хичээдэг.

Либерализмд суурилсан Их Британи улсад сурагчдын эцэг, эхчүүдийн нийгэм-эдийн засгийн статус хүүхдүүдийн хожмын мэргэжил сонголт, боловсролд шийдвэрлэх нөлөөтэй байдаг. Нийгэм эдийн засгийн хувьд доогуур статустай сурагчдын дээд сургуульд хамрагдах байдал нийгэм-эдийн засгийн статус өндөртэй хүүхдүүдийнхээс харьцангуй доогуур байдаг. Улсын сургууль төгсөгчдийн дөнгөж 27 хувь нь их сургуульд элсдэг бол хувийн сургууль төгсөгчдийн 82 хувь нь их сургуульд элсдэг байна.

Тэгвэл энэ тухай Германы Социал демократ намын мөрийн хөтөлбөрт “Хүн бүр адилгүй байдаг. Эцэг эхээс харилцан адилгүй авьяас чадварыг өвлөн төрсөн байдал болон ямар эцэг, эхээс төрсөн нь хүний насан туршийн амьдралыг нь тодорхойлдог байж таарахгүй” гэж заасан байдаг.

Социал демократууд эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсэд тулгуурласан нийгмийн баримжаат төрийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ бодлогын нэгэн гол зарчим бол нийгмийн тэгш бус байдлыг багасгах явдал юм.

Нийгмийн тэгш бус байдлын түвшин хамгийн бага буюу Жини индекс доогуур байдаг Европын орнуудын практикаас харахад орлогын тэгш бус байдлыг багасгах гол арга бол прогрессив татвар юм. Прогрессив татвар нь зөвхөн татварын дараах тэгш бус байдлыг багасгаад зогсохгүй, татварын өмнөх тэгш бус байдлыг ч бууруулдаг байна. Прогрессив татварын гол зарчим бол адил орлоготой бол ижил түвшний татвар төлөх, бусдаас илүү олж байгаа бол илүү ихийг төлөх явдал юм.

Дэлхий дахины тэгш бус байдлын 2018 оны тайланд дурьдсанаар боловсролын тэгш хүртээмж, цалин сайтай ажлын байр бий болгох нь орлогын ялгааг багасгах дараагийн томоохон хүчин зүйлс ажээ.

Социал демократ үзэл баримтлалыг амжилттай хэрэгжүүлж эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үнэт зүйлсийг нийгмийн бүхий л салбарт амжилттай хэрэгжүүлсэн бүс нутаг бол Швед, Финланд, Дани, Норвеги зэрэг Скандинавын орнуудын гол онцлог бол орлогын татварын өндөр түвшин юм.

TradingEconomics.com сайтын мэдээлснээр 2018 оны байдлаар Шведэд хүн амын орлогын татвар 61.85, Данид 55.8, Норвегид 38.52 байгаа юм. Ийнхүү татварын өндөр түвшин улсын төсөвт нийгмийн хамгааллын бодлогыг өндөр түвшинд явуулж чадахуйц хуримтлалыг бий болгож бүх шатны боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй байдаг.

Эдгээр орны хувьд иргэд хоорондын итгэлцэл, эв санааны нэгдэл өндөр түвшинд байдаг нь иргэд сайн дурын байгууллага, хөдөлгөөнд ихээхэн оролцдогоос харагддаг. Тухайлбал, Шведийн хүн амын 36 хувь нь нийгэмд тустай төрөл бүрийн холбоодод хамрагдаж хөлсгүй хөдөлмөр, сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг байна. Аз жаргалын индекс, ардчиллын чанар, эрх чөлөөний үзүүлэлт зэрэг олон шалгуураар Скандинавын орнууд дэлхийд тэргүүлэгч байдаг юм.

Дээр дурьдсанаас харахад нийгмийн тэгш бус байдлыг багасгах нь ардчиллыг бэхжүүлэх гол нөхцөл болдог бол нийгэм дэх анги бүлгүүдийн орлогын ялгаа гүнзгийрэх нь популизм, дарангуйлалд хүргэх аюултай байдаг ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
13
Зураг
ХАХА
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.39] 2020/11/2
Хуухдууд ийм дээрээ хеерхен шдээ гэмээр юмуу хаашаа юм Итгэл бяр хоер нь амтагдаад хурдны морь шиг л байна энэ Хурэлсухийн хэдэн сойлгууд Хэтэрчихвий инээдэмууд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.180] 2020/3/3
Хүн эхээс төрөхдөө эрх тэгш төрөөд том болоод эрх тэгш байх ёсгүй болдог индиго хүүхэд эрх тэгш орчинд тодордоггүй нострадамус чингисийн хөх цэрэг төрж монголыг мандуулна гэж индигочуудыг хэлж байгаам индиго ч моодноос гарчихсан з үеийнхэн
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.180] 2020/3/3
Хүн төрлөхтөн жинхэнэ бурханаасаа холдоод баахан изм дотор төөрч мөнхнаран ээж залбирал лекцийн фесбүүк бүлгэм youtube -ээр англи хэл дээр дэлхийд аз жаргалыг гэх лекцээ цацсан
0 | 0 Хариулах
Зочин [103.11.192.34] 2020/3/2
Ikon сайт иймэрхүү бодлогын асуудал хөндсөн нийтлэлүүд явуулж байгаа нь үнэхээр зөв шүү. Энэ мэт нийгэмд хэрэгтэй, олон хүний эрх ашгийг хөндөх асуудлуудаар судлаач, мэргэжилтнүүдийг хамруулаад хэлэлцүүлэг, мэтгэлцээн энэ тэр сайн зохион байгуулж хүмүүст хүргээрэй. Бусад сайтууд хэн нэгэн улс төрч, намыг магтсан, нэг бол хоосон амалсан, сонгуульд нэр дэвшчих санаатай нөхдүүдийн ярилцлагыг л явуулсан хэвээр байна.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.93] 2020/3/1
Энэ хүүхний бичсэнтэй огтхон ч санал нийлэхгүй байна улс орнуудын хөгжил түвшин улс төр боловсролын түвшин өөр өөр байдаг ба шашин соёл өв уламжлал гээд олон асуудал байдаг 300 гаруй жил эдийн засаг улс төр хөгжсөн үйлдвэрлэлийн манафактур хөгжсөн орнууд дайн дажин үзэж нилээд юм үзсэн улсын хөгжлийн түвшин хүртэл өөр байна шүү дээ Дэлхийд эдийн засгийн тэгш хувиарлалт хэзээ явагдахгүй цаг нь болоогүй үүний тод жэшээ бол европын холбоо тийм учраас европын холбооноос англи гарч байдаг явдал цаашид европоо задрах нь ойлгомжтой ниынмиын тэгш бус байдлыг арилгах хугацаа болоогүй байна нийгэм дэхь орлогын ялгааг арилгах хугацаа яагаачгүй тийм учраас чиний наад бичсэн шал утоп байна шүү дээ
8 | 0 Хариулах
Зочин [103.229.120.6] 2020/3/1
"Дэлхий дахины тэгш бус байдлын 2018 оны тайланд дурьдсанаар боловсролын тэгш хүртээмж, цалин сайтай ажлын байр бий болгох нь орлогын ялгааг багасгах дараагийн томоохон хүчин зүйлс ажээ."- гэсэн нь хамгийн чухал санагдлаа. Манайд дундаж цалин их бага байна шт. Цалин ерөөс өдөр тутмын хэрэгцээнд хүрэхгүй байгаа болохоор Монголоос хүмүүс гадагшаа дүрвээд байна. Төрийн албан хаагчдын цалин санаа зовмоор бага байна. Тэгээд төрийн албан хаагч гэхээр л хүмүүс эмч, багш нарыг гэж бодоод байдаг. Гэтэл дүүргийн ЗДТГ, хороо, Иргэний бүртгэл гээд дунд шатанд өчнөөн олон хүн ажиллаж, цалин хаана ч хүрэхгүй байгааг хэн ч ярихгүй юм. Арайхийж хэдэн жил ажиллаад байрны зээл аваад л бүх амьдрал зогсож байна. 2 лаа нийлээд ипотекаа төлөөд, үлдсэнээр нь хоол, хүнс, утас, автобус унаандаа арайхийж хүрнэ. Цалин сайтай ажил хэрэгтэй бна. Хүүхдүүдээ гайгүй сургалттай хувийн сургуульд өгчихийг мөрөөдөх юм, сайн багштай гээд 1 сургуульд өгсөн ч сэтгэлд хүрэхгүй бна. Энэ асуудлуудыг шийдээд өгчдөг төр бна уу?
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.135] 2020/3/1
эмч багшийг төрийн үйлчилгээнийхэн гэж ойлгодог төсвөөс цалинждаг болохоор нь л төрийн албан хаагч гэх нь учир дутагдалтай юм харин яг тань шиг жинхэлсэн төрийн албан хаагчдын тоог нь цөөлөөд үлдсэн чадварлаг хэсгийн цалинг сайн өсгөөд өгөх хэрэгтэй төрөө компакт хөрвөх чадвартай цомхон чадварлаг болгомоор байна тэгвэл таны хүссэн цалинг өгч болох юм шиг цаг нөгцөөсөн олон хэрэггүй албан хаагчид байдаг л биз дээ эргэн тойронд чинь
3 | 0 Хариулах
Зочин [103.10.21.36] 2020/3/1
социал демократ гэх онолын үзэл баримтлал байдаггүйм штэ,пролетарийн хувьсгалаас айсан капиталистуудын сон интернийг задлан жийргэвч болгон аргацаасан хүчиндсэн мутаци
1 | 0 Хариулах
zochin [220.195.67.11] 2020/3/1
Busad ornii jishig yahav ee, gol ni mongol ulsiinhaa onoogoon baidliig boditoi dugneech, tiim analiz alga daa
3 | 0 Хариулах
zochin [220.195.67.11] 2020/3/1
Alivaa ajild setgeleesee l handaj, hiih heregtei. Munkhtsetseg ch denduu hun muutai, zovhon ooriigoo l toviilgodon hun dee. Hamt olondoo ih haltai hun
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.55] 2020/3/1
МАН-ын бууны нохой доо, элэнцгийн улс төр судлааё
6 | 0 Хариулах
hbb [192.82.68.116] 2020/3/1
songyyli duhluuu. Hudla garyyyd olshirlooo Show show show
4 | 0 Хариулах
Зочин [185.220.100.248] 2020/3/1
МАН-д элсчихсэн давхиж явна лээ.Айконоор орохыг бодоход Мэлгэрийн хүүхэн биз.
4 | 0 Хариулах
хүмүүс [182.160.34.137] 2020/3/1
системдээ биш хүмүүс нь ялзарсан байгааг харах хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.178.67] 2020/3/1
Маш өнгөцхөн онолын дүгнэлт байна. Монгол улс дах тэгш бус байдал нь орлогын тэгш бус байдлаас илүү хууль бус байдалаас бий болсон. Манай баялагийн дийлэнхи хувийг эзэмшиж буй бизнес, улс төр дамнасан гэр бүлүүд өөрсдийн хөдөлмөрөөр бүтээж биш нийтийн хөрөнгийг хулгай хийж хөлжсөөр байгааг бүгд мэдэж байгаа. Үүнийг энгийн эдийн засгийн аргаар шийдэх боломжгүй. Эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй ингээд яваад байвал энэ улс дампуурна эсвэл хувьсгал гарна.
12 | 0 Хариулах
Зочин [64.119.23.224] 2020/3/1
Ийм еронхий онолын мэдээлэл олон бий. Манайд сонгодог онол 1990 - ээд он хуртэл ч хэрэгжээгуй, одоо ч хэрэглэгдэж байгаа юм алга. Хоног, жил аргацаан онгороох, сонгуульд засгийн эрх авахчуудын толгой эргуулэлт л жолоо цулбуурыг залсаар байна. Жижиг улс орнууд дийлэнхдээ тийм л замаар, эсвэл хаант засгийн замаар яваад байгааг мэдэхгуй, харахгуй судлаач, эрдэмтэн гэгдэгчидтэй Монгол улс аань яана даа
5 | 0 Хариулах
Зочин [174.221.14.54] 2020/3/1
Tusuwiin zartsuulaltaa sn hyanaad bwl busad ayandaa jigderne bh. Tatwariin mungiig olon sanguud jdv geer dalimduulj iddegee bolichih heregtei!!! Tusuwt bol mash ih sul mungu bgaag uls turchid owjin ashiglaj bgaa !! Vvniig l zogsooh tgd ter munguu san jdv bish oron suuts, tsahilgaan stants gd zailshgvi shaardlagatai zvild zartsuulah!
1 | 0 Хариулах
ТЭНЭГТЭЛГҮЙ ЗАЙЛ [192.82.75.116] 2020/3/1
ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ЗӨВ ХҮМҮҮЖҮҮЛ. ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕ ЧИНЬ БӨГС ДОЛООГЧИД, АВИЛГАЧИД, ЦҮНХ БАРИГЧИД, ХАР ТАМХИЧИД БОЛЖ БАЙНА
1 | 0 Хариулах
Zochin [66.181.186.46] 2020/3/1
Ayandaa bolno gej baixgyi. Songuuli bureer yag iim yum yarisan ax egch nar garaad l xevendee. Odoo bur mergesheed baina daa.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.20.116] 2020/3/1
Залхууралыг хэдий чинээ эвийлж өхөөрдөнө тэр улс уруугаа л өнхөрч иргэд нь аль болох хялбар амьдралыг сонгоно.
5 | 1 Хариулах
Зочин [174.221.14.54] 2020/3/1
Halamj bol horlol!
2 | 1 Хариулах
Зочин [64.119.20.116] 2020/3/1
Тэгш бус байдлыг арилгах хамгийн зөв арга бол хүнийг ажилласныхаа хирээр амьдарч сургах.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.86] 2020/3/1
80-аад оны сүүлээр ЗХУ-д өөрчлөн байгуулалт явагдаж байх үед скандинавын орнуудын социалист модель их яригдаж байсан юмдаг. харамсалтай нь ссср задран унаснаар юун тэр мантайгаа болсон. яг түүнтэй адил манайх ч 90-д оноос л буруу замаар будаа тээгээд явчихсан. ану-ын неолиберал онолоор баабар, элбэг, батүүл нарын удирдлаган доор... бнхау л хамгийн зөв явж чадсан, төрийн зохицуулалттай чөлөөт эдийн засаг. манайд 90-ээд оны өмч хувьчлалаас авахуулаад маш олон но-той "хэргүүдийг" эргэн шалгах ёстой юм байгаан
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.18] 2020/3/1
Зөв асуудал хөнджээ. Япон, Финланд зэрэг олон улс цалин, орлогоос хамаарч авдаг татвар нь ялгаатай байдаг. Миний мэдэхээр лав хамгийн бага цалинтай хүн 5%-ийн татвар өгдөг. Тэгээд цалин нэмэгдэх хэрээр татвар нь өссөөр байгаад хамгийн их орлоготой баячуудаас 40-50% авдаг. Энэ их зөв тогтолцоо гэж санагддаг. Баян байгаад нэмэргүй тэртээ тэргүй их татвартай учраас. Харин дөнгөж ажилд орж байгаа залуучууд, хүүхэдтэй айлууд бол татвар бага төлдөг юм билээ.
3 | 3 Хариулах
Зочин [202.126.88.204] 2020/3/1
morin shudelcheed baliar avgai
2 | 2 Хариулах
Zochin [66.181.161.25] 2020/3/2
Hiimel uu
0 | 0 Хариулах
Венесуэл [103.229.120.6] 2020/3/1
За манайд ер нь баян хоосны ялгаа их бгаа шүү. Энэ чигээрээ байгаад бвал яваандаа эвгүйтэж мэдхээр л бна. Венесуэл шиг баячууд нь хэт баян, ядуучууд нь хэт ядуу олон болчихвол улс сүйрдэг юм билээ
7 | 0 Хариулах
Зочин [64.119.20.116] 2020/3/1
Хийдгээс нь аваад хиыдгүйд өх бол буруу арга.
2 | 0 Хариулах
Zochin [66.181.186.46] 2020/3/1
Tatvaraa shatlaltai xurdan bolgood xyn tatvar axui tulsnuuree baxarxdag, ix tulsnee uls oron ard tumen ni xundetgedeg bolmoor baina daa. Xii xooson buximdal deer xooson populism ix xegjij baina. Tatbar 5-40 xubi baival xen xendee zugeer baina daa.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.27.242] 2020/3/1
Darga nar oilgohgui unshihgui, irged bas adilhan. Medleg saitai busgui shuu.
5 | 0 Хариулах
Зочин [202.21.108.210] 2020/3/1
Тэгэхээр 90 оны сонгууль популизм дээр үндэслэгдэж хийгджээ. Гэвч асуудал одоо хүртэл шийгдэгдээгүй ярьсаар л байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.65] 2020/3/1
Монголд баячуудын татварыг нэмэхээсээ өмнө хийх зүйл бол төсвийн зөв зарцуулалт юм. Мэдээж татварын шаталсан бодлогыг хөгжингүй орнууд хэрэгжүүлж байгаа ч Монголд одоо олж байгаа мөнгийг зөв зарцуулж сурах нь хамгийн нэгдүгээр алхам. Шүүрэн шанага руу хэчнээн их татвар төлөөд нэмэргүй. Хулгайчид байгаа цагт
6 | 0 Хариулах
Зочин [64.119.20.116] 2020/3/1
Соц. Үеийн чадлын хирээр хийж, хийсний хирээр амьдрах гэдэг л маш зөв арга.
0 | 0 Хариулах