“Манай хаан, удирдагч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга, корпорацийн тэргүүн биднийг хүнд хэцүү амьдарч байгааг хардаггүй юм байх даа? Яагаад тэр бидний төлөө юу ч хийхгүй байна вэ?” гэж энгийн хүмүүс бүх цаг үеийн туршид бие биеэсээ асууж ирсэн. Хариуд нь харин “Тэд бүгдийг харж байгаа. Гэхдээ тэр гибрис-синдром буюу эрх мэдлийн өвчтэй болчихжээ” гэсэн хариулт элбэг тааралдана.
Их Британийн Гадаад хэргийн сайд асан Дэвид Оуэн “Өвчний түүх. Сүүлийн 100 жилийн дэлхийн удирдагчдын өвчин” хэмээх номондоо энэхүү гибрис-синдром буюу эрх мэдлийн өвчний талаар өгүүлсэн билээ.
Эмч мэргэжилтэй, Их Британийн парламентад орж ирэхээсээ өмнө анагаах ухааны чиглэлээр ажиллаж байсан лорд Оуэн дэлхийн удирдагчдын эрүүл мэнд, явуулж буй бодлогын хоорондын харилцаа хамаарлыг судалж, гибрис-синдром буюу эрх мэдлийн өвчин туулсан, төрийн их зан буюу өөртөө хэт итгэлтэй байдлыг олж илрүүлсэн байна. Түүнтэй “НВ”-ийнхэн ярилцлага хийснийг хүргэе.
-Та номондоо гибрис-синдром буюу эрх мэдлийн өвчин дээд албан тушаалд очсон бараг ихэнх хүнд илэрдэг тухай бичсэн. Түүнийг өсөж бий болоход жишээ нь хүмүүжил, зан байдал, эсвэл генетикийн өгөгдөл нөлөөлөх үү?
-Нэг үгээр хариулахад хүнд юм. Учир нь бид гибрисийн синдромын талаар ярьж байгаа бол зөвхөн засгийн эрхэнд байгаа хүмүүсийг л ярих болно гэсэн үг. Мэдээж засаглалын оргилд гарах хүртлээ хүмүүс эхэндээ хэд хэдэн байгалийн шалгуурыг давдаг.
Магадгүй эдгээр нь өөрийнх нь зан байдал, эсвэл гэр бүлээс авсан хүмүүжил байх уу гэдгээс шалтгаалан энэхүү засаглалын оршилд гарахад нөлөөлдөг. Гибрисийн тухайд энэ синдромыг сэтгэцийн өвчнөөс ялгаж салгах хэрэгтэй. Гибрис нэлээд онцгой зүйл юм.
Ялангуяа гибрис синдром буюу эрх мэдлийн синдромоор “шаналсан” хүмүүс засаглалд чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Мэдээж энд хүрэхийн тулд хувийн урьтал нөхцөл байдал нөлөөлсөн байлгүй яах вэ. Гэхдээ давтан хэлэхэд гибрис зөвхөн засаглалаас бий болдог юм.
Генералуудаас бид эрх мэдлийн синдромыг яг улстөрчдөөс олж хардаг шиг харах болно. Энэ синдром мөн олон банкир, том корпорацийн эзэмшигчдээс ч илэрдэг.
-Гибрис синдром буюу эрх мэдлийн өвчнөөр өвдсөн төрийн тэргүүний хүрээлэл бий болоход ямар нэгэн байдлаар нөлөөлдөг үү?
-Мэдээж, маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Америкийн ардчилал гэгдээд байгаа зүйлийг хар л даа. АНУ-ын Ерөнхийлөгч зааланд орж ирэхэд Төрийн дуулал эгшиглэж эхэлдэг шүү дээ. Бидэнд агуу хүн явж байна гэсэн ойлголт өгнө. Онгоцны шатнаас буух буюу нисдэг тэрэгнээс гарч ирэх гээд хааш нь ч ниссэн цэргийнхэн түүнд хүндлэл үзүүлнэ.
Энэ бүгд Ерөнхийлөгч бол энэ пирамидын хамгийн оргилд байдаг ямар нэгэн төгс хүн гэдгийг харуулж байгаа юм. Гэвч энэ бол маш аюултай нөхцөл шүү дээ. Тэр тусмаа Ерөнхийлөгчийг тойрсон хүмүүсийн дунд засгийн эрхэнд гарахыг бас хүсдэг, гибрисийн синдромоор тодорхой хэмжээгээр өвчилсөн хүн байдаг гэдгийг мартаж болохгүй.
Тиймээс тэдний хувьд Ерөнхийлөгчид ямар агуу, бичиг үсэг тайлагдсан, үнэхээр гаргасан шийдвэр болгон нь буруу байсан ч алсыг харсан гэж ярих нь ашигтай. Энэ бүгд удирдагчийн өөртөө итгэл итгэлийг эрс нэмэгдүүлж, шийдвэр гаргахад нь сөргөөр нөлөөлж, хор хөнөөл ихтэй.
-Улстөрчийг засаглалын согтолтоос юу тогтоон барьж чадах вэ?
-Хамгийн агуу зэвсэг бол аавдаа сайн, эсвэл муу хүн гэдгийг нь ил цагаахан хэлчихдэг бяцхан хүүхдүүд эсвэл улстөрч эр нөхрөө шүүмжлэхээс айдаггүй ил, шударга эхнэр нь юм. Үүнтэй холбоотойгоор Уинстон Черчилль болон түүний гэргий Клементина нарыг санаж болно.
1940 онд тэрбээр дөнгөж Их Британийн Ерөнхий сайд болсон нөхөртөө “Чи зүгээр л тэвчихийн аргагүй хүн” гэж эхэлсэн захидал бичиж байлаа. Клементина Черчилльд харилцахын аргагүй болсон гээд хийсэн үйлдлээ сайтар бодож, эргэн тойрны хүмүүс түүний шийдвэрийг яаж үнэлж байгааг сайтар бодож үзэхийг уриалж байлаа.
Клементина л өөрийнхөө анхааруулгаар нөхрөө олон эрс шийдэмгий, бодлогогүй алхам хийхээс зайлсхийлгэж чадсан.
-Энгийн хүмүүс эрх мэдлийн синдромтой хүнд нөлөөлөх чадвартай юу?
-Эрүүл шүүмжлэл бүхий л ардчилсан нийгэмд байх ёстой. Ялангуяа жүжигчид Төрийн тэргүүнийг элэглэн дууриаж, тэдний тухай онигоо гаргаж, ямар нэгэн хошин шогийн нэвтрүүлгийг зурагтаар эдгээр удирдагчдын оролцоотойгоор явуулж байвал зүгээр. Энэ бол ардчиллын нэг хэсэг. Удирдлагынхаа үйлдлийг шүүмжилдэг улс төрийн сөрөг хүчин зайлшгүй байх ёстой юм.
-Үгүй ээ, би арай өөр зүйлийг хэлсэн юм. Хүмүүст тулгарсан хэдий ч засаглалаас шийддэггүй асуудал байна гэж төсөөлье л дөө. Тэд юу болоод байгаад ухаардаггүй, Ерөнхийлөгч, эсвэл дарга нь бидний асуудлыг мэдэхгүй байгаа юм шиг санадаг?
-“Гибрис” гэдэг нэр томъёо нь өөрөө Эртний Грект үүссэн бөгөөд үүнийг засаглалыг гартаа авсан, ханасан, бардамнасан хүний үйлдэлд хэрэглэдэг байлаа. Хайхрамжгүй байдал бол эрх мэдлийн синдромын гол тодорхойлолтын нэг юм.
Эргэн тойрны хайхрахаа байж, өөрийгөө бурханчилж, сонгогчдын санаа бодол, хэрэгцээг тоохоо байхын хажуугаар өөрийн үзэл, санаа бодлоо хязгаарүйгээр хүндэтгэх. Энэ л таны асуултын хариулт.
Мэдээж засаг ямар ч шүүмжлэл хүлээн авахгүй, ямар ч хариу өгөхгүй, хэзээ ч өөрсдийнхөө эргэцүүлэл, бодлоос татгалзахгүй, буруу байсан ч тоохгүй л байвал эрх мэдлийн синдромоор хүнд өвчилжээ гэсэн үг. Уинстон Черчилль, Теодор Рузвель нар бол эрх мэдлийн синдромоор өвчлөөгүй хүмүүс юм.
1945 оны хоёрдугаар сард болсон алдарт Ялтын бага хурлын үеэр Черчилль Ерөнхий сайдаар хүрэлцэн ирсэн шүү дээ. Гэвч зун нь Потсдамын бага хурлын үеэр сонгуульд ялагдсан болохоор хугацаанаасаа өмнө явахаас өөр аргагүй болсон юм. Тухайн үед Сталин Черчиллийг хаачсан тухай асуухад сонгуульд ялагдсан гэж хариулахад нь Сталин үнэхээр их гайхсан гэдэг. Ямар сонгууль? Яагаад ялагдсан бэ? гээд л. Ийм л энгийн.
-Хүмүүс засаглалд байгаа хүмүүсээс эрх мэдлийн синдромтойг нь ялгахад амархан уу. Эсвэл үүний тулд тусгай мэдлэг хэрэгтэй юм болов уу?
-Тэд нүд нь хаагдсан гэдэг буюу адилхан синдромтой улстөрчдийг бодвол эрх мэдлийн синдромыг илүү амархан таньдаг. Үүн дээр олон нийт засаглал болон улстөрчдөд үргэлж таагүй ханддаг шүү дээ.
Засгалалынхаа сүүлийн жилүүдэд эрх мэдлийн синдром хэт нэмэгдсэн Маргарет Тэтчерийг саная л даа. “Манай Мэггиг засаглал толгой руу нь цохичихсон юм шиг болгочихсон” гэдэг үгийг аль гудамжинд жирийн хүмүүсээс сонсож болохоор байлаа.
Үүн дээр улстөрч хэн байснаа мартаж, тэнгэрийн харьяат гэж өөрийгөө боддог тухай англи хэлцүүд ч өчнөөн байдаг. Төрийн тэргүүн эрх мэдлийн синдромтой болсныг гаднах шинжүүдээр нь ч амархан ялгаж болно.
Бага Буш, эсвэл Британийн Ерөнхий сайд асан Тони Блэрийг л саначих хэрэгтэй. Албан тушаалд хэсэг хугацаанд байсны эцэст тэдний алхам тун өвөрмөц болсон. Булчин шөрмөсөөрөө тоглоод л, өөртөө ер бусын бардам, тун аз жаргалтайгаар явж харагддаг байсан.
Гэхдээ удирдагчтай ойр байх тусмаа түүний үйлдэл өөрчлөгдөж, эрх мэдлийн синдром нь нэмэгдэж байгааг анзаарахад хүнд болдог. Энэ нь нэг гэр бүлд амьдардаг хүмүүстэй адилхан. Жишээлбэл бамбайн булчирхайн үрэвсэлтэй болчихсон эмэгтэйн нөхөр эхнэрийнхээ нүдийг ер бусын том болсныг анзаардаггүйтэй адил. Харин удаан уулзалдаагүй хүмүүс гэнэт тааралдахаараа “Бурхан минь, чи яаралтай эмчлүүлэх хэрэгтэй” гэдэг шүү дээ.
-Эрх мэдлийн синдромтой улстөрч улс орондоо болон ард түмэндээ багагүй хохирол учруулдаг. Харин энэ өвчин өөрт нь ямар нэгэн таагүй зүйл авчирдаг болов уу?
-Эрх мэдлийн синдромтой улстөрч улс орон, ард түмэндээ багагүй хохирол учруулж байна гэдгээ үл анзаардаг. Тэр өөрийн хэвийн бус байгааг хүлээн зөвшөөрөхөөс илүүтэй дэлхий ертөнц хэвийн бус болчихож гэж хэлж ч мэднэ. Хэдийгээр эрх мэдлийн синдром нь сэтгэцийн өвчин биш ч үүнийг аль болох хурдан судлах хэрэгтэй гэдэгт би итгэдэг.
-Энэ өвчин Египет, эсвэл Тунисын удирдагчдыг ард түмэн нь түлхэн унагахад хүргэсэн юм биш үү?
-Хүн засгийн эрхэнд хэр удаан байна, тэр хэрээр энэ синдром нэмэгддэг. Мубарак засгийн эрхэнд маш удаан байсан. Түүнийг би мэдэхгүй ч эрх мэдлийн синдром тодорхой хэмжээгээр байсан гэж бодож байна. Тунисын Ерөнхийлөгч Зин аль-Абидин бен Алид маш тод илэрдэг. Хурандаа Каддафи ч хэвийн бус байсан.
-“Ард түмэн бүр өөрт таарсан Засгийн газартай байдаг” гэсэн томъёололтой Та санал нэгдэх үү?
-Үгүй. Ардчиллын төгс нөхцөлд муу удирдагч гарч ирэх боломжгүй. Бидэнд удирдагч нь аймшигтай ч ард түмэн үүнд нь буруугүй сайн ардчиллын жишээ хангалттай бий. Ардчиллын нөхцөлд муу удирдагч байсан ч сайн үйлдэл хийхээс өөр аргагүй болдог. Тиймээс энэ бол засаглал дахь тэнэглэлээс аврах цорын ганц зүйл юм.
Беседовала Анна Кострова
Эх сурвалж: Невское время