Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол орны эрдэс баялгийн ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТ 2014 онд

Б.Дөлгөөн
2016 оны 2 сарын 1
iKon.MN

ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС) 

Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэлийн тайлангаас цувралаар хүргэж байна.


 

2014 онд 496 хувийн компани 804 тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хайгуулын ажил хийсэн бол улсын төсвийн хөрөнгөөр 62 хайгуулын төсөл хэрэгжсэн байна.

2014 онд хайгуулын ажилд хамгийн их хөрөнгө оруулсан 10 компани 

Компанийн нэр

Тусгай зөвшөөрлийн дугаар

Ашигт малтмалын төрөл

Aймаг

Зарцуулалт (Сая )

Кожеговь

XV-011946

Уран

Дорноговь

            12670

Эжбалай

MV-016831

Алт, зэс

Дорнод

             5560

Кожеговь

XV-011921

Уран

Дорноговь

              5246

Эм Жи Эм Жи

XV-014999

Алт, зэс

Сэлэнгэ

              4286

Надмин

XV-015000

Алт, зэс

Дорноговь

              4286

Эф Ви Эс Пи

XV-013598

Алт, зэс

Говь-Алтай

             3591

Ай Жи майнинг

XV-007305

Зэс, цайр, алт

Өмнөговь

              3524

Өү Жи Эс Эйч Эл

XV-007560

Зэс, молибден

Говь-Алтай

              3208

OT

MV-006709

Алт, зэс

Өмнөговь

              3170

Миллэниумсторм

XV-015446

Алт, зэс

Төв

3075

 

Ж: Кожеговь компани 2014 онд Дорногвь аймагт ураны орд хайхад хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн байна.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу. Уг дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.

 

Олборлолт, борлуулалт

2014 онд 206 олборлох тусгай зөвшөөрөлтэй 166 компани 5,423,192 сая төгрөгийн үнэ бүхий ашигт малтмал олборлож, 7,210,813 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

2014 оны нийт борлуулалтын 96.1%-ийг зэс, нүүрс, алт болон төмрийн хүдэр эзэлж байна.

Ашигт малтмалын газраас авсан мэдээллээс үзэхэд 110 компани олборлолт, борлуулалтын тайлангаа АМГ-т тайлагнасан бөгөөд тэдгээрийг орон нутгийн бүсээр ангилсныг харна уу.

 

2014 оны газрын тосны үйлдвэрлэл болон экспорт

Дараах хүснэгт газрын тосны олборлолтын лиценз эзэмшигчид болон тэдгээрийн бүтээгдэхүүн гаргалт, экспортын мэдээг харуулж байна.

 


ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)

Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.

Санаачлага нь Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгох үйл ажиллагаа явуулдаг байна. http://www.eitimongolia.mn/