Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн компаниудын байгаль орчны нөхөн сэргээлтийн мэдээлэл

Б.Дөлгөөн
2016 оны 2 сарын 2
iKon.MN

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС) 

Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэлийн тайлангаас цувралаар хүргэж байна.


 

БОНХАЖЯ-аас авсан мэдээллийн дагуу 2014 онд нийт 125 компани нөхөн сэргээлтийн зардлын 50 хувь болох нийт 2,273 сая төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлсэн байна.

Тусгай данснаас зөвхөн 1,325 мянган төгрөгийн буцаан олголтыг Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд шилжүүлсэн бөгөөд 2014 онд тусгай данснаас өөр зарлага гараагүй байна.

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн эцсийн үлдэгдэл нь доорх хүснэгтэд харуулснаар 9,180 сая төгрөг байна.

Байгаль орчныг хамгаалах тусгай данс  

 

2014 онд хамгийн их мөнгөн хөрөнгө тусгай да нсанд байршуулсан компаниуд

 

Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниудын нөхөн сэргээлтийн гүйцэтгэл

АМГ-ын тайлагнаснаар 2014 оны хамгийн их нөхөн сэргээлтийн зардал гаргасан компаниудыг харуулав.

Алтандорнод Монгол ХХК нь 2014 онд хамгийн өндөр нөхөн сэргээлтийн зардал болох 2,834 сая төгрөгийн зардал гаргасан. Багануур ХК, Шивээ Овоо ХК, Оюу Толгой ХХК нь дараагийн хамгийн өндөр нөхөн сэргээлтийн зардалтай компаниуд болсон.

Дээр дурдсан дөрвөн компаниудын зардал нийлээд 2014 оны нийт нөхөн сэргээлтийн зардлын 74.1%-ийг эзэлж байна. 


ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)

Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.

Санаачлага нь Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгох үйл ажиллагаа явуулдаг байна. http://www.eitimongolia.mn/