Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/02-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын эрдэс баялгаас олсон орлого, түүний хуваарилалт

Б.Дөлгөөн
2016 оны 2 сарын 2
iKon.MN

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС) 

Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэлийн тайлангаас цувралаар хүргэж байна.


 

2014 онд нэг талаас Засгийн газар 1,573 компаниудаас 1,920 тэрбум төгрөгийн орлого хүлээн авсан гэж, нөгөө талаас 922 компани 1,650 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн гэж ОҮИТБС-ын тайлангаар тайлагнасан. Хараат бус хянагч-нэгтгэгчээр Кэй Пи Эм Жи аудитын консорциум ажиллаж хоёр талаас ирүүлсэн тайланг тулган баталгаажуулав.

Эрсдэлд суурилсан аргачлал болон ЗГ-ын тайлагнасан гол орлогын дүнгүүдийг харгалзан эдгээр компаниудаас 236 компанийг сонгож нэгтгэлд хамруулсан бөгөөд эдгээр 236 компанийн төвлөрүүлсэн орлого Засгийн газрын 2014 оны тайлангийн орлогын урсгалын нийт 98.8%-ийг бүрдүүлсэн байна.

Анхны нэгтгэлээр Засгийн газрын хүлээн авсан болон компаниудын төлсөн төлбөр хооронд 271 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн байсныг Хараат бус хянагч-нэгтгэгч тодруулан энэхүү тайлангийн өдрөөрх цэвэр зөрүү 581 сая төгрөг болж буурсан байна.

/cая төгрөгөөр/

  Анхны тайлангаар Залруулга Залруулсан дүн
ЗГ-ын тайлагнасан 1,920,918 -341,083 1,579,835
Компаниудын тайлагнасан 1,650,050 -67,822 1,582,228
ЗГ-аас илүү тайлагнасан компаниуд -132,502 128 -4,430
ЗГ-аас дутуу тайлагнасан компаниуд 403,370 -401,333 2,037
Цэвэр зөрүү 270,868 -273,261 -2,393
Хасах нь: Нэгтгэлийн мэдээллийн маягтыг ирүүлээгүй компаниуд * -6,458 9,432 2,974
Тайлагнаагүй компаниудын дараах цэвэр зөрүү 264,410 -263,829 581

 

2014 онд олборлох салбараас хүлээн авсан 1 их наяд 579 тэрбум төгрөгт дүн шинжилгээ хийвэл:

Улсын төсөвт хүлээн авсан нь:

 

 

Орон нутгийн төсөвт хүлээн авсан

 

Орлого төвлөрүүлсэн компаниар авч үзвэл 236 компанийн төлсөн нийт орлогын 94%-ийг дараах 20 компани дангаар бүрдүүлжээ

 

ОҮИТБС-ын нэгтгэл тайланд хамрагдсан компаниудын улсад төлсөн татвар төлбөрүүд

 

Хуваарилалт

Монгол Улсын холбогдох хууль тогтоомжууд болох Төсвийн тухай хууль, Хүний хөгжлийн сангийн тухай хууль болон ЗГ-ын тусгай сангийн тухай хуулиудын дагуу ОҮ-ээс олсон орлогыг дараах байдлаар хуваарилна.

 

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс хийгдсэн шилжүүлгүүд /сая төгрөг/

 

Хүний хөгжлийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс хийгдсэн шилжүүлгүүд /сая төгрөг/


ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)

Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.

Санаачлага нь Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгох үйл ажиллагаа явуулдаг байна. http://www.eitimongolia.mn/


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.