ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)
Монгол Улсын ОҮИТБС-ын 2014 оны нэгтгэлийн тайлангаас цувралаар хүргэж байна.
2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрлийг 1553 компани, ураны 57 тусгай зөвшөөрлийг 13 компани эзэмшиж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах 20 гэрээг 16 компани байгуулсан байна.
дд |
Тусгай зөвшөөрлийн төрөл |
Тусгай зөвшөөрлийн тоо |
ТЗ эзэмшигч ААН тоо |
---|---|---|---|
1 |
Ашигт малтмалын |
2,736 |
1553 |
1.1 |
Хайгуулын |
1,345 |
633 |
1.2 |
Ашиглалтын |
1,391 |
920 |
2 |
Цацраг идэвхт ашигт малтмалын |
57 |
13 |
2.1 |
Хайгуулын |
56 |
12 |
2.2 |
Ашиглалтын |
1 |
1 |
3 |
Газрын тосны |
20 |
16 |
3.1 |
Хайгуулын |
17 |
14 |
3.2 |
Ашиглалтын |
3 |
2 |
|
НИЙТ |
2,815 |
1582 |
Ашигт малтмалын Хайгуулын тусгай зөвшөөрөл:
Ашигт малтмалын Ашиглалтын тусгай зөвшөөрөл:
Эдгээр компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 48,10, Газрын тосны тухай хуулийн 36,1, Цөмийн энергийн тухай хуулийн 28,6,4-т заасны дагуу 2014 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй.
Үүргээ хэрэгжүүлсэн нь 992 компани, үлдэх 660 компани хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, нийтэд хаалттай хэвээр байна.
# |
Компаний нэр |
Төрөл |
Тусгай зөвшөөрлийн тоо |
---|---|---|---|
1 |
Алтандорнод монгол |
Алт |
53 |
2 |
Кожеговь |
Уран |
24 |
3 |
Монголросцветмет |
Жонш, алт, холимог металл |
31 |
4 |
Гацуурт |
Алт |
18 |
5 |
Монголын алт МАК |
Нүүрс, алт |
17 |
6 |
Орчлон-Орд |
Хайгуул |
16 |
7 |
Олон-Овоот гоулд |
Алт |
15 |
8 |
Бумбат |
Алт |
15 |
9 |
Гобикоул энд энержи |
Нүүрс |
14 |
10 |
Бэрхресорсиз |
Хайгуул |
13 |
Ж: Нийт тусгай зөвшөөрлийн тоогоороо Төв (346) , Дорноговь (316) аймгууд тэргүүлж байгаа бол тусгай зөвшөөрөл олгогдсон газар нутгийн хэмжээгээрээ Өмнөговь аймаг (3,086,627 га) тэргүүлж байна.
Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Ховд, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий ба Төв аймгууд тусгай зөвшөөрлийн талбайн ихэнх хэсгийг буюу улсын хэмжээнд олгогдсон нийт талбайн 81.6%- тай тэнцэх хэмжээний талбайг хамарч байна.
Дараах хүснэгтэд дээр дурдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн газар зүйн байршлыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар харууллаа.
График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу. Уг дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно.
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА (ОҮИТБС)
Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм.
Санаачлага нь Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгох үйл ажиллагаа явуулдаг байна. http://www.eitimongolia.mn/